Хүний үр

Хүний үр

Жалцавын хүү хүүхэн гадны хүний хүүхэд гаргаж гэнэ гэсэн үг хэдэн ч нутгийн дээс дамнасан юм бэ? үгэн салхи хөлөглөсөөр говийн жаахан толгодын өвөрт бөмбийх гэрт нь шургаад орж ирж.
Эмгэн нь "Эвий, эвий. Гадны дотнын гэх ялгаа юу байхав. Манай нутгийн хүн биш болохоор л тэгж ад үзээ биз хөөрхийг хэмээн бөгтөгнөв. Жанлав ч уг зөвшин, хай нутаг холдоо юу л базаав гэж. Манай охин шиг ном эрдэм гээд бас бид хоёр шиг хөгшдийг хөдөө сойж орхисон дамшиг биз хэмээн эмгэнийхээ халааж өгсөн нэрмэлийг шимэн жаргалтай нь аргагүй тамшаалж суулаа. Охин нь онгоцоор гарч гэнэ. Хотоос наашаа гарч гэнэ. Аймаг дээр ирнэ гээд л захиа цахилгаан огт үгүй атал сураг нь сонсогдсоор нэг л өглөө лагхийтэл гадаа нь буужээ. Охиноо үнсэх гэж уралддаг хоёр хөгшин энэ удаад манцуйтай хүүхэд рүү зэрэг ухасхийсэн боловч охин нь хүүгээ элгэндээ нааж тэвэрсээр гэрт орж явчихав. Охины хүргэж ирсэн жолооч аяга цай уув уу үгүй юу хөөгдсөн амьтан шиг гарч одоход эмгэн сая л өөрийн муу модон орон дэр сэрэх янзгүй дугжрах хүү рүү дөхөж хөлд нь суулаа. Эвий эвий хэмээн хошуу цорвойж өлгийд хүрч ядан дөхөөд жигтэй хөөрхөн хээтэй торон унжлагыг нь сөхөн завдтал охин нь ухасхийн хүүгээ тэврээд "Аав ээж хоёр минь би учрыг хэлэхгүй бол болохгүй. Энэ маань .... хүү маань гээд зүс өөр... юм шүү. Битгий сандраарай" гэлээ. Өвгөн охиныхоо хэлэхийг ер ойлгосон янзгүй юу юугүй хүүд дөхөж үнсэхээр өндийв. Цас шиг цагаан манцуйнаас цухуйх алга дарам хар нүүрийг харуут “Хэ эцэг чинь" хэмээн уулга алдаад суун туслаа. Охин нь ам хуурайгүй ярих авч "сайн хүн, бид бие биендээ хайртай, араас ирэх юм" гэх хэдэн үгс чихний омгийг шүргэн алдан газар унаж байлаа. Өвгөн тэр өдөртөө л дуугаа хурааж, муу мод толгойгоо ноцолдуулан өлгийтэй амьтныг хааяа хяламхийн харж суулаа. Хар Жанлавын хар хүүхдийг үзнэ гэж сумаараа байтугай л хөл болон хүмүүс цувж эхлэхэд хоёр хөгшин дургүйцэн охин нь амьтан хүнээс нуугдан хүү л харин юугаа ч мэдэхгүй ангайсан амьтан хүн бүхэн рүү харж инээн хэн хүний өвөр дээр дэрвэж байх болов. Дээс уяж хөл хорилтой нь биш, дэлгэр зунаар илүү гэртээ нуултай нь биш. Сүүлдээ ч ирж очих хүмүүсийг тоохоо болиод уяан дээр хүн буухад - За манай бандийг харах гэж ирэв үү гэдэг болжээ. Хүүг ирснээс хойш нэг их сүжирч сүйд болоогүй ч ямартай ч гэсэн пад хар өнгөнд дасч орхиод амьтан шиг санагдах нь арай гайгүй болж.
Гарын алга хөлийн тавхайдаа л жаахан ягаавтар болохоос биш үзээд өгье гэхнээ өөр гялайх юмгүй жаал хүү өөрийн нь өнгийн ширтэх сахалтай өвөөг хэсэг харснаа хар цагаан туйл гэлтэй том алаг нүдээ эргэлдүүлэн сормуусаараа өвгөннй хамрыг шүргэн алдан хэд анивчаад улаан буйл гарган инээж шилээ шөргөөлөө. Жалцав - Уаа. Заяа нь дэлгэр гэж. Хаанах гээчийн хар амьтан бэ дээ чи чинь гээд парвийсан гараа сунган долоовор хуруугаа хацарт нь хүргээтхэв. Хүү идэх юм гэж бодсон бололтой хурууг нь үмхэх гэхэд өвгөн гараа татаж Yгүй тэр, Эр хүн хө идэмхий гэдэг