Г.ЗАНДАНШАТАР: ТӨРИЙН БҮХ ШАТНЫ БАЙГУУЛЛАГАД ШАЛГАЛТ ХИЙЖ ЭХЭЛСЭН


ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар аймаг, орон нутгийн удирдлагуудтай цаг үеийн асуудлаар цахим хурал хийж, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээллээ. Мөн ургац хураалт, мал мах болон хадлан тэжээл бэлтгэх ажлыг шуурхайлахыг анхааруулав. Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах талаар үүрэг даалгавар өглөө. Улс орны хөгжлийн тулгуур баганын нэг бол төрийн алба.

Тийм учраас төрийн алба мэргэшсэн, тогтвортой байхын зэрэгцээ хариуцлагатай, сахилгатай байх нь чухал гэв. Төрийн албаны зөвлөлийн өнгөрсөн оны үйл ажиллагааны тайланд тусгагдсанаар төрийн захиргааны байгууллагуудын дэргэд ёс зүйн 618 хороо ажиллаж байна. Эдгээр хороодоос ирүүлсэн мэдээг нэгтгэн үзвэл 2017 онд 334 ёс зүйн зөрчил бүртгэгдэн, хянан шийдвэрлэгдсэн нь 2016 оныхоос 141-ээр өссөн байна.

Мөн нэр бүхий байгууллагуудын хийсэн судалгаанаас үзвэл төрд итгэх итгэл буурч байна. Санал асуулгад оролцогчдын 75 хувь нь нийгэмд шударга бус байдал газар авч, сахилга хариуцлага алдагдсан, төр хариуцлагатай бус байна гэж хариулжээ. Энэ бүхэн нь төрд ажиллаж байгаа хүмүүс хариуцлага алдаж, ёс зүйн зөрчил, дутагдал гаргаж байгаатай холбоотой гэдгийг Г.Занданшатар тэмдэглэлээ. Төрийн албан хаагчид иргэдэд хөнгөн шуурхай, хүнд сурталгүй, тэгш шударга үйлчлэх зарчмыг төрийн бүх шатанд хэрэгжүүлэх учиртай, ингэж байж иргэдийн итгэлийг олж авна, төрд итгэх иргэдийн итгэл сэргэнэ.

Төрийн түшмэл нь ёс суртахуунтай, зарчимтай шударга нэр хүндтэй байх аваас төр нэр хүндтэй, төрд итгэх иргэдийн итгэл батжина. Ийм учраас төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хуульчлан тогтоож, хариуцлагын түвшинг өндөржүүлэхийн зэрэгцээ албан тушаалтан өөрөө хариуцлага хүлээдэг соёлыг төлөвшүүлэх, хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагын тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, энэ онд багтаан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг тэрбээр тэмдэглэлээ.

Мөн Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилт, зохион байгуулсан ажил, арга хэмжээний явц, үр дүн, Ерөнхий сайд, Шадар сайд нараас ажлын хариуцлага, дэг журмыг чангатгах чиглэлээр төрийн бүх шатны байгууллагад өгсөн үүрэг чиглэл, хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль эрх зүйн актуудын хэрэгжилтийг шалгах, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар энэ сарын 3-15-нд эрх бүхий төрийн байгууллагын хамтарсан шалгалт хийж буйг ЗГХЭГ-ын дарга мэдэгдлээ.

Төрийн албаны удирдах ажилтны улсын анхдугаар зөвлөгөөн 2018 оны есдүгээр сарын 21, 22-нд Төрийн ордонд болно. Тус зөвлөгөөн нь Төрийн албаны тухай хууль, төрийн албаны шинэчлэлийн хөтөлбөрийн үзэл баримтлал, агуулга, тэргүүлэх чиглэлийн талаар төрийн албан хаагчдын дунд нэгдсэн ойлголт бий болгох, төрийн албаны шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулсан, үр дүнд хүрсэн улс орнуудын туршилга, дэлхий нийтийн чиг хандлагаас суралцах, Төрийн албаны тухай хуулийг дагалдаж гарах журмуудын төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн албан хаагчдын саналыг тусгах зорилготой гэдгийг тэмбээр тэмдэглэд орон нутгийн удирдлагууд идэвхтэй оролцохыг урилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 14 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 14 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 15 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 16 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 17 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 17 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 17 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 17 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 18 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 18 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 19 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 19 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 19 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 20 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 21 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 21 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 22 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 22 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 22 цагийн өмнө