Эцсийн зогсоол биш шүү

Эцсийн зогсоол биш шүү

Би оюун ухааны академийн Хатанбаатар дүүгээ үе үе үгээр сайн гөвөх юм. Түүний "Мартахыг мартуулна" гэдэг сургалтын урианы эсрэг "Мартахыг мартаж болохгүй" хэмээх бичлэг хэд гурван жилийн өмнө оруулж байсан. Сая "Англи үгийг цээжлэхгүй байхыг чинь харна аа" хэмээх номтой холбогдуулаад түүнийг бас л зөөлөн чимхээд авсныг та бүхэн уншсан байх аа. Үнэндээ тэр ном түүнтэй холбоогүй хэдий ч үг цээжлүүлэх ерөнхий арга зүй нь ойролцоо болохоор зарим хүмүүс түүний бүтээл гэж андуурдаг. Тэр зүгийн үг яриа чих дэлсэж байсан болохоор би тийм бичлэг оруулсан хэрэг.

Түүний хариуд Хатанбаатар маань хариу мэдэгдэл гаргасныг маргааш нь миний бие уншсан бөгөөд одоо ихэд ховордоод байгаа боловсролтой ухаалаг залуу сэхээтний бичлэгийн өнгө аястай болохыг ихэд олзуурхан хүлээн авч билээ.

Түүнээс улбаалаад Хятадын сүлжээнүүд дээр Монголын оюун ухааны баг тамирчдын амжилтыг хэр зэрэг үнэлдгийг сурвалжлан үзтэл үнэхээр нүд орой дээр гармаар зүйлүүд бичсэнийг олж үзэв. Түүнд дурдсанаар "Дэлхий даяар оюун ухааны спортын шилдэг 50 их мастерын эхний хорин тавд манай улсаас 8 шилдэг залуус багтдаг бөгөөд сүүлийн үед гаргаж байгаа амжилтаараа Монголын баг тамирчид тэргүүн байрыг баталгаатай эзлэх болсон аж." Тэрхүү сүлжээний хэлэлцүүлэгт маш олон хятад хүн оролцож 3-хан сая хүн амтай монголчуудын оюун ухааны нөөц яагаад ийм гайхалтай байгаагийн нууц юунд байж болох талаар хэлэлцжээ. Тэр дундаас нэг хүний гаргасан дүгнэлт ихэд анхаарал татсан нь "Монголчууд харьцангуй хожуу бичиг үсэгтэй болсон бөгөөд түүнээс өмнө нийгмийн харилцааны гол арга хэрэгсэл цээжлэх, амаар дамжуулан илэрхийлэхтэй холбоо бүхий байсанд дээрх амжилтын нууц оршиж байгаа юм." хэмээн өгүүлжээ. Бас л бодууштай гаргалгаа байна лээ шүү.

Энэ дашрамд хэлэхэд оюун ухааны спорт хятадад маш их хөгжсөн бөгөөд Хятадын хамгийн мундаг их мастеруудыг манай залуус бараадуулахгүй ардаа орхисон болохыг хятадын сүлжээчид ихэд гайхсан байна лээ. Бас 14 жил энэ спортоор хичээллэсэн Германы их мастерыг Монголын хоёрхон жил хичээллэсэн залуу мастер "Навс гөвж өгөөд байгаагийн" нууцыг ихэд гайхширсан байдаг шүү. Би энд тэдний үгийг шууд бичиглэн хүргэв.

 

Ер нь Монголчуудын оюуны нөөц гайхалтай гэдгийн өөр нэгэн жишээ нь 3-хан сая хүн амтай атлаа оюун ухааны хаан спорт шатрын 9 их мастертай болсон явдал юм. Гэтэл 120 сая хүн амтай Япон улс, 50 сая хүн амтай Солонгос улс одоо болтол ганц их мастертай болоогүйг юу гэж үзэх вэ?

Хамгийн харамсалтай нь төр засгаас хүүхэд залуусынхаа оюуны салбарт гаргаж байгаа энэ гайхалтай амжилтыг олж харахгүй хөлстэй бөхийн барилдаан, хөлөг морьдынхоо уралдааныг л дэмжиж тойлоод байхаас өөрийг мэдэхгүй юм даа.

Оюун ухааны тамирчдын сүүлийн үед гаргаж байгаа амжилттай холбогдоод зарим хүмүүс "Хатанбаатарт баатар цол олгоё" гэдэг санал тавьсан байна лээ. Ер нь төрөөс өгч байгаа төмөр тэмдгүүд хийгээд толинд харагдах цэцэг, усанд туссан сарнаас өөрцгүй хий хоосон алдар цол залуу хүмүүсийн амжилтын буухианд цэг тавьчихаад байгааг нийт олноороо харж байгаа. Гавьяат цол авч, хөдөлмөрийн баатар болсны дараа илүү дээд гайхамшигт амжилт гаргасан тохиолдлыг та бүхэн санаж байна уу?

Түүний оронд оюуны спортын салбарт амжилт гаргах магадлалтай сайн тамирчдын гадаад улс оронд болж буй тэмцээнд оролцох зардлыг л төрөөс төвөггүй батлан олгоод байвал гурван сая монголчууд дундаас цолгорон гарсан хүүхэд залуус маань дэлхийн дайдад энэ чиглэлээр илүү хүчтэй цахиур хагалах нь эргэлзээгүй юм шүү. Монгол хүүхэд залуусын оюун ухаан үнэхээр ондоо л доо. Даанч тордоод тойлоод аваад явчих төр засаг бий бил үү гээд бодохоор даанч урам хугармаар.

Эцэст нь хэлэхэд Хатанбаатар дүү минь одоо оюуны спортын салбарт гаргаж байгаа амжилт чинь эцсийн зогсоол биш эхлэлийн цэг шүү гэж бодоод яваад бай. Уулсын цаана уул бий гэж сайхан үг бий дээ.

 Доржсүрэнгийн Болдбаатар

18
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417