Өнгөрсөн долоо хоногт Иргэний нисэхийн ерөнхий газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Х, мэргэжилтэн Б нар архидан согтуурч бусадтай маргаж, зодолдсон байна. Хэргийн улмаас Иргэний нисэхийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Х нь хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Хэрэг явдал ажлын бус цагаар шөнийн цэнгээний газарт үйлдэгдсэн бөгөөд одоогоор хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж байгаа юм. Хүн амины ноцтой тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Н.ӨНӨРЦЭЦЭГ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна