Третьяк Монголын тал нутагт хоккейн стадион барихаар төлөвлөж байна
Олимпын гурав, дэлхийн 10 удаагийн аварга, ОХУ-ын Хоккейн холбооны тэргүүн Владислав Третьяк хоёр орны хоккейн спортыг хөгжүүлэх хамтын ажиллагааныхаа хүрээнд ойрын үед Монголд хоккейн анхны стадион барихаар төлөвлөж байна. Тэрээр манай улсад ажлын шугамаар ирээд буй бөгөөд энэ хүрээндээ уг асуудлын талаар хөнджээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өчигдөр түүнийг “Найрамдал” медалиар шагнасан байна.
Третьяк Азийн энэ оронд хоккейн спортын дэд бүтцийг хөгүүлэхийн зэрэгцээ шүүгчдийг сургах, тус улсад хоккейн спорт дэлхийн түвшинд хөгжихөд дэмжлэг үзүүлэхээр болжээ. Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүнтэй биечлэн уулзаж ярилцсан байна хэмээн "prognozist.ru" сайт мэдээллээ.