Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Чөлөөт бөхийн “Дэлхийн Цом 2019” тэмцээн Якутскт болно

Чөлөөт бөхийн Дэлхийн Цомын тэмцээн ОХУ-д 5 дахь удаагаа явагдах юм.


Ирэх жилийн чөлөөт бөхийн Дэлхийн Цомын тэмцээн 2019 оны 3-р сарын 15-18-нд ОХУ-д явагдахаар болжээ. Тэмцээнийг Якутск хотод зохион байгуулахаар Оросын бөхийн холбооноос мэдүүлсэн байна. 
Тэмцээнд Будапештийн ДАШТ-д үзүүлсэн амжилтаар дэлхийд тэргүүлсэн шилдэг 8 баг оролцоно. Энэ бол ОХУ, АНУ, Гүрж, Куба, Япон, Иран, Монгол, Туркийн шигшээ багууд юм. 
Хэдийгээр албан ёсоор зарлаагүй байгаа ч Якутск хотод Дэлхийн Цом болно гэдэгт итгэлтэй байгаагаа Сахагийн тэргүүн Айсен Николаев инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгджээ. ОХУ-ын Спортын бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили ч гэсэн Якутск сонгогдоно гэж мэдэгдсэн байна. 

Олимпийн хошой аварга, дэлхийн 5 удаагийн аварга Арсен Фадзаев “Якутск хотод явагдах болно. Бүрэн шийдсэн, гарын үсэг зурах л үлдээд байгаа. Якутск хотыг сонгосон шалтгаан тун энгийн. Тэндхийн хүмүүс бөх ойлгодог, үнэнч шудрага. Олон сайн бөхтэй газар” гэж “Якутия 24” телевизэд ярилцлага өгөхдөө хэлжээ.
Чөлөөт бөхийн Дэлхийн Цомын тэмцээн ОХУ-д 5 дахь удаагаа явагдах юм. Хамгийн анх 2007 онд Красноярск, дараа нь 2008 онд Владикавказ, 2010 онд Москва, 2011 онд Каспийск хот тус тэмцээнийг хүлээн авч байв. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.22
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
3
2024.05.07
Кайли Женнерийг үзэсгэлэнгээрээ дарсан залууг Met Gala-гаас халжээ
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
2024.05.13
Монголд үзэгдсэн туйлын туяаны 13 үзэсгэлэнтэй зураг
2
2024.05.09
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
3
2024.05.08
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
6
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.