Шийдэл байгаа ч санхүүжилт байхгүй байна

2018 оны 12 сарын 02

Мал аж ахуйн салбар нь 2030 он гэхэд бэлчээрийн мал аж ахуйн өв соёлыг дэлхий нийтэд таниулсан органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн урсгалыг бий болгож, үнэ цэнийн сүлжээг хөгжүүлсэн, тогтвортой үйлдвэрлэлийг явуулна гэж салбар яам үзэж буйг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар хэлж байна. Ингэхийн тулд мал аж ахуйн үйлдвэрлэл дэх хөдөлмөр хөнгөлөлт, техникийн шинэчлэлийг одоогийн түвшнээс 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Энэ бодлого, зорилтдоо хүрэхэд салбарын эрдэмтэн, судлаачдын санал санаачлага чухал гэдгийг тэрбээр хэлж байна.

"Мал аж ахуйн үйлдвэрлэлийн механикжуулалт, цахилгаанжуулалт, малчдын хөдөлмөр ахуйн нөхцлийг сайжруулах асуудал" сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал болсон юм.

Мал аж ахуйн салбар нь хүн амыг хүнс, боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр хангадаг чухал ач холбогдолтой салбар. Энэ салбараас хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг үйлдвэрлэж, экспортын нийт орлогын 10 шахам хувийг бүрдүүлж, нийт хүн амын гуравны нэг нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьдарч байна. Иймд мал аж ахуйн салбараа анхаарч, байгаль цаг уураас хараат байдлыг багасгаж, өгөөж үр шимийг дээшлүүлэх нь чухал.

Бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн процессоос мал услах, ноос хяргах зэрэг 70 гаруй ажиллагааг механикжуулах боломжтой гэж судлаачид үздэг. Гэсэн хэдий ч нүүдлийн, тархай бутархай байдал, нэг малаас авах ашиг шимийн хэмжээ харьцангуй бага, үйлдвэрлэл нь улирлын чанартай явагддаг, нэг дор малыг олноор нь байрлуулах нь бэлчээр, орчинд сөрөг нөлөө үүсгэдэг, техник тоног төхөөрөмж худалдаж авах, байршуулахад хөрөнгө ихээхэн шаарддаг зэргээс шалтгаалж мал аж ахуйн салбарт механикжуулалт, цахилгаанжуулалтыг нэвтрүүлэхэд хүндрэлтэй байна. Гэхдээ энэ бол шинэ тутам асуудал биш. 1970-аад оны сүүлч, 1980-аад оны эхээр Монгол Улсын мал аж ахуйн салбарт механикжуулалт, цахилгаанжуулалтын хөдөлгөөн өрнөж байсан бөгөөд тэр үед малчдын хөдөлмөрийг хөнгөвчилж, бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд гараар хийдэг олон ажлыг техникээр амжилттай шийдэж байжээ. Тиймээс энэ асуудал цаг хугацааны шаардлагаар дахин сөгдөж байгаа учраас эрдэмтэн ийнхүү төр, засгийнханд үгээ дайж байна.

Салбартаа механикжуулалт, цахилгаанжуулалтыг нэвтрүүлэхэд цахилгаан эрчим хүчний эх үүсвэр хамгийн чухал байдаг бөгөөд үүнийг шийдэх шийдлийг олж, малчдын өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх хэд хэдэн төхөөрөмжийн загварыг Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, эрдэмтэн судлаачид гаргаад байна. Энэ тал дээр Хөдөө аж ахуйн техник технологийн хүрээлэнгийн зүгээс ч хөтөлбөр төсөл боловсруулсан ч санхүүжилт байхгүй байгааг бага хуралд оролцогчид учирлалаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Butelgui er(115.171.244.61) 2018 оны 12 сарын 03

He he Hurelsun bi neg jild ih yum hiisen gej buraad omnoh zasgiin ued shiidegdsen aimguudad tsalgaan stants, bolovsruulah uildver zam geh met ireh jild hiiheer tolovloson ajliig hiisen geed ichihgui shulsee uschuulen olnii omno buvtnah. Ted amid ajil neg hoer jildee bolooch uu?uguitsuu. Hurelsuhiin avir aranshig harval buhgui l taldaa haragdaad baina

0  |  0
Top