Б.Хишигжаргал: Цусны эмгэг сүүлийн жилүүдэд огцом ихсэж байна

Б.Хишигжаргал: Цусны эмгэг сүүлийн жилүүдэд огцом ихсэж байна

Улсын хэмжээнд насанд хүрэгчдийн цусны эмгэг, цусны хавдар өвчний оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлдэг ганц газар нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төв. Тус төв нь 2014 оноос өргөжин Цусны эмгэг судлал, ясны чөмөг шилжүүлэн суулгах төв нэрийн дор цусны эмгэг судлалын клиник, ясны чөмөг шилжүүлэн суулгах нэгж, амбулатори, аферез гэсэн хэсгүүдтэйгээр, 10 эмч, 11 сувилагч, 4 туслах сувилагч, 40 ортойгоор  үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд цусны эмгэг, цусны хавдар өвчний тоо нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор тус тасгаар эмчлүүлж буй өвчтөнүүдэд нэн шаардлагатай эмчилгээний нэг болох цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ өссөөр байна.

Тус төвийн их эмч, АУ-ны доктор Б.Хишигжаргалтай ярилцлаа.

-Цусны эмгэг гэж ямар өвчин болох талаар яриагаа эхэлье.
-Цусны эмгэг нь дотроо цус багадалт, цусны хавдар, цус гоожимтгой гэсэн гурван том бүлэгт хуваагдах бөгөөд дотроо олон төрлийн өвчин бий. Манай тасаг цусны эмгэгтэй насанд хүрэгчдэд улсын хэмжээнд үйлчилдэг. Бид хөнгөн хэлбэрийн цус багадалт, тууралтын үед хэвтүүлэн эмчилдэггүй. Эмчилгээг нь бичиж өгөөд дүүрэг, хөдөө орон нутгийн эмч рүү илгээж, давхар хянадаг.

1990-ээд оны эхээр цусны хавдартай хүн маш цөөхөн байсан. Харин өнөөдөр цусны хавдар оношлогдохгүй өдөргүй болчихсон

-Сүүлийн жилүүдэд энэ төрлийн өвчлөл нэмэгдэж байна гэдэг. Шалтгаан нь юу байна вэ?
-Өвчлөл сүүлийн жилүүдэд огцом ихсэж байна. Энэ нь манай төвөөс хийсэн судалгаа болон бусад судалгаагаар ч батлагддаг. 1990-ээд оны эхээр цусны хавдартай хүн маш цөөхөн байсан. Харин өнөөдөр цусны хавдар оношлогдохгүй өдөр байхаа больжээ.

Үүнийг бид хоёр шалтгаантай гэж үзэж байна. Нэгдүгээрт нь бидний оношилгоо сайжирсантай холбоотойгоор өмнө нь оношилж чаддаггүй байсан эмгэгүүдийг илрүүлэх болсон. Хоёрдугаарт, хүнсний аюулгүй байдал, агаарын бохирдол зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байна гэж үзэж байна. Хөдөө орон нутагт, бүр мал дээр байгаа хүмүүс ч цусны хавдраар өвчилдөг. Үүний шалтгаан нь тухайн орон нутагт алт олборлохдоо химийн бодис ашиглаж буйтай холбоотой. Олон улсын жишээнээс харахад хаана химийн үйлдвэр, химийн бодис илүү хэрэглэж байна, тэнд энэ өвчний тохиолдол их байдаг.

-Ямар, ямар эмчилгээг хийж байна вэ?
-Цусны хавдартай, цус гоожимтгой, цус багадалттай хүмүүст хийж буй гол эмчилгээний нэг нь цус цусан бүтээгдэхүүн. Байнгын сэлбэлт хийдэг. Амбулаториор ч цус цусан бүтээгдэхүүн сэлбэдэг. 

-Өдөртөө дунджаар хэдэн нэгж цус цусан бүтээгдэхүүнийг эмчилгээнд хэрэглэж байна вэ?
-Янз бүр. Зарим үед ганц нэг, заримдаа арван хэдэн хүнд хийнэ гээд бодохоор дунджаар өдөрт гурван литр гаруй улаан эсийн бэлдмэл, хөлдөөсөн шинэ сийвэн мөн ялтаст эсийн бэлдмэл хэрэглэгддэг.

Эмчилгээний арга техник сайжрах тусам цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага нэмэгдэж байна. Мөн тохиолдлын тоо ихэсч байгаатай холбоотойгоор цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ байнга өсөж байна.

Эмчилгээний арга техник сайжрах тусам цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага нэмэгдэж байна

Манай Улсын нэгдүгээр төв эмнэлэг Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс гаргаж байгаа бүтээгдэхүүний талаас дээш хувийг хэрэглэдэг хамгийн том хэрэглэгч. ЦССҮТ-ийн хүчин чадал сайжирч, цус цусан бүтээгдэхүүнийг хангалттай нийлүүлж байгаа ч, нөөц үүсгэх боломжгүй ялтаст эсийн бэлдмэл болон ховор бүлгийн цустай хүмүүст яаралтай, их хэмжээгээр цус сэлбэх үед цусны донорыг дуудах шаардлага гардаг.

-Өвчтөнүүдийн дундаж нас хэд байна вэ?
-Ид залуу, хөдөлмөрийн насны хүмүүсийн дунд өвчлөл нэмэгдэж байна. Ялангуяа цусны цочмог явцтай хавдар, цус төлжилгүйдлийн цус багадалт зэрэг эмгэг 20-40 насны хүмүүст илүү тохиолдож байна. Харин ахимаг насныхан түгмэл миеломын эмгэгээр өвддөг. 

-Иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүйгээс ихэнх өвчин сүүлийн, хүндэрсэн шатандаа оношлогдож байна гэж халагладаг. Танай төвд хандаж буй өвчтөнүүд ямар үе шатандаа оношлогдож байна вэ?
-Нийтлэгээрээ урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагддаггүй. Анхны шинж тэмдэг илрэхэд төдийлөн тоохгүй, эмчийн зааваргүй эм хэрэглэдэг нь хүндрүүлэх нөхцөл болдог. Манайд оношлогдож буй өвчтөнүүдийн дийлэнх нь хожуу буюу төгсгөлийн шатандаа эмнэлгийн байгууллагад ханддаг. Тухайн үед цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ өндөр, үр дүн бага байдаг. Тиймээс иргэдийг ямар нэг зовуурь, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид хандаж, байх хэрэгтэй.

-Ямар шинж тэмдэг илэрвэл яаралтай нарийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй вэ?
-Цусны өвчин ямар шинж тэмдэг илрэх вэ гэхээр

  • шалтгаангүй ядарч сульдах
  • анхаарал сулрах
  • цус багадалтын шинж тэмдэг
  • арьс салст гэмтэх
  • чих шуугиж, зүрх дэлсэх
  • цус гоожимтгой болох
  • биеэр хөх толбо, цусархаг тууралт гарах
  • тунгалгийн булчирхай томрох зэрэг шинж тэмдэг, зовуурь илэрвэл яаралтай цусны нарийн мэргэжлийн эмчид хандах ёстой.

-Төгсгөлд нь та уншигчдад хандаад юу гэж хэлэх вэ?

-Сүүлийн таван жилийн судалгаагаар цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд чөмөг, элэг, бөөр шилжүүлэн суулгаж байгаа тул энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэгцээ өсөж байна. Тиймээс манай өвчтөнүүдэд амь нас хайрлаж, цусны доноруудын эгнээнд элсэн, цусаа бэлэглэхийг уриалж байна.

-Ярилцсанд баярлалаа.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417