Роберт Мугабэ өвчний улмаас алхаж чадахаа больжээ
2018-11-25

Зимбабвегийн экс Ерөнхийлөгч Роберт Мугабэг эрүүл мэндийн улмаас алхаж чадахгүй болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

37 жил тасралтгүй төрийн эрхийг барьсан Мугабэ өнгөрөгч онд өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн албан тушаалаар огцорсон юм.

 

Өдгөө 94 настай Мугабэ хоёр сарын хугацаанд Сингапурт эмчилгээ хийлгэж буй талаар Ерөнхийлөгч Эммерсон Мнангагва мэдэгдэж "Роберт Мугабэ өнгөрөгч хугацаанд хил давж, эмчилгээ хийлгэсэн. Тун удахгүй хөл дээрээ зогсоно хэмээн итгэж, найдаж байна" гэж мэдэгджээ. 

 

Армийнхан өнгөрөгч  онд төрийн эргэлт хийхийг санаархаж, төв телевизийг хүчээр эзлэн авсан билээ. Улс оронд нь дэгдээд буй үймээнийг зогсоохын тулд Мугабэ өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорсон түүхтэй. Уг үйл явдлын дараахан тус улсад Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдаж, Дэд ерөнхийлөгч Эммерсон Мнангагва төрийн тэргүүн болсон юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин