Таны шинжлэх ухааны мэдлэгийг тэлэх 10 подкаст

Таны шинжлэх ухааны мэдлэгийг тэлэх 10 подкаст

Подкаст бол интернэтэд байршуулсан, аудио хэлбэрийн, цуврал контент юм. Үүний тусламжтайгаар бид замын түгжрэл, банкны дараалалд зогсож байхдаа ч, чихэвчээ зүүгээд цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжтой юм. Ингээд та бүхний шинжлэх ухааны мэдлэгийг тэлэх 10 подкастыг танилцуулж байна.

1 Hidden Brain

Hidden Brain

Энэхүү подкаст нь таныг хорвоо ертөнцийн хамгийн нарийн төвөгтэй зүйлсийн нэг болох хүний тархи, мэдрэл, оюун ухааны бүтэц, үйл ажиллагаанд татан оруулна.

Ингэхдээ сэтгэл судлалаас эхлээд сэтгэц судлал хүртэл өргөн цар хүрээг хамардаг байна. Хүн аливаа зүйлийг хэрхэн үйлдэж, мэдэрч, боддог талаар маш сонирхолтой баримтуудыг дэлгэдэг тул үүнээс авах мэдээлэл өдөр тутмын амьдралд ч тустай.

Мөн эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн зөв төлөвшүүлэх, гэнэтийн, цочирдом нөхцөл байдлыг хэрхэн даван туулах, интернэт яагаад бидний анхаарлыг татаж, цаг завыг сордог зэрэг олон асуултын хариуг эндээс аваарай.

https://www.npr.org/podcasts/510308/hidden-brain

2 The Story Collider

The Story Collider

Энэхүү шоу нь шинжлэх ухааныг өөрийн амьдралтай холбосон хувь хүмүүсийн түүхийг өгүүлдэг. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны сэдэвтэй, хувь хүний тухай шоу юм. Энэхүү подкастаас та эрдэмтдийн шинэ зүйлийг бүтээх явцдаа гаргаж байсан алдаа, бүтэлгүйтэл эсвэл таныг шинжлэх ухаанд дурлуулахаар сайхан түүхүүдийг сонсох боломжтой.

https://www.storycollider.org/

 

3 Star Talk Radio

Star Talk Radio

Ихэнх подкаст дэлхий дээрх амьдрал болон хүн төрөлхтөнд төвлөрдөг бол Star talk radio нь үүнээс илүү өргөн хүрээг хамардаг.  Астрофизикч, шинжлэх ухааныг таниулагч Нейл деГрасс Тайсоноор удирдуулсан тус шоу нь таныг сансар огторгуйгаар аялуулна. Тухайлбал, Ангараг гариг дээрх амьдрал, дэлхий бөмбөрцгийн гадна амьдрал байдаг эсэхийг эрэлхийлэх, заримдаа хөл бөмбөгийн техник, шинэ технологийн дэвшилт гэх мэт янз бүрийн сэдвийг хамардаг нь таныг хэзээ ч уйдаахгүй.  

https://www.startalkradio.net/

4 Radiolab

Radiolab

Радиолаб нь хамгийн сонгодог подкастуудын нэг юм. Сүүлийн жилүүдэд шинжлэх ухаанаас гадна улс төр болон дэлхий даяар өргөжсөн бумад сэдвийг хөнддөг болсон байна. Энэхүү подкаст нь бичил биетний тухай, генийн өөрчлөлтийн тухай, мөн сэтгэл судлалын тухай түлхүү өгүүлдэг.

https://www.wnycstudios.org/shows/radiolab

5 Invisibilia

Invisibilia

Магадгүй бидний нүдэнд харагддаггүй зүйлсийн тухай ярихад аудио форматаас илүү тохирох зүйл үгүй биз. Тэгвэл энэхүү подкастад Алекс Спиэгэл, Ханна Росин нар хүний зан араншинг төлөвшүүлдэг үл үзэгдэх хүч, тэр дундаа итгэл үнэмшил, эмоци, санаа бодол зэргийн талаар судлан, ярилцдаг. Тухайлбал, хүмүүс яг адилхан зүйлийг хэрхэн хоёр өөр өнцгөөс хардаг, бид өөрсдийн зан төлвийг хэрхэн ойлгодог гэх мэт зүйлсийг сонсож, дотоод ертөнцөөрөө аялаарай.

https://www.npr.org/podcasts/510307/invisibilia

6 Flash forward

Flash forward

Flash forward нь одоо байгаа нөхцөл байдалд тулгуурлан, дэлхий ертөнц ирээдүйд хэрхэн хувирч өөрчлөгдөхийг судалдаг подкаст юм. Сүүлийн үед сэдэв нь бүр ч өргөжин тэлж байгаа бөгөөд шинжлэх ухаан, философийн хүнд асуултуудын хариуг эрэлхийлэх болжээ.

