Оросын далавчит пуужингийн тоо өнгөрсөн зургаан жилд 30 дахин өсжээ
Оросын зэвсэгт хүчний “Улаан од” сонины Сергей Шойгуг Батлан хамгаалахын сайд болсны зургаан жилийн ойд зориулсан нийтлэлд Оросын армийн далавчит пуужингийн тоо өнгөрсөн зургаан жилд 30 дахин өссөн байна хэмээн тэмдэглэжээ.
Түүнчлэн түүний үр дүнд эх газар, тэнгис, агаарын зөөгч пуужингийн тоо 12 дахин, өндөр нарийвчлалтай тусгал бүхий далавчит пуужин 30 дахин өссөн талаар хэвлэлд бичсэн байна. Харин ингэж хурдацтай өсөх болсон нь оператив тактикийн пуужингийн “Искандер-М” болон, пуужингийн “Калибр” цогцолборт усан доогуурх болон, усан дээрх хөлгүүд зэвсэглэлд орж ирсэнтэй холбоотой гэжээ. Өдгөөгөөс яг зургаан жилийн өмнө 2012 оны арван нэгдүгээр сарын 6-нд Сергей Шойгу ОХУ-ын Батлан хамгаалахын сайдаар томилогдож байсан юм.