Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон: Орос улс дэлхийн I дайны гол дайсан байсан
Дэлхийн I дайн дууссаны 100 жилийн ойн өмнөхөн Францын ерөнхийлөгч Эммануэл Макроны “Орос бол энэ дайны дайсан байсан” хэмээн хэлснийг Францын түүхч Эдуар Юссон "Atlantico" хэвлэлд бичсэн өгүүлэлдээ шүүмжилсэн байна.
Францын түүхч Эдуар Юссоны өгүүлэлд бичсэнээр бол "Өнөөгийн Орост яаж ч хандлаа гэсэн улс орнууд ойртон нягтарна гэдгийг дэлхий ойлгох ёстой. Тэгээд ч Оросын арми 1914 оны намар баатарлаг гавьяа байгуулж, асар их хохирол амсаагүй бол нацист Германыг дийлсэн тэр ялалт ирэхгүй байсан юм" гэжээ.
Түүнчлэн тэрээр "Орос улс Европын эрх чөлөөг хамгаалахын тулд дэлхийн I дайнд таван сая хүнээ, дэлхийн II дайнд 27 сая хүнийхээ амийг өргөсөн юм" гэдгийг сануулаад “Оростой зөвшилцөхгүйгээр Европ тивийг Азитай нэг түвшинд байлгах тухай ярьж болох уу. Москватай нягт хамтрахгүйгээр лалынхныг ялах тухай ярьж болох уу” хэмээн бичсэн байна.
Хэрвээ Европ цаашид энх тайвныг хүсч л байгаа бол АНУ, ОХУ-ын эсрэг “Европыг хамгаалах” гэсэн үзэл санаанаасаа ангижрах ёстой гэжээ.