“60 тэрбум”-ын бүлэглэлд чуулган хуралдуулах сонирхол алга

2018 оны 08 сарын 25

Ээлжит бус чуулган хуралдуулах сонирхол “60 тэрбум”-ын бүлэглэлд байхгүй нь ойлгомжтойгоос гадна энэ бүлэглэлд шууд, шууд бус утгаараа хамаарах гишүүд олон байгааг ч хууль зөрчсөн гацаанаас харж болно. Тодотгож хэлбэл, тус бүлэглэлд хамаарах гишүүд УИХ-ын гуравны хоёрыг шахам бүрдүүлж байгааг гарын үсэг зурсан байдлаас хараарай. Тиймдээ ч зуны сарыг барж, намрын сартай золгуулж байгаа ч үнэнд заавал ялах цаг байдаг юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 26 гишүүний хүсэлтээр УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардах бичиг энэ зуныг лавтай барж намрын сард шилжсэн ч хууль журмын дагуу ээлжит бус чуулган хуралдсангүй. Санал нэгдээд байгаа 26 гишүүнээс бусад нь “60 тэрбум”-ын бүлэглэлтэй ямар нэгэн байдлаар холбоотой гэдгийг л батлаад байгаа хэрэг.  

Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар мөн нийт гишүүний гуравны нэг буюу 26 гишүүн гарын үсэг зурснаар ээлжит бус чуулган зарлах нөхцөл үүсдэг. Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгаас ч тэр, УИХ-ын 26 гишүүн ч тэр хүсэлт гаргаж шаардлага хүргүүлсэн ч ээлжит бус чуулган хуралдаагүй л байна.

Гэтэл УИХ-ын даргын зөвлөл хуралдаад “ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагагүй” хэмээн үзсэн нь өөрөө хууль зөрчиж, Үндсэн хууль давсан шийдвэр гаргасныг хуульчид тал талаас шүүмжилж байгаа юм. Ийнхүү гишүүдийн удаа дараагийн шаардлагад “буландуулсан” УИХ-ын даргын зөвлөл хууль зөрчсөн гэдгээ мэдээд шийдвэрээ ч хүчингүйд албан бусаар тооцчихлоо. Гэтэл одоо болохоор Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ээлжит бус чуулган зарлан хуралдуулах эсэхийг шийдвэрлэнэ гээд гэдийчихлээ. Хууль зүйн байнгын хорооны хуралдааны ирц хүрээгүйн улмаас асуудал хойшилсоор байна. Энэ байнгын хороонд ээлжит бус чуулган хуралдуулахгүй гэсэн гишүүд олон байгаа учраас хэргээр ирцийг хойш татаж, цаг хожиж байгаа нь ойлгомжтой. Үнэн хэрэгтээ УИХ-ын гуравны нэг нь шаардлага хүргэж, Ерөнхийлөгчөөс хүсэлт гаргасан байхад Хууль зүйн байнгын хорооны шийдвэр хэрэгтэй юм уу. Хуульд бас л ийм заалт алга. Тэр ч бүү хэл ээлжит бус чуулган зарлан хуралдуулах эсэхийг Хууль зүйн байнгын хороо шийдэхгүй ээ гээд Байнгын дарга Ш.Раднаасэд нь байр сууриа илэрхийлчихсэн байна.   

Тэгэхээр нь “60 тэрбум”-ын бүлэглэлийнхэн ээлжит бус чуулган зарлан хуралдуулах эрх зүйн орчны тухай яриад гэдийчихэж байна. Тодотгож хэлбэл, ээлжит бус чуулган хуралдуулах гэж буй үйл ажиллагаа нь хууль зөрчсөн, ээлжит бусаар хуралдуулах хуулийн шаардлага хангаагүй. Нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд ээлжит бус чуулган хуралдуулах ёстой гэсэн зүйлийг өөдөөс сөргүүлэн тавилаа. Сөргүүлэн тавьж байгаа гишүүд нь мэдээжийн хэрэг М.Энхболдын бүлэглэлд багтах нэр бүхий нөхөд юм. Гэтэл хуульд нийгэм, эдийн засаг ч юм уу, боловсрол эрүүл мэндийн тийм асуудлаар хэмээн тодотгож заасан заалт огт алга.

