Москва Ил-20 онгоц сөнөөсний хариу алхам хийхээ мэдэгдлээ

Москва Ил-20 онгоц сөнөөсний хариу алхам хийхээ мэдэгдлээ

15 хүнтэй нисэх байсан оросын цэргийн Ил-20 онгоцыг даваа гарагт Газар дундын тэнгисийн дээр Сирийн Хмеймим баазаас холгүй сөнөөсөн байна. Арабын бүгд найрамдах улсын агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин Латакия мужид агаараас  цохилт өгч байсан Израилын цэргийн нисэх хүчний сөнөөгч онгоц руу С-200 комплексоор пуужин харвасны нэг нь оросын онгоцыг оночихож. Ил-20 онгоцонд явсан хүмүүсээс нэг нь ч амьд гарч чадаагүй байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин оросын онгоцонд тохиолдсон энэ эмгэнэлт үйл явдал нь  “санамсаргүй тохиолдлын шинжтэй” гээд Сири дэх өөрийн аюулгүй байдлыг хангах талаар ОХУ цаашид арга хэмжээ авна гэсэн байна. Мөн Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу манай онгоц сөнөсөнйи болоод, багийнхны үхлийн  хариуцлагыг Израиль хүлээнэ, яагаад гэвэл онгоц “израилын талд явж байсан” гээд Москва “энэ үйл явцад хариу өгөлгүйгээр” зүгээр  орхихгүй гэжээ.

Харин Израилын тал үйл явдалд Сири, Иран, “Хезболлах” байгууллага буруутай гээд энэ хэргийг мөрдөн шалгахад туслалцаа үзүүлэхэд бэлэн гэсэн хариу өгчээ.

Онгоц сүйрсэн нөхцөл байдал

Радио сигналаар тагнах үүрэгтэй Ил-20 онгоц Сирийн Латаки мужид байрладаг Хмеймим нисэх бааз руу эргэж явж байгаад есдүгээр сарын 17-ны 23,00 цагт /москвагийн цагаар/  радараас гарч сураггүй алга болжээ. Сергей Шойгугийн хэлснээр бол онгоц  зэвсэгт дайчид Сирийн янз бүрийн район руу дайрдаг, нисгэгчгүй төхөөргөө хадгалдаг Идлиб орчимд тагнуулын үүрэг гүйцэтгэж явсан юм байна.

Израилын цэргийн нисэх хүчний F-16 сөнөөгч дөрвөн онгоц Латаки дахь объект руу дайрах үеэр Ил-20-той холбоо тасарчээ. Яг энэ  үеэр Францын тэнгисийн цэргийн хүчний “Овернь” хөнгөн хөлгөөс пуужин харвасныг оросын цэргийнхэн бүртгэж авсан байна.

ОХУ-ын Батлах хамгаалах яам Ил-20-ийг Сирийн агаараас эсэргүүцэн хамгаалахын С-200 сууринаас харвасан болохыг тэр дор нь тогтоожээ.

БХЯ-ны албан ёсны төлөөлөгч Игорь Конашенков “израилын нисгэгчид оросын онгоцыг халхавч болгон галд тавьж өгсөн” гэсэн байна. Тэр бас израилынхан аюултай нөхцөл байдал бий болгосон гэжээ. “Израилын нислэгийг удирдах төв, F-16 сөнөөгчийн  нисгэгчид буух гээд таван км-ийн өндөрт явсан оросын онгоцыг харахгүй байхын аргагүй” гээд Конашенков Израиль ийм аюултай нөхцөлд  манай онгоцыг оруулсан гэсэн байна.

БХЯ-ны төлөөлөгч бас израилын цэргийнхэн Сирийн объектод цохилт өгөхөөсөө ердөө минутын өмнө халуун цэг рүү орж ирээд манай Ил-20-ийг аюулгүй бүс рүү орох боломж олгоогүй хэмээн тэмдэглжээ.

Онгоцы үлдэгдлийг эрж хайх ажиллагаанд Оросын тэнгисийн цэргийн найман хөлөг оролцож байна. Тэд Ил-20-ийн унасан газар болох Сирийн Латаки мужийн Баниас суурингаас баруун тийш 27 км газрыг самнаж байгаа юм. “Оросын хөлгүүд дээр багийн гишүүдийн цогцосны үлдэгдэл, хувцас, хувийн эд зүйлс, онгоцны сэг зэргийг гаргаж ирж байна” гэж БХЯ-ны мэдээнд дурдсан байна.

ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны цэргийн мөрдөн шалгах газар энэ хэрэгт  эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэж ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны албан ёсны төлөөлөгч Светлана Петренко мягмар гарагт мэдэгдлээ. “Ил-20 онгоцыг Газрын дундуд тэнгис дээр сөнөөсөн хэргээр манай цэргийн мөрдөн байцаах газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Үйл явдал болсон газарт БХЯ-ны төлөөлөгчидтэй хамт МБХ-ны мөрдөн байцаагчид, шинжээчид хамтран ажиллаж байна” гэж Петренко мэдээлжээ.

