Д.Баян-Өндөр: Жилд 23 хүнд бөөр шилжүүлэн суулгах төлөвлөгөөтэй байгаа

Д.Баян-Өндөр: Жилд 23 хүнд бөөр шилжүүлэн суулгах төлөвлөгөөтэй байгаа

Монголын мэс заслын эмч нарын холбооны эмч нар өчигдөр /2018.11.29/ Төрийн ордонд чуулж, туршлага солилцов. Монголын мэс заслын алба үүсэн хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан тус чуулганд зүрх, мэдрэлийн мэс засал, бөөр, бүдүүн, шулуун гэдэсний мэс засал, чих, хамар, хоолойн мэс засал, гоо сайхны болон эмэгтэйчүүдийн мэс засал гээд бүх чиглэлийн мэс заслын эмч нар оролцсон юм. Монгол Улсад мэс заслын алба 90 жилийн өмнө нэг эмч, нэг сувилагчтай эхэлж байсан бол өдгөө эгнээндээ 3000 эмчийг нэгтгэсэн том алба болон хөгжжээ. Ингээд мэс заслын эмч нарын зөвлөгөөний үеэр Монголын мэс заслын эмч нарын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн уролог андрологийн төвийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах багийн ахлагч, доктор Д.Баян-Өндөртэй ярилцлаа.

-Монголын мэс заслын эмч нарын чадвар ямар байна гэж та үзэж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд мэс заслын эмч нарын чадвар эрс сайжирсан. Мэс заслын албаны ноён оргил гэгддэг элэг шилжүүлэн суулгах, бөөр шилжүүлэн суулгах мэс заслууд амжилттай хийгдэж байна. Зүрх шилжүүлэн суулгах мэс заслын оролдлогууд удахгүй хийгдэх байх гэж хүсэн хүлээж байдаг.

-Мэс заслын эмч нар ямар орчинд ажиллаж байна вэ?

-Монгол Улсад эрүүл мэндийн салбарын тогтолцоог өөрчлөх цаг нь болчихсон. Хуучин тогтолцоогоороо ажиллаж байгаа шүү дээ. Хүний өвчнийг төлөвлөж ажилладаг төлөвлөгөөт эдийн засагтай үеийнхтэйгээ адилхан ажиллаж байна. Жилийн эцэс олоод ирэх үед төсвийн асуудал үүсч байна. Эм тариа нь эмнэлгүүддээ дутагдаад л төсөв нь хүрэхгүй байгаа байдал үүсч байна. Тиймээс нэгж үйлчилгээг үнэлсэн эдийн засгийн тооцоонд оруулсан системийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх шаардлагатай гэж боддог.

-Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт ороод байгаа. Хууль шинэчлэгдсэнээр ямар ахиц гарсан бэ?

-Донорын хуулийг боловсруулахад манай бөөр, элэг шилжүүлэн суулгах багийн эмч нар оролцсон. Аль болох олон улсын стандартад нийцсэн хууль батлуулахыг хичээсэн. Монгол Улсад 2018 оныг хүртэл юу дутагдаад байсан гэхээр эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслууд хэдийнэ хийгддэг байсан. Гэвч үүнийг зохион байгуулах, хянах тогтолцоо нь байгаагүй. Одоо Эрүүл мэндийн хөгжлийн газарт эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах алба гэдгийг байгуулснаар хаана ямар донор байх боломжтой байна вэ, хаана, ямар хүнээс эд эрхтэн шилжүүлэн суулгах, тархины үхжилттэй ямар хүмүүс байна вэ гэдгийг тодорхойлох боломжтой болсон. Түүний үндсэн дээр хэнд нь аль эд эрхтэн хамгийн сайн таарах вэ гэдгийг тогтоож, хуваарилах, хянах тогтолцоог хууль бий болгосон.

-Таныг бөөрний Д.Баян-Өндөр гэдгээр нь хүмүүс мэднэ. Танай баг хэд дэх хагалгаагаа хийгээд байна вэ?

