Хүүхдүүд буян нэртэй муухан PR-ын золиос болох учиргүй

2018-09-13, 10:12 Монголд 1,148 2
Хүүхдүүд буян нэртэй муухан PR-ын золиос болох учиргүй

Зах замбараагүй, цадиггүй, хэнэггүй гээд муу бүхнээр дуудуулдаг манай энэ үеийнхэнд гялайж, гялтайх нэг юм бий. Монголчууд өвдсөн зовсон, ядарсан нэгэндээ хэзээд гар сунгаж ирсэн. Харин сүүлийн арав гаруй жилд нийгмийн сүлжээ дэлгэрснээр үер ус, гал түймрийн гамшиг тохиолдоход монголчууд зангидсан гар шиг нэгдэж бусдадаа туслах нь улам дэлгэрсэн. Гэвч сайн үйлсийн утга учрыг гажуудуулж, өчүүхэн нэр хүндийн төлөө бусдыг дорд үзэгсэд олширлоо. Нэгэн санхүүгийн байгууллагын захирал өөрийн нэрийг цүнхэн дээр хэн ч, хаанаас нь ч харсан уншихаар томоос том бичээд хүүхэд багачуудад бахархалтайгаар тарааж байх юм.

Байгууллагынхаа 10 жилийн ойгоор хүүхэд баярлуулах гэсэн биш “өглөгч” захирал нэр нүүрээ шороотой хутгачихлаа. Хэрэв тэр цүнхийг нь үүрээд явбал “Би үнэгүй тараасан цүнх авдаг, эмзэг бүлгийнх” гэж нүүрэндээ бичээд явснаас ялгаагүй болох бус уу. Байгууллагын нэр яах вэ гэхэд өөрийнхөө нэрийг “сийлсэн” нь арай л сэнтэг явдал гэхээс юу гэх вэ. Сонгуулийн үеэр улс төрчид бусдыг татах гэж янз бүрийн юм сэдэж, бэлэг сэлт тараадаг.

Ариун цэврийн цаасан дээр нэр, зургаа хэвлүүлэн тарааж байсан инээдтэй атлаа эмгэнэлтэй жишээ ч бий. Зарим нь эмзэг бүлгийн хүүхэд, эмэгтэйчүүдэд тусаллаа гээд зураг, хөрөгтэй нь тавьчихна. Өөрсдийгөө сурталчилах нь тэдний гол зорилго учраас өглөг өгч буй хүн нь хэрхэх нь тэдэнд падгүй. Харин ч хариу нэхсэн далд санаатай өгсөн бэлэг нь буян биш гай болох нь ч байна.

Цүнх, данх тарааснаас эмчилгээ шаардлагатай хүүхдэд чимээгүй тусалсан нь дээр

Нэгэн сурагч хүү гэрт нь хүмүүс байн байн ирж бэлэг өгдөгөөс болж сургуулиасаа гарсан тухайгаа хэвлэлд ярьсан байна билээ. Гэрийнх нь гадаа том хар жийптэй ах, эгч нар байнга сүр дуулиантайгаар ирж, гурил будаахан өгдөг. Үүнийг гэрийнх нь ойролцоо амьдардаг ангийнх нь хүүхдүүд хараад гуйлгачин, түүлэгчингээр нь дуудаж, шоолдог болсон учраас сургуулиасаа гарсан аж. Энэ бол өглөг болгон буян болдоггүйн тод жишээ. Ерөөс өгөхийн тулд л өгч байгааг буян, сайн үйлс гэхээс бус ардаа ямар нэг далд санаа агуулсан бол түүнийг буян гэж үзэхгүй.

Зарим хүн, ялангуяа улстөрчид өөрт ирэх ашгийг харж, бусдад тусалдаг. Харин зарим нь зүгээр л өөрийнхөө бусдад сайн явааг харуулж, ихэрхэхийн тулд гар сунгадаг. Бүр өглөг өгснөөр түүнээсээ сэтгэл ханамж авдаг төрлийн хүмүүс ч бий. Гэхдээ эдгээрийн аль нь ч сайхан сэтгэлийн буян биш. Авч буй хүнийхээ тусын тулд гэсэн нинжин сэтгэл төрөөгүй бол яагаад ч буян биш. шинэ жил, Цагаан сар, Эх Үрсийн баяр, хичээлийн шинэ жилээр хүүхдэд хайр зарлан, цүнх, ном барьж гүйлддэг дарга, захирлуудыг ч буянтан гэж тооцохгүй.

Ядаж бэлэг өгч буй хүнийхээ нүүрийг ил харуулсан зургаа нийтлэхээ болих хэрэгтэй. “С.Жавхлан гишүүн цалингаараа эмзэг бүлгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ” гэсэн гарчигтай, эрхэм гишүүн нэгэн эмэгтэйд бэлэг гардуулж буй зурагтай мэдээ интернэтээр дүүрэн байж л байна. Том хүн байг гэхэд ядаж хүүхдийн зураг тавьдгаа больмоор байна. Том болоод тэр зураг амьдралд нь гай болж, хар толбо үлдээхийг хэн байг гэх вэ. Хүүхэд хэн нэгний өчүүхэн нэр төр олж авах зорилгын золиос болох ёсгүй.

Үнэнийг хэлэхэд манай популист улс төрчид “сайн үйлс” хийхдээ аль болох олон хүнд хямд бэлэг тараадаг. Энэ нь нөгөө л өөрийгөө олон хүнд сурталчлах гэсэн далд санаа. Үүнийхээ оронд эмчилгээний зардал шаардлагатай байгаа бяцхан үрсэд чимээгүй тусал л даа. Монголчууд бэлэн, үнэгүй зүйлд “нугасгүй” гэдэг нь үнэн. Гэхдээ тухайн хүн ямар зорилгоор өгч байна вэ гэдгийг мэдэхгүй гэнэн тэнэг хүмүүс биш. Сонгуулиар өгсөн бэлгийг нь авчихаад л өөрийн сонгосон хүндээ өгчихнө. Харин балчир хүүхдүүдийг л битгий буян нэртэй муухан пи-арынхаа золиос болго.

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417