Хуулийн хугацаа дууслаа, ЗТХ-ийн сайдыг хэзээ томилох вэ?

Хуулийн хугацаа дууслаа, ЗТХ-ийн сайдыг хэзээ томилох вэ?

Төрийн аллага гэсэн автор зүүгээд буй Зам тээврийн яамны газрын дарга нарын хэргээс үүдэлтэйгээр тус салбарын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нарыг огцруулаад яг нэг сар болж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх зам тээврийн салбарын удирдлагын багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь чөлөөлж буйгаа өнгөрсөн сарын 14-нд мэдэгдсэн.

Тухайн өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдан хоёр шийдвэр гаргасны нэг нь дээрх хариуцлага тооцох тухай байв. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхээс өмнө Зам тээвэр хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ цахим хуудастаа “Сайдын ажлаа өгье. Ёс зүйн хариуцлагаа хүлээе” гэж мэдэгдээд байсан юм. Сайд, дэд сайд өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн бол тус яамны бусад албан тушаалтныг огцруулах шийдвэрийг танхимаараа гаргажээ.

Харин өнөөдөр Зам тээвэр хөгжлийн сайдын үүргийг шадар сайд Ө.Энхтүвшин түр орлон гүйцэтгэж байгаа бол Засгийн газраас дэд сайдаар Л.Халтарыг томилсон. Төрийн нарийн бичгийн даргаар мөн л түр үүрэг гүйцэтгэгч тавиад буй нь Р.Мэргэн. Улмаар ЗТХЯ-ны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын захиалгыг төрийн албаны зөвлөлд өгөөд байгаа аж. Төрийн нарийн бичгийн дарга болон газрын дарга нарыг нээлттэй шалгаруулалтаар сонгон шалгаруулах юм.

ЗГ-ын гишүүнийг УИХ 30 хоногийн дотор нөхөн томилох хуулийн заалттай

Харин тус салбарын сайд хэн болохыг улс төрийн томилгоогоор шийднэ. Тодруулбал, намын удирдах зөвлөлөөс дэмжлэг авсан хүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-д өргөн барина гэсэн үг. Ялагдсан намын эрх мэдэл УИХ дахь бүлэгтээ хадгалагддаг бол ялсан намынх удирдах зөвлөлд байдаг улс төрийн тогтсон жишиг Монголд бий. Гэхдээ сайдыг улс төрийн шийдвэрээр тодруулах ч, томилох хугацаа нь хуулийн дагуу байх ёстой. Монгол улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай хуульд ...Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд улсын их хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно…. хэмээн тусгасан.

Өөрөөр хэлбэл, Зам тээвэр хөгжлийн сайдыг томилох асуудлыг хэлэлцэх хуулийн хоёр хоног УИХ, Засгийн газарт үлдээд байна гэсэн үг. Гэвч өнөөдөр уих завсарласан хэвээр, намрын чуулганыг ирэх сарын 1-нд нээхээр бэлтгэж байна. УИХ-ын ээлжит бус чуулган зарлагдах сураг байсан ч гишүүдийн ирц хүрэхгүй гэсэн шалтгаанаар хуралдахгүй байсаар өнөөдрийг хүрэв. Хэрэв ээлжит бус чуулган зарласан тохиолдолд Зам тээвэр, хөгжлийн сайдыг томилох боломжтой.

