Улаан даашинзтай тэр минь... /өгүүллэг/

Улаан даашинзтай тэр минь... /өгүүллэг/

Эмнэлгийн цонхоор би үргэлж гөлийтөл хэн нэгнийг ,эсвэл юуг ч юм бэ хүлээн ширтдэг. 
Бас би байнга дасгал хийдэг юм.Эмч сувилагч нар намайг шоолдог, тэр ч бүү хэл намайг манай галзуу тамирчин гэж хоорондоо ярилцахыг би сонссон. 
Би энэ эмнэлэгт ирсэн цагаасаа эхлэн нэг ч өдөр хийх дасгалаа бас түүнийг ,хүлээх, дуудхаа таслаагүй. 
Гэхдээ яг хэнийг, бас юуг хичнээн жил яах гэж хүлээж,бас дуудаж байгаагаа хэнд ч би хэлдэггүй. Хэлсэн ч надад хэн итгэх билээ. Би чинь галзуурчихсан хүн шүү дээ тэднийхээр.

Цонхоор намайг ширтэхийг хараад анх сувилагч, асрагч ,эмч нар гэрийнхнээсээ эргэлт ирэхийг хүлээж зогсоо байх хөөрхий минь гэж намайг өрөвдөх.

Улаан даашинзтай тэр бүсгүй л миний бүх юм , ирээдүйн гэр бүл минь байсансан.
Түүнээс минь өөр хэн ч байгаагүй юм. Би чинь эх эцгээ мэдэхгүй өнчин өссөн хүн. Намайг эргэх хэн ч байхгүй ээ.

Өдөр бүр залхтал өгөх эмнүүд, бас өнөө л амт муутай хоолыг би идэхээс өөр аргагүй. Бас асрагч, сувилагч нарын зодуурыг амсана.
Тэгсэн ч би заримдаа эмнүүдээ залгисан болж хуураад яаж ийгээд дөнгөх. 
Аргаа бараад орилж бархирах үед минь өвчин нь хурц хөдлөж байна гээд эмч сувилагч нар хүчээр номхруулдаг тариа хийнэ. Эсвэл хөл гарыг минь тулмайдаад хамт холбоод боочихно. 
Хэн ч чамайг аврахгүй, хэн ч чамайг сонсохгүй, чи хэн ч биш. 
Амьтай мөртлөө амьгүй хүмүүсийн орилох, гинших дуунд би хэдийн дасал болсон.

Улаан даашинзтай тэр минь миний нүдэн дээр машинд дайруулж улаан цусандаа будагдаж, тэр ч бүү хэл толгой нь тасраад тээр хол өнхөрчихсөнийг би харсан .Ямар аймшигтай байсныг та нар төсөөлөх ч үгүй .

Би тэр цагаас хойш улаан өнгөтэй зүйл харахаараа бөмбөгнөтөл чичирч, хамаг биений минь хөлс асгардаг болсон.

Уг нь бид хоёр гэрлэлтээ батлуулах гэж явж байсан юм шүү дээ. 
Тас хар урт үстэй, час улаан даашинзтай тэрнийг минь алчихсан жолооч хэн байсан гэж та бодно. 
Ердөө л баян айлын эрхэндээ хатсан16 хан настай хүүхэд .

Мэдээж тэр хүү насанд хүрээгүй, ээж аав нь хөрөнгө чинээтэй улс байсан болохоор улаан даашинзтай тэр минь шороонд ,харин би галзуугийн эмнэлгийн өвчтөн болчихоод байгаа нь энэ ээ.

Харин хүү эрх дураараа яг л шувуу шиг нисэж, жиргэж байсан байхдаа энэ их он жилүүдэд .

Би хичнээн галзуу биш гэж мянга дахин хэллээ ч хэн ч надад итгэхийг хүсээгүй учир би галзуугийн эмнэлэгт бүх насаа өнгөрөөхөөс аргагүй болсон юм. Харин би ганцхан л юмыг хүлээж суугаа. 
Гэхдээ би түүнийг юу болохыг хэнд ч хэлэхгүй ээ.

Өдөр бүр би цөхрөлтгүй цонхоор ширтэн зогсдог. 
Өдөр бүр би түүнийг ирэхийг хүлээдэг, дууддаг.

Үнэндээ би хэдэн жил хүлээж суугаагаа мэдэхгүй ч хүлээсээр л байгаа юм.

Хаа нэг шинэ өвчтөн ирэх үед бид бүгд сортосхийх. Ялангуяа би ямар их догдолдог гээч , гэвч тэр байхгүй л байлаа.