Хариуцлагагүй явдал уу, тохиолдол уу?

Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу израилын батлан хамгаалахын сайд Авигдор Либермантай ярих үеэрээ хэдийгээр аюултай нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх гэрээ хэлцэл байгаа ч энэ эмгэнэлт явдал Израилын цэргийн нисэх хүчний хариуцлагагүй үйлдлээс болсон гэж тэмдэглэсэн байна.

Шойгу бас израилын талыг сирийн нутагт агаараас цохилт өгөхдөө оросын цэргийн албан хаагчдад аюул учруулахгүй байхыг ОХУ-ын БХЯ  нэг бус удаа уриалж байсан гэж тэмдэглэжээ.

“Израилын  Батлан хамгаалах яам орос-израилын түншлэлийн талаарх саналд хариу өгөхгүй байгаа бол бид өөрийнхөө эрхийн хүрээнд цаашдын хариу алхмаа хийх болно” гэж Оросын сайд онцолсон байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нөхцөл байдалд нухацтай хандахын уриалаад, 2015 онд Туркийн цэргийн нисэх хүчний сөнөөгч F-16 оросын бөмбөгдөгч Су-24М рүү халдсаныг бодвол энэ эмгэнэлт хэрэг “тохиолдлын юм шиг харагдаж байна” гэж тэмдэглэсэн байна.

Путин амь үрэгдсэн цэргийн албан хаагчдын төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлж “Хүмүүс амь алдахад, ялангуяа ийм эмгэнэлт нөхцөлд  амь алдана гэдэг бидний хувьд, улс орны хувьд, амь алдсан нөхдийн минь ар гэрийнхний хувьд жинхэнэ гамшиг, эмгэнэл. Амь үрэгдэгсдийн ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.

Тэр бас Сирид өөрийн дайчдын аюулгүй байдлыг хангах талаар  Орос арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн байна.

Олон улсын хандлага

Израилын Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба оросын талд эмгэнэл илэрхийлээд, халдлагын хариуцлагыг Сирийн эрх баригчид, мөн Иран, “Хезболлах” зэвсэгт бүлэглэл хүлээнэ гэсэн байна. “Сирийн зенитийн галд өртөж Оросын онгоцны багийнхан амь алдсанд Израиль эмгэнэж байна. Израилын цэргийн нисэх хүчин шөнөөр сирийн зэвсэгт хүчний объектыг бөмбөгдсөн. Тэнд үхлийн аюултай зэвсэг үйлдвэрлэснээ  Ираны “Хезболлах” бүлэглэлийн нэрийн өмнөөс Ливанд нийлүүлэх гэж байсан юм” гэж мэдээлэлд дурджээ.

Тель-Авив мөн өөрсдийг нь буруутгасныг няцаагаад, Сирийн агаараас эсэргүүцэн хамгаалахынхан пуужин харвах үед израилын онгоцууд хэдийнээ Израилын агаарын хилд орчихсон байсан гэжээ.

“Латакиг бөмбөгдөх үеэр,  н оросын онгоц ажиллагаа явуулж байгаа бүсэд байгаагүй, харин Сирийн агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин дүн шинжилгээгүйгээр гал нээхдээ агаарт оросын онгоц байхгүй гэж тооцоолсон бололтой” гэж израилын цэргийнхэн мэдэгдсэн байна.

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ОХУ-ын ерөнхийлөгчид хандаж Ил-20 онгоцыг сөнөөсөн хэргийг мөрдөн шалгахад шаардлагатай бүхий л мэдээллийг өгөхөд бэлэн байна гэдгээ илэрхийлсэн байна. Нетаньяху бас Израилын цэргийн нисэх хүчний командлагчийг Москвад илгээхэд бэлэн байгаагаа ч хэлжээ.

Израилын Засгийн газрын тэргүүн оросын цэргийнхэн амь үрэгдсэнд харамсч байгагаа илэрхийлээд “Сири энэ хэргийн хариуцлагыг хүлээнэ” гэсэн байна.

Хөнгөн хөлөг нь  үйл явдал болсон газарт байсан Францын зэвсэгт хүчний яам энэ эмгэнэлт явдалд францын дайчид ямарч хамаагүй гэж мэдэгдсэн байна. Францын сайд Флоранс Парли оросын талд эмгэнэл илэрхийлээд эрлийн ажиллагаанд туслах санал тавьжээ.

Харин НҮБ талуудад нөхцөл байдлыг хурцатгахгүй байхыг уриалжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудлаарх тусгай төлөөлөгч Стаффан де Мистура  Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр Израилыг буруутгаж байгаа оросын байр суурь энэ бүс нутагт нөхцөл байдлыг хурцатгахгүй гэдэгт итгэж найдаж байна гэсэн байна.

7
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417