Төрийн албыг наймаалцсан, сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх оролдлого хийсэн хэрэг “60 тэрбум”-ын бүлэглэлд оногдоно. Дээрээс нь “60 тэрбум”-ын яриаг “эвлүүлэг” хэмээн шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Үүнийг Нийслэлийн Ерөнхий прокурор Тагнуулын газрын гаргасан тогтоолыг үндэслээд дахин шалгах шийдвэр гаргасан учраас ийн хэлж байгаа юм. Одоо УИХ-ын ээлжит бус чуулганыг хуулийн дагуу хуралдуулахгүй хууль зөрчсөн гэх зүйл ч нэмэгдэж байна.

Н.Баатар

www.zindaa.mn  

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.42.82) 2018 оны 08 сарын 26

МАН-үнэнд гүйцэгдэж мөнч тэвдэж байна даа. Энхболдыг огцруулахгүй бол МАН улс төрийн тавцангаас. үгүй болно Залуучууд нь шинэ нам байгуулах болно

0  |  0
Сувдаа(91.64.191.88) 2018 оны 08 сарын 26

Энэ Оюун эрдэнэ гэгч маш худлаа залуу даа. Та нар ажиллаж байсан газруудаас нь асуугаарай. 60 тэрбум гээд л байх юм яриа л биздээ. Төмөр зам шиг улсын мөнгө идсэн үү. Би жирийн л иргэн байна

0  |  0
zochin(103.57.94.95) 2018 оны 08 сарын 26

MONGOLD NEGMUSUN ACHAANII HURDAN GALT TEREGNII EHLELIIG TAVIMAARM

0  |  0
Zochin(31.35.91.181) 2018 оны 08 сарын 25

M.Enhbold ogtsroochee chiren nuurelsen ynziin nuhur ve chamaas bolj nam chini muuhai haragdaad baina

0  |  0
иргэн(182.160.3.38) 2018 оны 08 сарын 25

Энэ чинь эвлуулэг байна. АТГазрын даргын ороонд Баярыг дайлсан бичлэг бас эвлуулэг.

0  |  0
mongol(103.26.195.12) 2018 оны 08 сарын 25

MAN d ihenh ni enhboldiin taliin tuuniig hotiin darga baihad ni tuunees mungujsun nuhduud orson ,edgeer humuusiig zailuulahguigeer mongold heel hahuuli, hund surtal,shudarga esiig heregjuuleh tuhai yariadach hereggui er ni mongoliin deedsuud geed uursdiiguu nerleed baigaa nuhduud mungund mash ih durtai mungunii tuluu nudee uhaad uguhuusch siihgui iim l humuus baidag ted nart es surtahuun gej ugui

0  |  0
zochin (66.181.187.80) 2018 оны 08 сарын 25

Ene mafi Miye-s salsan tsagt l ene uls hugjij ehelne dee, Uul ne ene zasag ovoo zuil hiih geed bdag Miye bugdiig gazaaj bn daa muu novsh

0  |  0
БИ(202.179.27.40) 2018 оны 08 сарын 25

Битгий хуц хоосон зохиомол хэрэг хэлэлцэж суухаар овлийн бэлтгэлээ базаа алуурчин махбалын хэргийг олон тумэнд нээлттэйгээр мордлог шуух хурлыг хий

0  |  0
иргэн(202.179.25.243) 2018 оны 08 сарын 25

МАН Хууль Зүйн байнгын хороо Дарга Раднаасэд Ард иргэдээсээ Ичиж зовох хэрэгтэй шүү дээ Улайм цайн энэ Гэмт хэрэг явах тутам Илчлэгдээд байхад Раднаасэд Эрх мэдэл Албан тушаалаа Ашиглаж зориудаар Гэмт хэргийг Нуун дарагдуулах үйл ажиллагаа явуулж байгаа нь Олон түмний Элэг доог болж МАН-д Итгэх итгэл улам бүүр байхгүй болгож байна ш дэ

0  |  0
zochin(202.9.40.94) 2018 оны 08 сарын 25

unend guitsegdnee

0  |  0
Top