Ц.Цогзолмаа:Сургалтын төлбөр сайдын эрхлэх асуудлын хүрээнд байдаг ч ТУЗ нь шийддэг
2018-08-27

 

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан БСШУСЯ-наас хэвлэлийн хурал хийлээ.  БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа:

 

-Эцэг эхчүүдийн үүрэг хаягдсан. Өдөр тутмын хичээлийн явцад хүүхдийнхээ төлөө анхаардаг байя. Эцэг эхчүүдийн бодит оролцоог сайжруулж байж сурлагын чанар сайжирна.

 

Бүх төрийн албан хаагч нарын цалинг нэмэгдүүлсэн. Багш нарын түр хорооныхон өнөөдөр лоозон бариад сууж байна. Түр хорооныхны эхний шаардлага хэрэгжиж эхэлсэн. Засгийн газар гурван жилд үе шаттай багш нарын цалинг нэмэгдүүлнэ гэсэн шийдвэр гаргасан хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. 

 

-Засгийн газраас хөрөнгө нь шийдэгдсэн сургуулийн барилгын ажил  юу болсон бол?

 

-Энэ есдүгээр сарын нэгэнд орон нутагт гурван сургууль, нийслэлд есөн цэцэрлэг нээгдэнэ.  Сургуулийн өргөтгөлийн барилга он дамжаад ирэх ажил хүлээлгэж өгнө. Ирэх оны есдүгээр сарын нэгэнд 27 сургууль өргөтгөөд, 142 цэцэрлэг үүд хаалгаа нээх төлөвлөгөөтэй байгаа юм.

 

-Нарны хорооллын цогцолборын асуудал хэрхэн шийдэгдсэн бол?

 

Нарны хорооллын сургуулийн асуудлаар Засгийн газар шийдвэрээ гаргасан. Компанийнхан хөрөнгийн асуудал шийдэгдсэний дараагаар хичээлийг эхлүүлнэ. Компанийн гаргасан хүсэлтийн дагуу манайх гурван ажлын хэсэг байгуулан үнэлгээний асуудал дээр Засгийн газрын хуралдаанаар оруулна. Эхний өгсөн үнэлгээний санал 21.9 тэрбум төгрөг. Сургууль нть 960, цэцэрлэг нь 220 хүүхдийнх. Компани өөрийн бодит хөрөнгөө гаргаж барьсан. Тиймээс үнэлгээ өндөр байгаа гэсэн. Ажлын хэсэг байгуулагдаад үнэлгээг 17.8 тэрбум төгрөг хүртэл бууруулсан. Засгийн газар дахин хөрөнгийн үнэлгээг буулга гэдэг үүрэг өгсөн.

 

-Сургалтын төлбөр өндөр  байгаа гэж оюутнууд жагссан. Яам асуудалд хэрхэн хандаж байна вэ?

 

-Их дээд сургуулийн төлбөрийн талаар МУИС-ийн оюутнууд жагссан. Оюутнуудын жагсаал дээр ёс зүйн алдаа гаргасан н.Ганбат багшид хариуцлага тооцож байгаа гэдгээ мэдэгдсэн.

Сургалтын төлбөрийг нэмэх асуудал хуулиараа сайдын эрхлэх хүрээнд байдаг ч ТУЗ нь шийддэг. Сургалтын төлбөр нэмэх шийдвэр гаргавал яаж нэмэх талаар тооцоо судалгаа хийж, эцэг эхийн зөвлөлтэй уулзаарай гэдэг. Өнөөдөр Дээд боловсролын газрын даргатай уулзана.

Н.Энх

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Ene balai hyyhen zalaasai ... 60terbumiin neg
2018-08-27
үнэнээрээ байх хэрэгтэй:
Сургалтын төлбөр нэмэгдэх нь ердийн асуудал. Харин үүнийг хэд байхыг тогтоодог Удирдах зөвлөлийн гишүүдийн 60 хувийг өөрөө томилчихоод надад хамаагүй гэж тайлбарлаж болохгүй. Яагаад нэмэгдсэн гэдгийг л тайлбарлах ёстой.
2018-08-27
БУЗАР АВГАЙ
2018-08-27
Үхэж байхдаа таарсан хоосон толгойтой боловсролын сайд зайлаачээ чи
2018-08-27
Малчин:
Төлбөр нэмэх ердөө асуудал биш, асуудлын гол нь сурлага, хүмүүжлээр тэргүүний оюутан л их сургуульд элсүүлдэг болмоор байна. Ар гэрийн боломж тааруу ч үнэхээр сайн оюутанд бол тэтгэлэг олддог болсон цаг шүү дээ. Одоо 1-р курсийн 100 оюутан дотор нүд нь гялалзсан жавхаалаг хүүхэд 10 орчим байна. Тэр 10 хүүхдээ л үлдсэн 90 нөхрөөс тусад нь салгаж хөгжүүлэхгүй бол төгсөхдөө нөгөө 90-с дор болж байнаа. Ер нь МУИС гэхэд 21000 биш, чадварлаг, шигшмэл 3000 оюутан, 1000 биш сайн 100 багштай байхад л болно.
2018-08-27
багш:
ҮЛ БҮТЭХ ЛУИВАРЧ ЗАИЖИСАН ЯМБИИ АВГАИ МАНАН ХУЖАА НАРЫН НЭГ
2018-08-27
Зочин:
Mongoliin bolovsroliin systemd neg gaj yzegdel gazar avaad bna shuu saidaa. Taniig ug ni ene asuudliig zasah baikh gej bodson chini ulam devergeed baikh um. Gudamjind laaz oshigloj yavsanaa shuud rector bolj baikh um. Deed surguuliin rector bolokh zam bas l ovoo shalguurtai baidag shuu bolovson niigemd. Alivaa ulsiin bolovsroliin togtoltsoo ooroo nariin shalguuraar hugjij baikh estoi.Getel ta uneheer sonin shiidver gargaj anagaahiin zahirliig coliloo. Batbaatriig solikh shiidver chini zov baisan baij bolokh ch gants udaa ouytand lecture unshij uzeegui, surguuliin talaar oilgolt ch baikhgui huniig gudamjnaas avchirch rectoroor tavij baigaa chini ter surguulid on udaam jil hychin zutgej irsen ahmad yeiin erdemten mergediig denduu doromjilson hereg bolsond haramsaj bna.
2018-08-27
сараа:
жил бүр төлбөрөө нэмдэг жил бүр эцэг эхийн амыг ийм хоосон үгээр таглаж арьсаа хамгаалдагаа л болчихмоор юм
2018-08-27