"Архидалтгүй Өвөрхангай" шинэчилсэн хөтөлбөрийг тус аймгийн Засаг даргын 2018 оны А/504 дугаар захирамжаар хэрэгжүүлж эхэлжээ.
"Архидалтгүй, нийгмийн хариуцлагатай аж ахуй нэгж, байгууллага" аяныг есдүгээр сараас ирэх оны зургадугаар сар хүртэлх хугацаанд зохион байгуулах аж.
Тус аяны хугацаанд төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын архидан согтуурахтай тэмцэх ажилд оролцох оролцоог дээшлүүлэх, идэвхжүүлэх албан хаагчдыг хариуцлагажуулах юм.
Түүнчлэн архины хамаарлаас гарсан, эмчлэгдэж, эрүүлжүүлэгдсэн иргэдийг ажлын байраар хангах, дэмжлэг үзүүлэх чиглэлээр аж ахуй нэгж, байгууллагад туг дэвтрийг аялуулж, архидан согтуурахтай тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үүрэг бүхий олон нийтийн эргүүлүүд өдөр бүр ажиллах ба Цагдаагийн газраас мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллахаар болжээ.
Б.Лхам