Эмүүжин: Хүний олон хүнээ барьдаггүй, хүний хүн төр барьдаггүй!

Эмүүжин: Хүний олон хүнээ барьдаггүй, хүний хүн төр барьдаггүй!

Төрийн ордонд оронгуутаа ганцаардаж буланд шахуулдаг, түмнийхээ дунд орохоороо олон дундаа бужигнадаг удирдагчтай байж үзлээ. Өнөөдөр болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У. Хүрэлсүхийг Засгаараа наадаж, төрөө түймэрдэж байгаа МCS, Тосон бумба, Цагаансуварга, Тавантолгой, ЖДҮ болон 60 тэрбумын өнөө хэдэн өөхөлсөн монополууд чинь хашиж байгаад л муу үгсээр булж, муухай ганцаардуулдаг юм даа. За зүгээр эр хүн байна даа, бүтэн гурван цаг хэмлүүлж мэрүүлчихээд гөлөг шиг гөлөлзөөд гарвал болох байсан юм уу хаашаа юм.

Харин ч нэг жорыг нь тааруулж байгаад хулгайч, луйварчдыг хулмалзтал толгой гэдгэр ганц том дуугарчихсан юмаа даа. Тэргүүн бөхийгөөд тэнэмэл гөлөг шиг гараад явсан бол бултаараа алга ташиж, бөөнөөрөө балиашиглалаа юу? Үнэндээ бол М.Энхболдын газрын наймааг ярьсаар, бичсээр атлаа яаж ч чадахгүй 30 жилийг элээсэн ард түмэн Ж. Мөнхбатын 2,0 тэрбумын байшингийн тухай дахин 30 жил ам булаалдан цуурах ёстой юу? Нэгийг нь арай гэж баяжуулаад, тэтгэвэрт нь гаргах гэж байхад дараагийн гар нүцгэн залуу одоо миний ээлж энэ тэр гээд дэвхцээд ороод ирэхээр энэ ард түмэн хэдийд нь хөгжиж, хөлжих юм?

Тэгж ч амьдардаггүй байх аа. Тиймээс л М.Энхболд ноёнтон хүртэл УИХ-ын даргын суудлаас ичих нүүргүй гулсаж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд өөрийн биеэр заларч байж Хүрэлсүхийн эсрэг арвуулаа гар өргөлөө. Айдас гэдэг л энэ юм даа. Аргагүй эмээж байна. М.Энхболд Монгол үндэстнийг хөгжүүлчихсэн ч юм шиг МҮОНТВ-г эзэгнэн ярилцлага өгч, ЖДҮ-ийн зээлийг салбарын сайдын мэдэлд шилжүүлэх 138 тоот тушаалыг Ерөнхий сайд байхдаа гардан үзэглэсэн Ж.Эрдэнэбат өдөр тутмын сонинд нүүр нүүрээр нь тайлбар тавиад л...чухам чичирнэ гэдэг л энэ байх. Сэлмээ гаргаад эргүүлэхгүй яасан юм л гэлцээд ам асуугаад байх юм.

Гар хөлийг нь хуудуутай хуулиудаар гавлаж тавьчихаад, тал талаас нь хүч хавсран өшиглөж, тансаг зээл, тарган хэтэвчээрээ шантаажилж байгаагаа төр бариулж байна гэж эндүүрдэг болжээ. За тэгээд улс орноороо хэд хоног л хэн хэдийг луйвардсан тухай сонслоо, ярьлаа, маргалаа. Уучлаарай, хэн нь ямар луйварчин болох, хэн хэдийг залгисан тухай яриа энэ биш юм аа. Монголын төр жилдээ нэг хөрвөөж, Ерөнхий сайдуудаараа шал арчиж, УИХ-ын дарга нь шавар баримал шиг суудалдаа мөнхөрч, Ерөнхийлөгч нь эрх мэдлээ тэврээд эргэж харахгүй болчихдог энэ эрүүл бус тогтолцоо, эвгүй хоёрдмол засаглалаа өөрчлөх ганц боломж тохиогоод буй цаг үед бид амьдарч байна.

Төрөө цэвэрлэх, түмэнд нь үйлчлүүлэх, үүнийгээ Үндсэн хуульдаа хуульчлан тусгах их өөрчлөлтийн түүхийг бүтээх боломж бидэнд байна. Тэр боломжийн төлөө л Ухнаагийн хүү энд ганцаардаад сууж байгаа юм. Тэгээд тэсэхгүй яг над шиг хулгайч луйварчдын өмнөөс харж байгаад "Та нар бүгдээрээ ард түмнээсээ хулгайлдаг хулгайч шүү дээ битгий худлаа шаа" гээд өөрсдийнх нь хэлээр өндөр дуугарчихсан юм. Тэгээд яахын? Эсвэл хулгайчийг хулгайч гэж нэрлэхээ больчихсон юм уу? Хэдэн зуун сая, хэдэн арван тэрбумаас илүү ихийг, нөхөж баршгүй үнэт зүйлээ монголчууд алдчихаад байна. Ард түмнээс ардын төрийг хулгайлж байна. Монголчуудаас монгол төрийг минь 30 жилийн турш хулгайлж зөөлөө.

Агуулга, зорилго, хөгжинө гэсэн хүсэл тэмүүлэлтэй нь хамт хулгайллаа. Төрөө хүний хүнд, урагшаа хил давуулж, хойшоо хот дамнуулж алдчихаад тэрбумын зээл дээр горойх ч яамай байна зүгээр. Хүний олон хүнээ барьдаггүй, хүний хүн төр барьдаггүй гэж ардын үг байдаг юм шүү. Төрийн ордонд ганцаардаж байгаа наад Хүрэлсүх чинь харин ч Ерөнхий сайд гэдэг чөдөр тушаандаа холгуулаад, шийр заагаад сууж байгаа нь энэ. Түмэнтэйгээ нийлэхээрээ тэр байтугайг хэлж, энэ байтугайг илчилнэ!

25
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417