Цент мөнгөний үнэ цэнэ...

2018-09-13, 14:05 Нийтлэл 2,061 0
Цент мөнгөний үнэ цэнэ...

Цаг зав боломж нөхцөл олдвоос миний бие аливаа байгууллагын алсын хараа үнэт зүйл бодлого үйл ажиллагаа аргачлал менежмент зэрэг “нууц”-ыг нь олж мэдэхийг байнга эрэлхийлж байдгийн хувьд  АДРА-н удирдах зөвлөлд хоёр жил, "Дэлхийн зөн"-д хагас жил ажиллах завшаан тохиосон  бөгөөд  хүмүүнлэгийн төсөл, хөтөлбөрийн шугамаар Монголд орж ирж байгаа нэг цент мөнгөний үнэ цэнэ асар өндөр гэдгийг уншигч танд учирлан тайлбарлаж хэлмээр байна.  Зарим хүмүүс гадаадынхан мөнгийг худгаас ус авах дайтай олж Монгол руу сая саяар нь цутгаж байна гэж боддог бол ёстой эндүүрэл.

Европт хүмүүнлэгийн сайн дурын ажилтнууд айл айлын хаалга тогшоод учир байдлаа тоочин нэг хоёр төмөр цент евро цуглуулаад явдаг бол Өмнөд Солонгос, Тайвань,  Хонконг зэрэг Азийн орнуудад мянга мянгаараа хүмүүс сургуулийн зааланд бөөнөөрөө нэг өдөр мацаг барин тухайн өдөр гэртээ хэрэглэх идэх ёстой байсан хоол унд гэрэл ус тогныхоо мөнгийг хэмнээд хандивладаг бол америкчууд үсээ хусуулаад ургах хүртлээ үсчинд төлөх ёстой байсан мөнгөө хандивлаж байх жишээтэй. Миний хоёр хүүхэд ч Европт оюутан байхдаа хандив цуглуулах сайн дурын  хөдөлгөөнд нэгдэж айл айлын хаалга тогшиж  явахдаа цент мөнгөний үнэ цэнэ, сайн үйлсийн утга учрыг ойлгосон байх.

Монголчууд эрт дээр үеэс аливаа юманд цамаан бус ханддаг, аягаа долоохоос эхлээд аливаа юмыг ариг гамтай тордож додомдож тойглож тойгдож баярлаж талархаж хүртдэг,  цай сүүнийхээ  дээжийг өргөж, хишиг рашаан буян хэмээн хүртдэг жамтай. Бага байхад аав ээж маань биднийг "Яагаа ч үгүй байж буянаа барчихна" гээд аль болохоор шинэ хувцас авч өгөлгүй ах эгч нарын багадсан хувцас хунарыг нөхөж тордож, оёж үдэж өмсүүлдэг байсан нь биднээс харамласандаа бус харин хүн байгаа нөөц бололцоогоо дээд зэргээр ашиглах зэргээр юмыг бэлэнчлэх бус сэтгэхүйд сургаж байжээ.

Социализмын үед ч бага сургуулийн биднийг "Хүн бүр бага балчраасаа эхлэн туйлын аж ахуйч, арвич хямгач социалист өмчийн эс ширхэг бүрийг алхам тутамдаа нүдлэн хамгаалагч хөдөлмөрийг бишрэн шүтэгч байх ёстой" гэх мэт Намын төв хорооны лоозонгуудыг ягштал цээжлүүлж байгаад улс нийгмийн өмч хөрөнгөнд хандах зөв үзэл хүмүүжлийг олгож байв.

Далаад онд Завханы Улиастай хотын Элдэв-Очирын нэрэмжит арван жилийн дунд сургуулиа бид Брежнев даргын бэлгийн сургууль хэмээн ихэд бэлгэшээн ангийнхаа шалыг өдөр бүр өвдгөө цоортлоо мөлхөж цэвэрлэдэг байлаа.

Энэ дэлхийн сайн санаат хүмүүс хоол ундаа хасан байж цэвэр хөдөлмөрөөрөө олсон мөнгөнөөсөө тав арвыг илүүчилж байж босгодог, өвчтэй зовлонтой ядуу зүдүү өнчин өрөөсөн хүмүүст зориулагдсан хүмүүнлэгийн сайн үйлсийн төсөл, хөтөлбөрийн мөнгийг зарцуулах ёстой зүйлд нь бүрэн гүйцэд зарцуулалгүй замаас нь шомбодохыг хүссэн төрийн албан хаагч түшмэл болон хэнбугайд нь ч хоол болохгүй, хэрэв хэн нэгэн ингэвээс энэ нь Тавантолгойн нүүрсийг хулгайлаад зарснаас ч илүү нүгэл болно.Бидний өнөөдрийн хамгийн эмзэг тулгамдсан асуудал бол ядуурал бөгөөд түүнээс гаргахын тулд "Дэлхийн зөн" зэрэг олон улсын байгууллагуудаас Монголд хэрэгжүүлж байгаа "Ядуурлаас гарах төгсөлтийн аргачлал"

хөтөлбөр бөгөөд  энэ нь ямар ч ядуу эмзэг өрхийг 36 сарын хугацаанд гурван сая төгрөгөөр ядуурлаас  гаргаж тогтвортой амьжиргаанд хүргэж чаддаг Монголд  хамгийн тохиромжтой батлагдсан шилдэг аргачлал юм. 

Уг аргачлал нь  юуны өмнө өрхүүдээ дундын хадгаламжтай болгож  мөнгөний үнэ цэнийг мэдрүүлэх, иргэдээ бүлэг бүлэгт хуваарилан зохион байгуулалтад оруулан Цэцээ гүний оройд уралдаж гарахаас эхлээд хооронд нь төрөл бүрийн уралдаан тэмцээн зохиох, гэр бүл үр хүүхэд эрүүл мэнд мэдлэг мэргэшилтэй холбоотой сургалт семинарт тогтмол хамруулж тэднийг хамтач нийтийн төлөө сэтгэхүй сахилга дэг журамд сургах, бизнес эрхлэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж хөрөнгийн дэмжлэг үзүүлж ашиг орлогыг нь нэмэгдүүлэх зэргээр хаягдсан тэр нэгэнд хүн болж төрсний утга учрыг ойлгуулахаас л эхэлнэ. 

Гол нь нэн ядуу нийгмийн халамж хүртэгч өлсгөлөн, орон гэргүй, бусдаас хамааралтай, ажилгүй, газаргүй,  нийгмээс тусгаарлагдсан өөртөө итгэлгүй ямарч иргэнийг эрүүл мэнд нийгэм эдийн засгийн дэс дараалсан арга хэмжээнүүдээр 36 сар системтэй бөмбөгдөж тухайн иргэдийг нийгэмшүүлснээр тэднийг бичил санхүүгийн харилцагч бизнес эрхэлдэг өөртөө итгэлтэй өмнөө тавьсан  зорилготой ирээдүйдээ итгэлтэй иргэн болгох нь нөгөө яриад байдаг НҮБ-ын тогтвортой хөгжлийн 2030 онд гэхэд дэлхий нийтээрээ ядуурлаас гарах зорилтын гол утга учир юм. Үүнд зориулагдаж байгаа нэг цент мөнгө, тэнд ажиллаж байгаа сайн дурынхны нэг дусал хөлс хөдөлмөр асар их үнэ цэнэтэй.

АДРА, "Дэлхийн зөн" зэрэг хүмүүнлэгийн байгууллагууд үндсэндээ хорин жил Монголд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрөө хумьж дайн дажин дүрвэгсэд ядуурлын хөлд илүү нэрвэгдсэн Ойрхи Дорнод, Араб, Африкийн орнууд руу тусламжийн гараа түлхүү сунган, сайн үйлс хүмүүнлэгийн асуудлаа монголчууд бидний гарт атгуулаад гарах бодолтой байгаа өнөө үед  хүний төлөө сэтгэлтэй сайн үйлсийн санаатай иргэдийн  нийгмийн давалгааг өрнүүлэх, хандив өргөх арга барил хөрөнгө босгох менежменттэй сайн дурынхан залуу үеийн бүхэл бүтэн армийг бий болгох нь монголчууд монголчууддаа төдийгүй дээр дурдагдсан дэлхийн ядууст ч бид гараа сунгах хүмүүнлэгийн үйлсийн их аяны үндэс суурь тавигдах болно.

 

"Принц" хүмүүнлэгийн санг үндэслэгч, Олон улсын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

6
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Төгсцогт мэргэжлийн боксын 12 дахь тулаандаа ялагдал хүлээлээ

2020-02-09

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

НАСА-ийнхан "Боинг" онгоцыг дэлбэлсэн нь...

2020-02-23

Усыг олон дахин буцалгах нь эрүүл мэндэд муу эсэх талаар Германы эрдэмтэд хариулт өгчээ

2020-02-20

Амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх вэ?

