Япон дахь "Hilton" зочид буудал Куба улсын элчин сайдыг байрлуулахаас татгалзжээ
АНУ-ын зочид буудлын томоохон сүлжээ болох "Hilton"-ий Япон дахь салбар Куба улсын элчин сайдыг байрлуулахаас татгалзсанаас болж Японы эрх баригчдын ширүүхэн шүүмжлэлд өртөөд байна.
"The Hilton Fukuoka Sea Hawk" зочид буудал нь Кубын элчин сайд Карлос Перейраг байрлуулахаас татгалзсан шалтгаанаа АНУ-аас Куба улсад тавьсан хоригийг зөрчих вий гэж айсан хэмээн тайлбарлажээ. Харин элчин сайдын талаас энэ талаар Японы эрх баригчдад гомдол гаргаад байгаа аж.
Кубын элчингийнхэн тус буудалд аяллын агентлагаар дамжуулан захиалга өгсөн байсан ч элчин сайд Перейраг өөрийг нь ирэх үед буудлынхан элчин сайдад түүнийг байрлуулах боломжгүй гэсэн хариулт өгчээ.
Элчин сайд гаргасан гомдолдоо Японы нутагт Америкийн гаргасан шийдвэрийг дагана гэдэг нь байж болшгүй зүйл төдийгүй улсын бие даасан байдлыг үгүйсгэсэн хэрэг гэдгийг онцолжээ. Харин Токио хот дахь Японы "Hilton"-ий удирдлагын төлөөлөл тус компани нь Америкт төвтэй учир АНУ-ын хуульд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах ёстой гэж тайлбарлажээ.