Украины Дээд Радагийн гишүүн: "Украин улс Москвагийн Улаан талбай хүртэл газар нутгийг эзлэн түрэмгийлэх хэрэгтэй"
Киев дахь Украины дээд албан тушаалтнууд өөрсдийгөө Москвагийн Улаан талбай хүртэл турхирч, тэднийг эзлэн авах учиртай хэмээсэн юм. Тэр дундаа Дээд Радагийн гишүүн асан мөн Виктор Януковичийн сонгуулийн штабын тэргүүн байсан Тарас Черновол "ZIK" сувагт өгсөн ярилцлагтаа энэ талаар дараах зүйлсийг хэлэв. "Улаан талбайг цэргийн хүчээр бус дипломат арга барилаар ийнхүү эзлэх ёстой. "
“Энэ газар нутгийг бид нэг л шалтгаанаар эзэлж чадахгүй байна. Энэ нь бид зөвхөн Донецкийг л эзлэхтээ анхаарч харин Москваг үл тоомсорлож байгаад оршино” гэж Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудад болсон сонгуулийн талаар ярихдаа онцолжээ.
Мөн тэрээр Украин улс одоогийн байдлаар ийм эрсдэлтэй алхам хийхээд бэлэн биш болохоор улс төр дипломатын арга замаар асуудлыг шийдвэрлэхээр оролдож байгааг дурьдсан юм.
Өнгөрөгч аравдугаар сард Донецк, Луганскийн Бүгд Найрамдах улсуудын тэргүүний сонгуулиас улбаалан Украин өөрийн “түншүүдийн” хамтаар Оросын эсрэг дахин нэг хориг тавихаар ажиллаж эхэлсэн юм.