Япон улсад пара пауэрлифтингийн Азийн АШТ энэ сарын 8-13-нд болно. Энэ тэмцээнд манайхаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Дашийн Баттулгын удирдлага дор хоёр тамирчин өрсөлдөх юм. Тодруулбал тэмцээний 107 кг-ын жинд "Рио-2016" паралимпийн наадмын хүрэл, ДАШТ-ийн алтан медальт, дэлхийн цом, Азийн аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдөнө. Мөн 80 кг-д дэд мастер Г.Гансүх эх орноо төлөөлөн оролцох юм байна. Гавьяат Э.Содномпилжээ тивийн аваргын дээд амжилтыг эзэмшдэг билээ.
Сэтгэгдэл (1)