нь. Өвөөгий нь гар нуль тамхи даа гээд зулайг үнэрлэв. Нялх хүүгийн бужгар сэвлэгнээс тийм гэхийн аргагүй энхэр үнэр ханхийхэд өвгөний хамар шархиран нүдэнд нь нулимс дүүрээд ирэв. Охин үрээс минь унасан яс махны тасархай юм хойно. Эвий гэж, Хар, хар гээд бид чинь чамайг хааш нь ч нуух билээ. Өвгөн ийн өгүүлээд нэг л зөөлөн эерүү бодлоор дүүрч ирсэн зүрх судсаа чагнаархан аргасан нүдийг нь аргадах мэт бөнжийх нулимсаа гарынхаа араар шудраад хэнд ч юм бэ за яахав яахав гэж хэлчихээд бослоо. "Манайхан ч удмаараа хар хочтой явлаа. Говийнхон хэзээ л билээ. Хар Жанлавын хар зээ л гэх байх даа, Миний хүүг.. “ өвгөн ийнхүү ганцаар яриад урмын үг сонссон жаахан хүүхэд шиг хөөрч бүр мушийчихсан хаачих ч үгүй хэрнээ мориныхоо уяа руу алхаж явах нь тэр.
Охин нь - Хүү бор хоолонд орчихсон юм чинь алзахгүй. Би ч буцалгүй горьгүй. Хичээл ном гэсээр нэг өдөр замын машинаар буцлаа. Өвгөнөө хонинд явсан хойгуур эмгэн хүүг өхөөрдөн сууснаа юу санав гэлтэй саахуутай сүүнээс балгаж байгаад хонгон дээр нь асгаж дээлийнхээ ханцуйгаар гайгүй сайн үрж гарав. Арчиж арчиж харахнээ ер гэгээ орсон янз үгүйд урам нь хугарч харин хүү та яаж байна гэх шиг эмээгийнхээ хөлийг пад пад балбаж байв. Ийнхүү ээжийг нь явснаас хойг яах ийхийн зуургүй 3 сар өнгөрч хүү ч бантан тараг ээдэм ер юм гололгүй зооглон бандайсан амьтан болчихож. Хоёр хөгшин өнөө чи хонинд явна уу даа гэж бие бие рүүгээ түлхэж хүүтэйгээ үлдэх гэж арай л хуруу гаргахаас наахнуур юм болдог болов. Шар навтаснаас хиншүү үнэртэх нь халаг нартай өдөр араажав Гэндэн Жалцавынхаар бууж ёстой л бурж өгч дээ. Хил, хилийн дээс нутаг орны зааг гэж байхгүй болох юм байхаа. Ерөөсөө энэ дэлхий дахинаараа нэг улс болж газар нутаг юу байгаагаа адил тэнцүү ашиглаж амьдрах юм байх. Нэг их сайхан нартай өдөр энэ Мэнэнгийн тал: Сүүжийн говьд маань танай энэ банди шиг хар шар юмнууд ирчихсэн бужигнаж байх юм байх аа. Малын бэлчээр харамлаж, туг хиур хатгах нь холгүй давхидаг Сариг Дамба л тэдэнтэй үзэж таарах байх даа. Ер нь эхнээсээ бодлоготой цаанаасаа нигууртай ажил зохиож байгаа юм биш үү. Миний хүү монголд говь байгаа ураг удмаараа дагана гээд нэг аймаг улс нүүгээд ирэх ч юм бил үү. Наадах чинь бодлогодоо бодлого гээд муу хар хүү рүү нь гаансныхаа толгойгоор чичин байж хөхөрхөд гэнэт Жалцавын дургүй хүрч:
- Өө яахав. Нүүдлийн түрүүч айсуй бол бор бандидаа цай идээ бариулаад чавхдуулчихана даа. Нүүдэл тосог гэчихээд гарч оджээ.
Араажав Гэндэнгийн ярианаас Голбаалчлал гэдэг нь дэлхийчлэнэ гэсэн үг гэдгийг л тогтоож үлдсэн ч буруу зөвийн дэнсэнд бодлоо тавьсангүй.
Ганцхан цэнхэр дэлхий чинь бидний л нутаг. Байгаа байхгүйгээрээ байхад юу нь болохгүй байдгийм цус". Ийн бодож алхсан хэдий ч говийн нуранги хөрсөн дээр хол хол алхсан хар Жанлавын ээтэн ултай гутлын мөр яг л монголын газрын зураг шиг товойтол зурайн үлдэж байлаа л...

Эх сурвалж: Фэйсбүүк/өгүүллэг

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417