2020-02-16

Орчин үеийн компанийн соёл бясалгалын өрөөтэй эсэхээр хэмжигдэнэ

2020-02-16

Эрчүүд жилд 388 удаа эхнэрээ үл тоодог

2020-02-29

Хөл хорионы үеийг хөгжилтэй болгож буй монголчууд

2020-02-28

АНУ-д болсон явдал...

2020-02-28

100 жилийн өмнө монголчууд өвчин тахлаас хамгаалах шилдэг аргатай байжээ

2020-02-28

АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн 10 жилд байгаагүйгээр уналтад оров

2020-02-28

Манай галактикийн гадна орчноос анх удаа хүчилтөрөгч илэрчээ

2020-02-28

Ираны дэд Ерөнхийлөгч коронавирусийн халдвар авчээ

2020-02-28

Манай дэлхий дахин нэг "бяцхан" сартай болсныг астрономичид баталжээ

2020-02-27

Монголын шилдэг залуусын тархи цэнэглэх 20 подкастыг нэг доороос!

2020-02-21

Ziko's podcast #16 - Битгий төлөвлө, шууд хий!

2020-02-20

Ziko's podcast #15 - Entertainment News!

2020-02-19

Ziko's podcast #14 - Өөрийгөө шүтэх ба бие хүний эмгэг гэж юу вэ?

2020-02-18

Жинхэнэ байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнийг зөв таних 5 ухаалаг арга

2020-02-29

Солонгосоос Монгол руу 5 дахин бага шимтгэлтэй гадаад гуйвуулга хийдэг боллоо

2020-02-22

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан Үндэсний Бүтээлийн 7 Хоног

2020-02-21

“Хүндэтгэлийн аян-2020”-ийн урамшууллын эзэд тодорлоо

2020-02-21

Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

2020-02-16

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

"Мөөг" /өгүүллэг/

2020-02-02

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

ЭМЯ: Хүмүүс аяллын маршрутаа худал мэдээлж байгаагаас болоод хүндрэл учирч байна

2020-02-27
28:12

"Коронавирус биологийн зэвсэг болох нь батлагдлаа!"

2020-02-27
59:57

"Цензургүй сурвалжилга" - Улсын Их Хулгайчид цуврал 2

2020-02-27
5:26

Үгээр хэлэмгүй гоо үзэсгэлэнтэй хэмээн түүхэнд үлдсэн 6 бүсгүй

2020-02-26

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын тухай бошго тайлал

2020-02-28

Аз Жаргал: Фундаментал философи

2020-02-28

Э.Бат-Үүл: Элбэгдорж ирж тэмцэх хэрэгтэй!

2020-02-28

“Дэлхийн нууц товчоо” ном “Монгол улсын 2018 оны” бошго тайлал

2020-02-26

Хүнс тээвэрлэсэн автомашиныг зөвшөөрлийн дагуу нэвтрүүлж байна

2020-02-29

Нийтийн тээвэр амралтын өдрүүдэд цөөн тоогоор үйлчилнэ

2020-02-29

Сонгдо эмнэлэгт сэжигтэй тохиолдол илэрч, өвчтөнг эмч сувилагчийн хамт тусгаарлажээ

2020-02-29

Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэвийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

2020-02-29

Хямралын үеэр харизмд суралцъя

2020-02-29

Монгол эмч нарт ур чадвар биш, ёс зүй дутагдаж байна

2020-02-26

Монголын нууц товчооноос анзаарах ёстой зүйлс

2020-02-25

Сэтгэлдээ шашинтай бай, оюун ухаандаа шашингүй бай

2020-02-22

Коронавирусийн тархалт эдийн засагт ямар нөлөө үзүүлж байна вэ?

2020-02-28

Засаг чангарч, “Рио Тинто” гэдийх үү?!

2020-02-20

"Мөнгө цаас болоход..." - Түүхэн дэх хамгийн өндөр инфляцийн өсөлтүүд

2020-02-15

“Samsung”-ийн туршлагыг үндэсний үйлдвэрлэгчид хэрэгжүүлээсэй

2020-02-14

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
44.69%
АНУ
31.73%
Арабын орнууд
6.55%
ОХУ
4.37%
Хойд Солонгос
2.91%
Израиль
1.89%
Иран
1.75%
Бусад
1.46%
Турк
1.31%
Африкийн орнууд
1.02%
Афганистан
0.73%
Энэтхэг
0.58%
Европын Холбооны орнууд
0.58%
Пакистан
0.44%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,371

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,599

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,790

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,488