-1996 онд хамгийн анхны бөөр шилжүүлэн суулгах мэс засал Монгол Улсад хийгдсэн. Энэ багийг Жамбалжав эмч ахалж ажилласан. Мөн Нарантуяа, Нямсүрэн, Нямхүү гээд бидний бахархан дуурайх хүмүүс оролдлого хийж байсан. 2006 онд Монгол Улсад үндэсний баг бий болсноор дараалсан гурван өдөр бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг Монголын эмч нар бие дааж хийсэн. Үүнээс хойш Монгол Улсын хэмжээнд 168 бөөр шилжүүлэн суулгачихаад байна. Ирэх долоо хоногт хоёрыг суулгана. Энэ жил 23 бөөр суулгах ёстой. Төлөвлөгөөт ажлаар бол одоо 21-ийг суулгачихсан байгаа гэсэн үг.

-Цаана нь хэдэн хүн бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор хүлээж байгаа вэ?

-Шинжилгээнд ороод бүртгэгдээд явж байгаа, мэс засалд бэлтгэгдэж байгаа, зарим байдлаар нэмэлт эмчилгээ шаардлагатай 15 хүн бий. Энэ хүмүүсийг он гараад шинжилгээ хийж байгаад хагалгаанд оруулна. Бөөр шилжүүлэн суулгахаар хүмүүсийг шинжлээд явж байхад бусад эрхтнүүдэд нь хавдар илрэх байдал гардаг. Үүнийг эмчлээд доторхой хугацаанд үр дүнг нь үзэж байгаад хагалгаа хийдэг.

-Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн өмнө тулгамдаж байгаа асуудал байна уу?

-Ер нь Эрхтэн шилжүүлэн суулгах төвийг эмнэлгээс тусдаа, бүхэл бүтэн төв хэлбэрээр байгуулах шаардлагатай байна. Санхүүгийн хувьд тусдаа, нарийн мэргэжилтэн мэргэжилтнүүдийг тусдаа, цалин мөнгө нь тусдаа, хариуцлага нь тусдаа байлгах ёстой. Одоо нэгдүгээр эмнэлгийн хажууд ажиллаж байгаа шүү дээ.

-Та төлөвлөгөөтэй хагалгаа хийдэг гэлээ. Гэтэл бөөр шаардлагатай маш олон хүн байгаа шүү дээ?

-Бид жилдээ 23 бөөр шилжүүлэн суулгах төлөвлөгөөтэй. Түүний дагуу нэг хүнд 16 сая төгрөгийг төрөөс даадаг. 23 хүнээр бодоод үзэхээр их мөнгө болдог. Гэвч үүнд нь тааруулж ажиллана гэдэг хүндрэлтэй. Эрүүл мэндийн салбарт эрэлт нь ямар байна тийм санхүүжилт байх ёстой гэж би боддог. Энэ жилд хийх ёстой мэс засал нэмэгдлээ, дараа жилд нь багаслаа гэхэд санхүүжилт нь дагаж хувьсдаг байх нь зөв. Ер нь санхүүгийн биеэ даасан байдал буюу Эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулийг хэрэгжүүлэх цаг болсон. Саяхан хоёрдугаар эмнэлэг болон Хавдар судлалын төвд хэрэгжүүлэх гэж байгаад больчих шиг боллоо. Би санхүүгийн хувьд биеэ даасан улс төрийн ямар ч харьяалалгүй системийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх шаардлагатай гэж үздэг.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

#03 Ziko Podcast - Entertainment News

2020-01-22

Ziko's podcast #02 - "Нойрны тухай ярилцая"

2020-01-21

Ziko Подкаст - Танин мэдэхүй (2020.01.20)

2020-01-20

Ferdi & Ziko-ын сонирхолтой podcast - (2020.01.17)

2020-01-17

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

“Шилдэг тоглогч”-оор Ш.Энхийн-од шалгарчээ

2020-01-12

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Б.Чимидийн нэрэмжит шагналыг академич, гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ

2020-01-13

Монголын анхны Анна Каренинаг жүжигчин Н.Баярмаа бүтээнэ

2020-01-11

Алдарт эхийн одонгийн мөнгийг сар шинийн баярын өмнө олгоно

2020-01-22

Долларын ханш 2750 гарлаа

2020-01-21

Ерөнхийлөгч Х. Баттулга Давосын чуулганд оролцоно

2020-01-19

Суудлын автомашины импорт ТҮҮХЭН ДЭЭД хэмжээнд хүрлээ

2020-01-19

УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн гэр бүлийнхэн мэдэгдэл хийлээ

2020-01-22
53:05

"Цензургүй яриа" нэвтрүүлэгт "Хатан дуулал" ТББ-ын тэргүүн, СТА Ж.Баасанжав оролцов

2020-01-22
1:01:24

"Цензургүй яриа" нэвтрүүлэгт онгоцны ослын хохирогч О.Мэргэншагайн авга ах Д.Совд оролцов

2020-01-21
9:39

Англи бүсгүй ямаа самнах, ноолуур бэлтгэх Монгол аргад суралцжээ

2020-01-21

Д.Энхзул: Харааны шилийг тогтмол зүүх эсэх нь нүдний үндсэн харах чадал хэд байхаас шалтгаална

2020-01-20

Популистууд ба "алгаа тоссон" олон нийт

2020-01-17

Уучлах гэдэг ямар сайхан гээч…

2020-01-16

Насандаа тохируулж амьдралаас суралцахын үнэ цэнэ

2020-01-10

Ахмадуудын тэтгэврийг ирэх сарын 1-нээс 25-30 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргалаа

2020-01-22

Хурандаа Б.Цогтбаярыг ажлаас нь чөлөөлж, хэрэг үүсгэн шалгаж эхэллээ

2020-01-22

Л.Оюун-Эрдэнэ: Тэтгэврийн зээл тэглэх талаар удахгүй нэгдсэн шийдвэр гаргана

2020-01-22

Гишүүдийг казинодуулсан Элчин сайд Б.Чулуунхүү гэж хэн бэ?

2020-01-22

Уур амьсгалаас болж дүрвэсэн сая сая цагаачдыг хүлээн авахад бэлтгэлтэй байхыг НҮБ анхааруулав

2020-01-22

Дональд Трамп Давосын уулзалт дээр "Нэг их наяд" мод тарина гэж мэдэгджээ

2020-01-22

"Amazon"-ы захирал Жефф Безосын утсыг Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү хакерджээ

2020-01-22

Дэлхий нийтийг айлгаж буй "Коронавирус"-ийн тухай таны мэдэх ёстой 6 зүйлс

2020-01-22

"Эр хүний хямрал" - Өнөө цагт эршүүд чанар гэж юуг хэлэх вэ?

2020-01-22

Бодит үнэн VS Үнэний тухай төсөөлөл

2020-01-22

Судлаач Ганаа: Ялалтын зовлонг дараа нь эдэлдэг...

2020-01-20

Улаанбаатарын утааны учир шалтгаан...

2020-01-20

Цахим халдлагад өртөхгүйн тулд ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ

2020-01-22

Харцага цолны хүндэтгэл үзүүлэх барилдааны тухай

2020-01-22

"United Nude" брэндийн гутлын үзэсгэлэн УИД, Шангри-Ла төвд зохион байгуулагдана

2020-01-22

Төрийн банк гадаад худалдаа эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлтэй санхүүжилтийг санал болгож байна

2020-01-21

Тэтгэврийн даатгалын шимтгэл төлөгч миний хариулт авмаар байгаа 13 асуулт

2020-01-22

Шуналын нулимс

2020-01-22

Аарц, адууны махтай шөл ханиадыг эдгээнэ

2020-01-22

Тоймч Ш.Гантулга: Монголд негрүүдээс ТЭНЭГ хүмүүс амьдарч байна...

2020-01-22

“National Geographic”-ийн “Шилдэг 100 зураг”-т Монголын 3 зураг багтжээ

2020-01-19

Метрополитан дахь "Монголын амар амгалан"

2020-01-14

3 жилийн турш өдөр бүр нэг л хувцас өмссөн бүсгүй

2020-01-12

Хятадууд "дуураймал" хотуудаа хэрхэн босгодог вэ?

2020-01-12

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
47.46%
АНУ
27.97%
ОХУ
6.36%
Арабын орнууд
5.08%
Хойд Солонгос
2.97%
Израиль
2.54%
Иран
1.69%
Африкийн орнууд
1.27%
Энэтхэг
1.27%
Турк
0.85%
Европын Холбооны орнууд
0.85%
Афганистан
0.85%
Пакистан
0.42%
Бусад
0.42%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,324

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,569

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,681

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,460