Монгол Улсын Засгийн газраас 2018 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор баталсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажил өрнөж буй.
Энэ хүрээнд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Билиг дээд сургууль, Боловсролын хүрээлэнгийн хамтарсан “Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтны эрх зүйн боловсролыг дээшлүүлэх сургалтад хамрагдаж буй ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудад “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн зорилго, зорилт болон хөтөлбөрийн хүрээнд цаашид хийхээр төлөвлөж буй ажил, хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн цахим сан e-khutuch.mn цахим сангийн талаар танилцууллаа.
Б.Лхам