Монголын шигшээ баг БНАСАУ-ын багтай тоглоно

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 11 сарын 11

Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд анх удаа шалгарсан Монголын шигшээ баг өнөөдөр 14:10 цагаас БНАСАУ-ын багтай тоглоно.

Монгол, БНАСАУ, Тайвань, Хонг Конг улсуудын өрсөлдөж байгаа Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатны техникийн зөвлөгөөн болон хэвлэлийн бага хурал өчигдөр /2018.11.10/ боллоо. Манай шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс: “Бид энэ шатанд анх удаа хүч үзэж байна. Нэгдүгээр шатнаас илүү чансаа өндөр багууд, хүчтэй өрсөлдөөн үзүүлэх ч бид чадах бүхнээ хийх болно.” гэж хэсэгтээ нэг хожил авч, хоёрдугаар шатны баг болно гэдгээ илэрхийллээ.

Тоглолтын хуваарь

  • 11-р сарын 11-нд 14:10 цагт БНАСАУ,
    11-р сарын 13-нд 19:10 цагаас Тайваньтай,
    11-р сарын 16-нд 14:10 цагаас Хонг Конгийн шигшээ багтай “Муникипал” цэнгэлдэх хүрээлэнд тоглох юм.

Бүх тоглолт FOX SPORT 1, FOX SPORT 3 болон зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбооны eaff.com сайтаар шууд гарна.

Эх сурвалж: МХБХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top