Гэхдээ намрын чуулган хаяанд ирсэн учраас ийнхүү сайдын томилгоо намрын чуулганы эхний асуудал болох төлөвтэй. Хөшигний ар дахь улс төрийн хүрээнд Ерөнхий сайд барьцаа ахиулж, нэг сайдынхаа суудлыг авна, нэр дэвшигчээ ч тодорхой болгосон гэх яриа гарч эхэлсэн. гэхдээ 32-ын тал буюу УИХ-ын дарга М.Энхболдын фракцынхан ч мөн адил өөрт хамаарах нэг суудлаа алдахгүйн тулд хэд хэдэн хүнийг нэр дэвшүүлэх боломжтой гэсэн хувилбаруудыг ярьж буй аж. Урьдчилан гарсан хар зургийг шинэчлэх эсэх нь эргэлзээтэй ч сайдад горилогчдын нэр улс төрийн хүрээнд яригдаад эхэлсэн нь үнэн. Энд эргэлзээтэй бас нэгэн асуудал үүссэн нь мөн л Монгол улсын Засгийн газрын тухай хуультай холбоотой.

Тус хуулийн 22.3-т ….Засгийн газрын гишүүн хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад хэдийд ч гаргаж болно. Харин энэ тухай эцсийн шийдвэр гартал үүрэгт ажлаа гүйцэтгэж, хариуцлагыг хүлээнэ… гэж бий. Өөрөөр хэлбэл, сайд асан Ж.Бат-Эрдэнэ ёс зүйн хариуцлага хүлээн, сайдаас огцрох өргөдлөө өгсөн ч түүнийг УИХ-аар чөлөөлж дараагийн хүнийг томилох хүртэл тэрбээр үүрэгт ажлаа гүйцэтгэх учиртай. Гэвч тэрбээр аль хэдийнэ “ноосоо тушаасан”, сул гишүүний хувиар сонгогдсон тойрогтоо ажиллаж буйгаа цахим хуудсаараа зарласаар яваа билээ.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МАН ТББ-уудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байна

2020-06-04

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан санамж бичиг байгууллаа

2020-06-03

Н.Номтойбаярын аав Б.Нямтайшир хүүгийнхээ өмнөөс нэр дэвшигчийн үнэмлэхийг нь авахдаа хэлсэн үг

2020-06-02

У.Хүрэлсүх: Хийж эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд надад цаг хугацаа, ард түмний дэмжлэг хэрэгтэй

2020-06-02

МАН-ын мөрийн хөтөлбөр: Ахмадууд тэтгэврийн хуримтлалаа үр хүүхдэдээ өвлүүлдэг болно

2020-06-07

У.Хүрэлсүхийн онцгойлон анхаарч буй таван асуудал: Хүнс, эрчим хүч, нефть, дэд бүтэц, мэдээллийн технологи

2020-06-07

Австрали ниссэн Монголын анхны нислэг маргааш 20 цагт Улаанбаатарт газардана

2020-06-07

Ховдчууд амласнаа биелүүлж, ажлын байр бий болгосон МАН-д дахин итгэл хүлээлгэнэ

2020-06-07

Норвегийн эмч нар өвчтнүүдээ капсулд тусгаарлаж байна

2020-06-03

Оросуудад Монголын эзэнт гүрэн юу заасан бэ?

2020-06-03

Тамхи агуулсан вакцин

2020-06-03

Хоол орлуулагч эм

2020-06-03

Хөгжлийн онол...

2020-06-05

Монгол төрийн хоймор жорлон болох учиргүй...

2020-06-03

Арчаагүй монголчууд...

2020-05-31

Ээждээ өгөх гэхээр юу ч олдохгүй юм

2020-05-29

ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн гурвыг нь ТЕГ тайлагнав

2020-06-07

Хятад улс Австрали улсад өндөр татвар ногдуулав

2020-06-06

ФАТФ-аас өгсөн 6 ажлын даалгаврын 3 ажлын биелэлтийг тагнуулын ерөнхий газар хариуцан тайлагналаа

2020-06-04

Долларын ханш тэнгэрт хадаж, гиперинфляцитай тулах уу?

2020-06-04

Болж өгвөл битгий худлаа ярь

2020-06-05

Хүний тархинд санах ойг идэвхжүүлэх хэсэг байдаг

2020-06-04

Хөөсөн чихрийн туршилт: Та хүүхдээ том болоод ямар хүн болохыг мэдмээр байна уу?

