Би хүүхдээ юмаар дутаахгүй биш дутааж өсгөнө

Би хүүхдээ юмаар дутаахгүй биш дутааж өсгөнө

Хүн бүр адил тэгш байхаа больж, баян хоосны ялгаа хэтийдсэн өнөөгийн нийгэмд үр хүүхдээ юугаар ч дутаахгүй юмсан гэх бодол олон эцэг эхчүүдийн толгойг ээрдэг. Харин миний хувьд хүүхдээ юмаар дутааж өсгөнө гэж боддог. Бүр юугаар ч дутаахгүй өсгөчихвий гэхээс айдаг гээч. Харин яагаад гэдгийг миний олон үг биш, доорх жишээ хангалттай батлаад өгөх болов уу.

Хоёр мянга таван зуун жилийн өмнө одоогийн Непал улсын хавьд тансаг ордонд амьдрах нэгэн хаан удахгүй төрөх ханхүүгээ хүлээж байлаа. Тэр үед хаан хүүдээ зориулсан гайхалтай санаа бодож олсон байв. Тэрбээр хүүгийнхээ амьдралыг төгс байлгахыг хүсжээ. Бүх хэрэгцээ, хүслийг нь хангаж, хэзээ ч зовлон үзүүлэхгүй байхаар төлөвлөжээ. Тиймдээ ч хаан хүүгээ ордны гаднах амьдралыг мэдэхээс сэргийлж ордноо тойруулан өндөр хана босгожээ. Хүүгээ эрх дураар нь байлгаж, хоол унд бэлэг сэлтэд умбуулан, түүнд үйлчлэх зарц шивэгчин олноор нь бэлдсэн байлаа. Яг л төлөвлөснөөр нь ханхүү амьдралын хүнд бэрхийг мэдэлгүй өсөж байв.

Ханхүүгийн бага нас бүхэлдээ ингэж өнгөрөв. Гэвч эцэс төгсгөлгүй тансаглал, баян цатгалан байдлаас үл хамааран ханхүүгийн ааш зан эвдэрч байлаа. Удалгүй бүх зүйл утгагүй хоосон, үнэ цэнэгүй санагдаж эхлэв. Аав нь түүнд юу ч өгсөн хангалтгүй, утга учиргүй санагдах болжээ.

Ингээд нэг шөнө ханхүү хананы цаана юу байдгийг харахаар ордноосоо оргож, зарцтайгаа нэгэн тосгонд очжээ. Гэвч тэнд харсан зүйл нь түүний хувьд аймшигтай байлаа. Ханхүү амьдралдаа анх удаа хүний амьдралын зовлонг харжээ. Үүнээс болж сэтгэл санааны гүн хямралд орж, ордондоо эргэж очоод , өөрийнх нь төлөө бүхнийг хийсэн аавыгаа буруутгажээ. Түүний амьдралыг золгүй, утгагүй болгосон зүйл нь баян тансаг байдал хэмээн бодож, ордноос зугтсан юм. Тэр ханхүү хожим Будда хэмээн алдаршжээ.

Дээрх жишээг “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” номонд дурьдсан байдаг.

Зарим хүний насаараа  хүсэж, мөрөөдөөд ч авч чаддаггүй тэр амьдралын үнэ цэнийг ханхүү мэдэхгүй байх нь аргагүй. Учир нь тэр юугаар ч дутаж үзээгүй тул, байхгүйн зовлон, байхын сайхныг мэдэхгүй шүү дээ. Үүний дээр түүнд анхнаасаа бүх зүйл байсан учраас, ямар нэг зүйлийг хүсэн мөрөөдөж, тэмцэх шаардлагагүй болохоор амьдрал утгагүй санагдаж, ааш зан нь ч эвдэрчээ. Аливаа зүйл хэмжээнээсээ хэтрэхэд утгаа алддаг гэдгийн тод жишээ энэ болов уу.

Алдрын оргилд хүрч, асар их хөрөнгөтэй болсон зарим одууд яагаад хар тамхины хэрэгт холбогдож, амиа хорлохоор завддаг юм бол?

Учир нь тэдэнд бүх зүйл байгаа учраас, юунд ч сэтгэл нь хөдлөхөө больж, юу ч үнэ цэнэтэй санагдахаа больсон учраас л тэр. Харин бид үр хүүхдэдээ сайн сайхныг хүсч байвал, тэдэнд өөрсдөө хийж бүтээх, өөрсдийнхөө амьдралыг бий болгох боломжийг нь үлдээх хэрэгтэй.

Тиймээс л би хахаж цацсан, хэт хангалуун амьдралд биш, харин дутагдахдаа дутагдаж, дүүргэхдээ дүүргэж, үр хүүхдээ өсгөнө гэж боддог билээ. Ийм орчинд өссөн хүүхэд юмны үнэ цэнийг мэддэг, жижигхэн зүйлээс баяр баясал, аз жаргалыг мэдэрч чаддаг болно. Харин хүүхдэд дутагдах ёсгүй ганц зүйл бол хайр бөгөөд аав, ээжийнх нь зүгээс хүүхдэдээ өгөх хамгийн том өв бол гэр бүлийн аз жаргалтай дурсамж юм. Таниас хойш, хүүхдийн тань амьдрал ямар ч байсан, аав ээжтэйгээ хамт байсан мөчүүдээ эргэн дурсахад, зүрх сэтгэл нь баяраар дүүрэх тийм л сайхан дурсамжуудыг хүүхдэдээ бүтээж өгөөрэй.

43
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417