Иргэд УИХ-ыг тарахыг шаардаж Сүхбаатарын тайлбайд жагсаж байна.
Тэд “Сайд нар нь бүгд ард түмний халааснаас хулгай хийдэг. Хулгай хийснийхээ дараа бүгд албан тушаалдаа шигддэг. Албан тушаалдаа хайртай. Учир нь тэр эрх мэдэл нь мөнгө олох, бизнес хийх боломж нь тул шунадаг. Сайдууд нь ард түмний татварын мөнгөнөөс хулгай хийчихээд байхад Ерөнхий сайд нь уучлалаа гуйчих, авсан мөнгөө буцаагаад төлчих тэгээд дараагийн сонгуульд нэр дэвших эрхээ ав гэж хэлээд сууж байна. Танхимдаа сууж байгаа хэдэн хулгай хийдэг сайдуудтайгаа хамт нийлж хулгай хийж, тэр мөнгөөрөө ирэх сонгуулийг худалдаж авахыг бодоод нойр нь хүрэхгүй сууж байгаа” хэмээн ард түмнийг тэмцэхийг уриалав.
Түүнчлэн анхнаасаа л энэ сонгууль өөрөө булхиатай эхэлж байгаа шүү дээ. Хүн бүрийг албаар ядуу байлгаж хэдэн төгрөгөөр саналыг нь худалдаж аваад гарч ирсэн даруйдаа албан тушаалын наймаа хийж байна. ЖДҮ-ийн сангаас зээл авч байгаа байдлыг нь л хар. Зохион байгуулалттайгаар, гурван хувийн хүүтэй авч байна. Гэтэл тэтгэврийнхэн 18 хувийн хүүтэйгээр тэтгэврийн зээл авдаг. Энэ шударга явдал мөн үү. Өнөөдөр бид ардчилсан нийгэмд амьдарч чадахгүй байна. Авлигачдын нийгэмд амвдарч байна. Төрд асуудлаа тавихаар улстөржлөө гэх юм. Цаад утгаараа төр байхгүй л дээ. Хулгайч, луйварчдын төр гэсэн нэрийн дор ажиллаж байгаа хүмүүс байгаа болохоор тэр. Улсыг бүтээж байгаа нэг эд эс төрдөө асуудал тавихаар улстөржсөн болоод байдаг юм. Ийм олон асуудлаас болж өнөөдөр энэ жагсаалд нэгдэж байна. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд хөтөлсөн хөшөө босгочхоод тэрийг аз жаргалтай Улаанбаатар гэж ярьдаг. Өөрсдийнх нь хувьд л Улаанбаатар аз жаргалтай харагддаг байх хэмээн иргэд ярьж байлаа.
Энэ амралтын өдрүүдэд жагсаал хийх эрхээ авсан бөгөөд ЖДҮ эрхлэгч, хохирогчдыг мөн нэгдэхийг уриаллаа.
Б.Лхам
Сэтгэгдэл (7)