Казахстаны Гадаад худалдааны танхимтай харилцаа тогтоох талаар ярилцав

2018 оны 10 сарын 06

Нийслэлийн Засаг дарга  С.Батболд  Бүгд найрамдах Казахстан Улсын Гадаад харилцааны танхимын даргын Гадаад эдийн засгийн харилцаа хариуцсан орлогч Нуралы Элимович Бокейханов тэргүүтэй төлөөлөлгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хотын дарга хоёр хотын харилцаа идэвхтэй хөгжиж байгааг дурдаад энэ өдрүүдэд Улаанбаатар хотод Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад худалдааны танхим, Монгол Улсын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй Казакстаны Худалдаа эдийн засгийн форум нь Улаанбаатар хотод үр шимээ өгнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

Талууд өнөөдрийн уулзалтаар хоёр хотын эм зүй, ХАА-н бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, барилгын салбар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад худалдааны танхим, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай ажил хэргийн харилцаа тогтоох талаар ярилцаж, санал бодлоо хуваалцлаа.

Уулзалтад нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа, Улаанбаатар Хөгжлийн корпорацийн дарга С.Сод-Эрдэнэ, Бүгд Найрамдах Казакстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны элчин-зөвлөх Айдар Жолбарысович Абишев, “Hyundai Com Trans Kazakhstan” авто машин үйлдвэрлэлийн компаний захирал Адилбек Нурланович Гаев, “Sintez-KZ” анагаах ухааны холдингийн захирал Игорь Викторович Рыбин, “Juldyz Kenan” ХХК, эм зүйн компаний тэргүүн Баглан Досжановна Баккулова болон бусад албаны төлөөлөлөгчид байлцав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kazahstan agyy hegji(148.60.92.227) 2018 оны 10 сарын 06

Mongolchyyd kahastanaas syralzah chag irjee!yaj sine niisleleen baigyylab?Kazahstan amjilt olj baigaa yum ikhe bii suu?...kazahiin ter hyy DIMASH dyychin bol delhiin onchgoi abyastai hyy bna lee!Mongold maani yag tiim hyy terne gedegt ergelzdeggyi chagaanhan ataarhal tereh yum daa!!!>Mongolchyyd Dimashiin dyy dyylahiig yzne biz dee!!odoo harin Kazahstan ter hyygeer ylas toriin yabyylaga hiigeed bna ene bol byryy zyil yum!yrlagiin hyy tyyniig l sain hiih heregtei bilee!ene ylas manaihan sig erend oruulsangyi ee!!zeb ydirdaj bna gesen yg!!!

0  |  0
Top