Дорно дахины аюулаас хамгаалахын тулд Европын нэгдсэн арми байгуулах хэрэгтэй гэсэн Францын ерөнхийлөгчийн санааг Бундестагт ийн хэлэлцжээ.
"Герман улсад хамгаалалтын шинэ систем хэрэгтэй. Гэхдээ үүнд НАТО-г оролцуулахгүй харин оронд нь Оросын дэмжлэгийг авах болно"
Үүнтэй холбоотойгоор Германы парламентын гишүүн Александр Ной “Известия” сонин өгсөн ярилцлагадаа "Францын ерөнхийлөгчийн санааг аюулгүй байдлыг хангахад тус болохгүй" гээд "Харин олон нийт “европын” гэдэг төөрөгдлөөс гарах хэрэгтэй" гэжээ. Мөн түүнчлэн тэрээр “Герман улс НАТО-г орхих цаг болсон. Одоо харин Европт аюулгүй байдлын шинэ тогтолцоог Оросын оролцоотой бий болгох хэрэгтэй” гэжээ.