Эрүүл бус тухайлсан зүйлгүй гөлгөр харцаар яг тийм бас нэгэн гөлгөрийг харж өмссөн хувцасаа оролдон, эсвэл гараа, үсээ ер нь оролдож орооцолдуулж болох бүхнийг ямар ч утгагүй оролдон зогсдог юм бид.

Яг л тийм нэгэн өдөр миний хүлээсэн , тиймээ үргэлж дотроо дуудсан тэрнийг орж ирэхийг би зөнгөөрөө мэдэрлээ.

Тэр одоо хэдийн жаахан 16тай хүүхэд биш болжээ. Тэгсэн ч би түүнийг таньсан. Таньсан ,таньсан юм шүү.Тиймээ , би түүнийг шууд л таньсан.

Түүний хүзүүнд улаан утас харагдана.Бодвол гай зовлонгоос хамгаалсан сахиус байх даа. Магадгүй ээж нь, үгүй ээ эхнэр нь, үгүй бол лам багш ч зүүж өгсөн байж болох. Тэр улаан утсыг хармагц л би бөмбөгнөтөл чичирч эхлэх нь тэр .Би улаан өнгөтэй юу л байна айдаг болчихсон гэдгээ танд хэллүү?

Хүү миний анх харж байснаас их өөрчлөгдсөн ч би түүнийг нүдээр нь л таньсан. Аргагүй шүү дээ би амьдралд минь гай зовлон авчирсан тэр нүдийг мартана гэж үү?
Тэгээд ч энэ хорвоо дээр яаж ч өөрчилж чаддаггүй зүйл бол хүний нүд гэдэгт би итгэдэг. 
Тэр маш том , бүүр их том эр болжээ, магадгүй тэр 30, 40, 50 хүрсэн ч байж болох юм. Би тийм их удаан хүлээж чаджээ бурхан минь. Тэр ирчихлээ би ямар их баярлаж байна гээч .
Тэр ийм том болсон юм чинь, ингэхэд би ер нь одоо хэдтэй болсон юм бол гэж таамаглахыг оролдсон ч тэгсгээд замхрав.

Одоо тэр яг над шиг ,яг миний үзсэн шиг тас харанхуй гэрэлгүй саарал ертөнцөд миний дэргэд зэрэгцэн иржээ.

Улаан даашинзтай тэрний минь хэвлийд бидний хүүхэд бас хамтдаа цус болон урссан гэдгийг эмч хэлж билээ. 
Надад ээж , аав хэзээ ч байгаагүй, би эх эцгийн хайр гэж юу байдгийг мэдэхгүй .
Гэхдээ надад хүсэл мөрөөдөл, хүнд хайрлуулж үзэх, хайралж үзэх томоос том мөрөөдөл байсан юм.
Өөрийнхөө үзээгүй амсаагүйг хүүхэддээ, түүндээ , өөртөө амсуулж чадах байсан юм шүү дээ. Тиймээ би жинхэнэ гэр бүлтэй байж сайн аав ,нөхөр болох л байсан .

Тэр намайг огтхон ч санахгүй байгаа нь илт.Аргагүй дээ.16 настай хүүхэд юу хийчихсэнээ, хэнийг ямар их уй гашууд унагаснаа, мэднэ гэж үү дээ.

Өдөр бүр би түүний хүзүүнд байх улаан утсыг л айж чичирсэн ч ширтэн хардаг. Харин тэр намайг яагаад өөрийг нь ширтээд байдгийг мэдэх ч янзгүй мэлрэн, хуруу гараа гогцооруулан, хоёр тийшээ найган займчин суух.

Гар хүрэхэд л тийм ойрхон байх ч би тохиромжтой цагийг хүлээх л болно. Тийм удаан хүлээж болсон юм чинь одоо жаахан л тэвчих хэрэгтэй гэж би өөртөө хэлнэ. Миний инээд учиргүй их хүрч, баяр баясгалан дотроос минь дэлбэ татах шиг л санагдана.

Тэр улаан утас түүний орчлонгоос явах зам болох учиртай.Би айдсаа тасчин хаяад улаан өнгөөр түүний бүхий л биеийг будах болно.
Улаан даашинзтай улаан цус болоод урссан цэл залуухан түүнийхээ өмнө би улаан утас зүүсэн, өсөж томорсон алуурчны бүдүүн хүзүүг салгаад, би түүндээ авч очино гэж тангарагласан тэр болзоот өдөр ойртсоор буйг ганцхан би л дотроо мэдэж, мэдэрч байлаа .

Жич - Шинээр хэвлүүлэх номонд орж буй өгүүллэгээс толилуулав.

Хулганайн Тэргэл Чикаго хот 2016 он

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417