Жишээ нь, бодит байдал дээр дэлхий яаж харагддаг вэ, хэрэв мансууруулах бодис хэрэглэхийг хуулиар зөвшөөрвөл юу болох вэ? гэх мэт хийсвэр, сонирхолтой асуудлуудыг хөнддөгөөрөө онцлогтой.

Мөн зүгээр ч нэг ирээдүйн талаар зөгнөх биш, тухайн сэдвийг сайтар мэддэг, мэргэжлийн хүмүүсийг яриулан, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр таамаг дэвшүүлдэг байна.

https://www.flashforwardpod.com/

7 Future Tense

Future Tense

Энэ подкастын онцлог нь ихэнх хүмүүс шинжлэх ухаан, технологийн талаар ямар ойлголттой байдаг, мөн хүн төрөлхтөн байгаль, дэлхийтэй хэрхэн харилцаж байгаа талаарх хамгийн сүүлийг үеийн мэдээллийг хүргэдэг.

Сошиал медиагаар дамжуулж дэлхий нийтэд цацсан хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах, сүүлийн үеийн дэвшилтэт технологи хүн ба амьтдад хэрхэн нөлөөлж байгаа талаар олж мэдэхийг хүсвэл Future Tense-р зочлоорой.

http://www.abc.net.au/radionational/programs/futuretense/

8 Ologies

Ologies

Sociology (социологи), Psychology (сэтгэл судлал), anthropology (антропологи) гэх мэт шинжлэх ухааны салбар бүрийг нэгтгэн Ologies хэмээн нэрлэсэн нь аргагүй л өргөн цар хүрээ хамрахыг илтгэж байна.

Үүнд галт уул судлал, секслоги, спорт хүртэл хамаарна гээд бод доо. Подкаст нь эдгээр гүн гүнзгий сэдвүүдийг хөнддөг бөгөөд түүний зочдын тусламжтайгаар гайхалтай түүх, хөгжилтэй мөчүүдээр дүүрэн яриа өрнүүлдэг. Тиймээс таныг уйдаахгүй мөн цагийг нь тань дэмий үрэхгүй юм.

https://www.alieward.com/ologies/

9 Science Friday

Science Friday

Хэрвээ та хорвоогийн элдэв зүйлд асуулт тавьж, хариуг нь эрэлхийлж явдаг сониуч зантай бол Science Friday яг тохирно. Энэ подкаст нь тухайн долоо хоногийн хамгийн том шинжлэх ухааны мэдээг таньд маш хөгжилтэй, энгийнээр тайлбарлах юм.

Магадгүй Friday гэдэг үгийг хараад таньд зугаа цэнгэл санаанд орсон бол, шинжлэх ухааныг ч мөн баасан гариг тэмдэглэж буй мэт зугаатайгаар судлаж болдогийг Science Friday харуулах болно.

https://www.sciencefriday.com/

10 Science Vs

Science Vs

Энэхүү подкаст нь шинэ эсвэл маргаантай сэдэв “барьж авахаас” айдаггүй.  Тухайлбал уг подкастын өмнөх цувралуудаар сүүлийн үед тахал болоод буй таргалалтын шалтгаан мөн дэлхий нийтийг 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжтой эсэх гэх мэт “том”  сэдвүүдийг хамардаг тул таныг дэлхийн хүн болгож, дэлхийн хэмжээнд сэтгэхэд түлхэц болох юм.

https://gimletmedia.com/science-vs/

Чихэвчээ зүүгээд зүгээр нэг дуу сонсох биш, алхам тутамдаа мэдлэгээ цэнэглэж явахыг хүсдэг хүн бүрт дээрх подкастууд хэрэг болох биз ээ.

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417