2020-05-28

Хөл хорионы үеийн сэтгэл зүй: ''Илүү санаачилгатай залуутай гэрлэх минь яав даа!''

2020-05-26

Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах шинэ хууль ямар нөлөө үзүүлэх вэ?

2020-06-04

Энэтхэг, Хятадын удирдагчид "гуравдагч тал"-ын оролцоо шаардлагагүй гэж мэдэгджээ

2020-06-04

Африкийн орнууд яагаад хөлсний цэрэг авдаг хэвээрээ вэ?

2020-06-03

Хойд Солонгосын алсын тусгалт пуужин хуурамч байж магадгүй

2020-05-29

Уугуул Америкчуудын өвөг дээдсийг 14 мянган жилийн өмнө Байгал нуураас ирсэн гэж эрдэмтэд нотлов

2020-06-04

Эрүүл мэндийн мэдлэггүй хүмүүс өвчинд өртөмтгий байдаг

2020-06-04

Дэлхийн хамгийн том дөрвөн шашны урсгал

2020-06-03

Эртний Монголчууд шар будаагаар хооллодог байсан ба бидний бодож байснаас хамаагүй боловсронгуй эдийн засагтай байж

2020-06-02

Элон Маскын шинэ томоохон төсөл болох "Starlink"-ийн гол зорилго юу вэ?

2020-06-02

Киборг царцаа тэсрэх бөмбөгний эсрэг хүчин зүтгэнэ

2020-05-28

Израильд дэлхийн анхны цэнэглэгчтэй маскийг бүтээжээ

2020-05-27

Хонь хариулдаг робот нохой

2020-05-27

Жон Белл: Энэ хүнд нөхцөл байдлыг даван туулахад нь харилцагчдадаа дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана

2020-06-04

Шинэ оюутны эхний жил хамгийн чухал бас сорилтоор дүүрэн

2020-06-03

ХХБанк 10 мянган хүүхдэд эрүүл мэндийн багц бүтээгдэхүүн бэлэглэлээ

2020-06-02

Голомт банкны хамт олон хүүхдийн баярын өдөр Монгол Улс даяар шинээр мэндэлсэн хүүхэд бүрт бэлэг барьж, баярлуулж байна

2020-06-01

Ах аа, маргааш байх болов уу?

2020-05-29

Хэдэн хүн амь насаа алдсаны дараа ойлгох ёстой вэ?

2020-05-29

Нобелийн шагналт эрдэмтэн хөл хориог цуцлахыг шаардлаа

2020-05-28

Гадаадад гацсан Монголчууд...

2020-05-25

iOS-ийн шинэчлэлт iPhone хэрэглэгчдийг уурлуулж байна

2020-06-03

Хиймэл оюун ухаан нь зохион бүтээгч байж болохгүй

2020-05-30

Коронавирусын аппликэйшнээр дамжуулан Хятад улс иргэдээ хэр их идэж, ууж, унтдагийг хянадаг болгож магадгүй

2020-05-27

Элон Маск жилийн дотор хүний тархинд чип суулгахаа амлалаа

2020-05-27

#29 Amnesty International - Хүний эрх бол биеийн тань нэг эрхтэн л гэсэн үг

2020-06-03

#28 Кино задлангийн Г.Эрдэнэбаатарыг задаллаа

2020-05-27

"ХАСАХ 18" Podcast #01 - Өөрийнхөөрөө "суга" бай

2020-05-20

CAAK PODCAST #24 Р.Булгамаа - Хүүхэд хүчирхийлсэн хүнийг хөнгөлөх хэрэгтэй.

2020-04-29

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

437 санал өгсөн

51-60
25.4%
41-50
19.22%
31-35
13.73%
36-40
9.61%
25-30
8.01%
21-24
7.55%
13-16
5.72%
17-20
5.72%
65+
5.03%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,255

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,471

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,691

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,057