Ядарсан монголчуудын задарсан зуршил

Ядарсан монголчуудын задарсан зуршил

Цаг барьдаггүй, хэлсэндээ хүрдэггүй гээд монгол хүний нийтлэг дүр төрх болсон муу зангаа засаж чадаагүй байхад монголчуудын задарсан зуршил нэгээр нэмэгдчихлээ. Өнгөрсөн долоо хоногт Facebook компанийн төлөөлөгч Монголд ажиллах үеэрээ бид тэдний бизнесийг хэрхэн дэмжиж буйг хараад баярласан нь гарцаагүй. Манай улсын хүн амын 81 хувь нь энэ сүлжээний хэрэглэгч. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу ялгаагүй үүгээр ажил, амьдралаа залгуулдаг болсон гэхэд хол зөрөхгүй.

Хүн амын тал нь амьдардаг нийслэлд гэхэд 85 хувь нь facebook-ийг идэвхтэй хэрэглэж байна. Албан газар, автобус, зоогийн газар, гудамж, сургууль гээд хаа сайгүй facebook ухсан хүмүүс. Ярьж буй сэдэв нь ч, шуугьж буй асуудал нь facebook байх жишээтэй. татварын мөнгөөр цалинждаг атлаа ажлынхаа ихэнх цагийг facebook-ээр “зугаалж” өнгөрөөдөг төрийн албан хаагчид ч ил, цагаандаа гарсан. Нэг их нийгмийн идэвхтэй хүн болж ажлын өдрүүдээр байнга пост оруулж суухдаа өөрийгөө муухай харагдаж байгаагаа ч анзаардаггүй.

Үүн дээр ажилдаа ирмэгц ёс юм шиг facebook рүүгээ шагайдаг хувийн байгууллагын ажилчдыг нэмбэл донтогчдын бүхэл бүтэн арми бий болжээ. Монголчууд ажиллаад л байдаг, хөдөлмөрлөөд л байдаг амьдрал, ахуй дээшлэхгүй нь гэж их гомдоллодог. Гэтэл үүний шалтгаан нь ажлынхаа заваар facebook-т орох биш, facebook-ийнхээ завсраар ажлаа хийж буйд байгаа юм биш биз? Монгол улсын эдийн засгийн идэвхтэй хүн ам 1.2 сая бол Facebook компанийн “ажилчид” үүнээс хоёр дахин их буюу 2.9 сая байна шүү дээ. Нийслэлийн хэмжээнд ид сурч боловсорч, хийж бүтээх 15-37 насныхны хэрэглээ 92-97 хувь буюу хамгийн өндөр гарсан. Тэдний 23 хувь нь хоёр цаг тутамд шалгадаг гэсэн судалгаа гарчээ. Өдөрт хоёр цагт нэг удаа буюу хамгийн багадаа зургаан удаа шалгадаг гэж тооцвол залуучуудын дөрөвний нэг нь донтсон гэсэн үг. Facebook-ийг олон цагаар, тогтмол ашигласнаар хүний тархинд допамин гэдэг донтуулдаг бодис ялгардаг байна. Энэ бодис хүний сэтгэл хөдлөлд нөлөөлж, түр хугацаанд тааламжтай мэдрэмж төрүүлдэг аж.

15-20 насныхны дунд facebook-ийн хэрэглээ 96 хувь байна

Дээрх судалгаанаас энгийн тооцоо хийж үзье. Өдөрт facebook-ээ хамгийн багадаа зургаан цаг шалгадаг, нэг удаад хамгийн багадаа 20 минут ашигладаг гэж тооцъё. Ингэвэл залуучууд өдөрт 120 минут, сард 3600 минут, жилд 43,200 минут буюу 720 цагийг facebook-т зарцуулдаг байх нь. Энэ нь жилд 30 өдөр буюу бүтэн нэг сарыг үр ашиггүй, хий дэмий өнгөрөөдөг гэсэн үг. Хамгийн багаар тооцоход шүү дээ. АНУ-ын интернэт сүлжээ, facebook-ийн дундаж хэрэглээтэй иргэн жилд 705 цагийг нийгмийн сүлжээнд зарцуулдаг гэсэн судалгаа бий. Америкчуудаас маш олон үзүүллэлтээр доогуур жагсдаг атлаа ийнхүү дэлгэцэнд донтох зуршлаараа л тэднийг давж буй нь тун харамсалтай. Дундаж Америк хүн минутад 200-400 үг уншдаг. Харин энгийн, уран зохиолын бус ном дунджаар 50 мянган үгтэй байдаг. Ингэж тооцвол 200 номыг 471 минутад уншина гэсэн үг. Хэрэв монголчуудын facebook хэрэглээг үүнтэй адил тооцож үзвэл facebook ухаж, цагаа үр ашиггүй өнгөрөөхийн оронд жилд 300 гаруй ном унших боломжтой. Ном уншихаа байг гэхэд энэ цагийг ядаж алхахад зориулвал дундаж наслалт эрс нэмэгдэх нь гарцаагүй. Монголчуудын нас баралтын шалтгааны нэгдүгээрт зүрх, судасны өвчин бичигдэж байгаа.

