АТГ-ААС “ТАВАН ТОЛГОЙ” КОМПАНИЙН ТУЗ-Д АНХААРУУЛГА ӨГЧЭЭ


Авлигатай тэмцэх газар "Таван толгой" ХК-тай холбоотой иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийг хянан шалгажээ.

Хянан шалгах явцад хэд хэдэн зөрчилтэй нөхцөл байдал тогтоогдсон байна. Тухайлбал, "Таван толгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, нарийн бичгийн даргыг томилохдоо тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт "Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ" гэж заасныг зөрчсөн байна.

Мөн хяналт шалгалтаар тус компанийн мэдүүлэг гаргах үүрэг бүхий албан тушаалтнууд нь хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаагүй байна. Зүй нь бол Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т "Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээлийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан" энэ хуулийн үйлчлэлд хамаарна, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д энэ хуулийн 4.1-д заасан этгээд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргана гэж заасан. Иймд Авлигын эсрэг хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээг нэн даруй авч дээрх хуулиудад заасан үүргийг хэрэгжүүлэн ажиллахыг анхааруулж Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, "Таван толгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Авлигатай тэмцэх газраас албан бичиг хүргүүллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.Номин: Хүүхдүүд сонгууль өгөхгүй учраас хүүхдээс юм харамлах ёсгүй 13 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 13 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Би нэр дэвших хүсэлтээ өгсөн, “Чи нас өндөр болсон, одоо яв” гэж хэлж болохгүй биз дээ 14 цагийн өмнө
Баялгийн сангийн эхний өгөөж иргэдийг орон сууцаар хангахад чиглэнэ 14 цагийн өмнө
Х.Ганхуяг: Банкны монополыг задлах асуудалд иргэд хэрсүү хандана гэдэгт итгэж байна 15 цагийн өмнө
Хэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа 15 цагийн өмнө
ТҮК-н ажилчид тоос сорогч төхөөрөмжтэй боллоо 15 цагийн өмнө
Б.Уянга: Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ 16 цагийн өмнө
Л.Гүндалай: Хүүхдийн мөнгийг санаачилсан хүний хувьд хэлэхэд ядуурал, улстөрийн бүлэглэлтэй тэмцэнэ 16 цагийн өмнө
126: ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун УИХ-д хүч үзнэ   16 цагийн өмнө
УИХ-ын сонгуульд 23 нам, 2 эвсэл оролцоно 17 цагийн өмнө
ХҮН нам УИХ-ын сонгуульд оролцох батламжаа гардан авлаа 17 цагийн өмнө
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулжээ 17 цагийн өмнө
Ч.Ундрам: Монгол хүн эрүүл байхын үндсийг бүрдүүлсэн хуультай боллоо 18 цагийн өмнө
МЭДЛЭГ БЭЛЭГЛЭЕ  тэтгэлэгт хөтөлбөрт 1800 оюутан бүртгүүлээд байна 19 цагийн өмнө
Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа 19 цагийн өмнө
Хорогдсон 5.6 сая малын сэг зэмийг устгах,булшилжээ 19 цагийн өмнө
Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна 19 цагийн өмнө
Х.Хатанбаатар ОУ-ын покерын тэмцээнд шилдэг есөд шалгарлаа 20 цагийн өмнө
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Орхон аймагт ажиллаад ирлээ 20 цагийн өмнө