109 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын шавыг тавилаа
2018-09-01

 

 

Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах 109 дүгээр бага сургуулийн өргөтгөлийн шав тавих ёслолын үйл ажиллагаа 2018 оны 08 сарын 30-ны өдөр боллоо. Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар нарын дүүргийн удирдлагууд, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчид, багш, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо. 


Тус өргөтгөлийн барилгын ажлыг Япон улсын буцалтгүй тусламжаар Ивата Чизаки-Дай Ниппон хамтарсан түншлэл болон Мухиа ХХК хамтран гүйцэтгэх бөгөөд зөвлөхөөр Мацуда консултант болон Гоо ван консалтинг ХХК ажиллан 2020 оны 07 сар гэхэд бүрэн хүлээлгэн өгөхөөр ийнхүү 288 хүүхдийн суудалтай хичээлийн шинэхэн байрны шавыг тавьж байна.

 

БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр хэлсэн үгэндээ "Урьд өмнө нь тусгаж байгаагүй хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт энэ жил тавьсан. Энэ хүрээнд ч Налайх дүүргийн боловсролын салбарт олон бүтээн байгуулалт хийгдэж эхэлж байгаагийн нэг нь энэ юм. Гүйцэтгэгч компани чанарын асуудалд өндөр анхаарч хугацааг нь аль болох урагшуулах тал дээр анхаарч ажиллахыг хүсье" гэсэн бол нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ "Би энэ л довон дээр өсөж хүмүүжсэн. Энэ газарт маань эрдэм номын дуу цангинасан хүүхдийн эрдмийн их өргөө сүндэрлэн босохоор шаваа тавьж байгаад туйлын талархалтай байна. Энэ төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Япон улсын Элчин сайдын яам, Жайка төслийн хамт олон, Японы ард түмэнд болон дэмжиж ажилласан бүх хүмүүст Налайхчуудынхаа нэн ялангуяа энэ 3 дугаар хорооны хүүхэд багачуудынхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. 2004 онд миний ах С.Отгонбаяр УИХ-ын гишүүн байхдаа 10-аад жилийн өмнө энэ сургуулийг барих ажлыг эхлүүлж, санаачилж хамгийн их хүн амтай 2 хороо бага сургуультай болж байсан түүхтэй юм. Тэгвэл өнөөдөр олон улсын хэмжээний сургуулийн өргөтгөлийг эхлүүлэх болсонд сэтгэл өндөр байна" гэв.

 

 

Дашрамд дурдахад 2006 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 250 хүүхдийн хүчин чадалтай тус сургуулийн барилгыг барьж байгуулан ашиглалтад оруулснаар 11 багш, 275 суралцагч, 25 ажиллагсадтай үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй аж.
2016-2017 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангийн 12 бүлгийн 398 суралцагсадтайгаар сургалт хүмүүжлийн ажлыг амжилттай явуулж, "Хүүхдэд ээлтэй сургууль" болж чаджээ.

 

Өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулснаар цаашдаа 300 орчим хүүхэд нэмж авах боломж бололцоо бүрэн нээгдэх юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
za bolj de. Ene asuudal chuhal baisan shv
2018-09-02