Ц.Ганболд дасгалжуулагчтай эмэгтэйчүүдийн шигшээ баг Макаогийн багтай 0:0 оноогоор тэнцэж, эрэгтэйчүүдийн багтай адил долоон оноотой хэсгээ тэргүүллээ. Ингэснээр Монголын эмэгтэйчүүдийн үндэсний анхны шигшээ багийнхан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр шатны аварга болж байна. Түүнчлэн шигшээ багийн ахлагч О.Цасан-Охин шилдэг тоглогч болсон юм.
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатны тэмцээн 12-р сард Гуамд болно. Тус тэмцээнд БНХАУ, Тайвань, Хонгконгийн шигшээ багууд манай улстай тоглох аж.
Тус тэмцээнээс өмнө буюу арваннэгдүгээр сард 2020 оны Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээний сонгон шалгаруулалт Монгол, Тайвань, Филиппин, Сингапур, Тажикистаны багуудын хооронд болох юм
Б.Лхам