Хэрэв өдөрт хоёр цаг facebook ухаж суухаар явган алхаж хэвшвэл гэр бүл, цаашлаад улсын эдийн засагт хэчнээн тустай. Ер нь албан байгууллагад ажилчид нь facebook сүлжээнд өдөрт хэдэн цаг зарцуулдаг, ажил хийгээгүй энэ хугацаандаа хэчнээн төгрөгийн цалин зүгээр авч буйг тооцох юм бол багагүй хэмжээний хохирлыг улс амсдаг нь ойлгомжтой. Өдөрт хоёр цаг донтож байхаар ядаж үр хүүхдэдээ анхаарал тавьбал яасан юм бэ, facebook-чид ээ. Ажлаасаа ирээд утсаа ухдаг таныг дуурайн үр хүүхдүүд чинь донтож байна. Насаар нь ангилж үзвэл 15-20 насныхны дунд facebook-ийн хэрэглээ 96 хувьтай байна. Сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын мэдлэгийн түвшин эрс доошилсон гэдгийг багш нар хэлдэг. Хичээлээ хийхийн оронд нийгмийн сүлжээнд алт шиг цагаа хий дэмий үрж байгаа эсэхийг нь хянадаг эцэг, эх үнэндээ цөөн. харин ч хүүхдүүдтэйгээ уралдаад facebook-ийнхээ ажлыг хийдэг нь олон. Ер нь манайд донтогчдод нас, хүйс, ажил, нийгмийн салбарын ялгаа бараг алга. Тэтгэврийн хөгшчүүлийн дунд хүртэл facebook хэрэглээ 70 орчим хувьтай байна гээд бод доо. Facebook компани нэг л өдөр сүлжээгээ хаахад монголчуудын амьдралын хэв маяг, ажлын бүтээмж хэрхэн өөрчлөгдөх нь сонирхол татаж байна.

Уг нь facebook бол хүн төрөлхтний техник, технологийн дэвшлийн нэг хэсэг. Бидний амьдралыг ямар нэг хэмжээгээр хөнгөлдөг. Гэвч монголчууд аливаа зүйлийг хэрэглэхдээ мөн чанарыг нь биш, хэлбэрийг нь дуурайдаг нь гачлантай. Дэлхий нийтийн нийгмийн сүлжээний хэрэглээний хандлага сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж буй. Facebook-ийг зугаа цэнгэлийн гэхээсээ илүү арилжааны талбар гэж хардаг болсон. АНУ-ын хэрэглэгчдийн гуравны нэг нь тус нийгмийн сүлжээг бараа, бүтээгдэхүүн худалдаж авах, зарах платформ болгон ашиглаж байна. Харин монголчуудын олонх нь пост оруулах, чат бичих, кино үзэх зэргээр хэлбэр төдий ашигладаг. Тийм ч учраас энэ сүлжээний бараан талыг олж хардаггүй, амархан донтдог биз. Facebook-ийг зөв ашиглаж чаддаггүйгээс цахим гэмт хэргийн золиос болох нь нэмэгдсээр. 2017 онд цахим орчноор дамжуулан хүүхдийн эрхэд халдсан зөрчил 44 удаа бүртгэдсэн бол энэ оны эхний найман сарын байдлаар 200 давсан гээд бод. Нууц үгээ төрсөн өдөр, утасны дугаараар хийдэг, бага насны хүүхдэдээ ухаалаг утас авч өгдөг хэнэггүй зангийн гай шүү дээ. хүн амын гуравны нэг нь ядуу, далд ажилгүйдэл газар авсан, боловсролын салбараас нь чанар үнэртэхээ больсон ядарсан монголчууд энэ задарсан зуршлаасаа салах цаг хэзээ юм бол. Хөгжингүй орны иргэдэд атаархаж суухаар өөрсдийнхөө толгой дээрх өвсийг хар. Бусдад буруугаа чихэн гомдоллож байхаар гаднын технологийн компанийн “боол” болчихсон байгаагаа ухаараач.

Нийтлэгч: Б.Баярмаа

12
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417