Шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой өргөдөл, гомдлын тоо буурчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 02

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар  2018 оны арваннэгдүгээр сарын байдлаар нийт 1633 өргөдөл, гомдол хүлээн авчээ. Нийт өргөдөл, гомдлын 1194 буюу 73.1 хувь нь өргөдөл, 439 буюу 26.9 хувь нь гомдол байна.

Хүлээн авсан 1633 өргөдөл, гомдлыг газар хэлтсээр нь авч үзвэл, Захиргааны удирдлагын газарт 640, Шийдвэр гүйцэтгэх алба 456, Хорих ял эдлүүлэх алба 385, Хяналт шалгалтын хэлтэс 90, Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газар 61, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс 1 ирүүлжээ.  Нийт өргөдөл, гомдлын 1574 буюу 96.4 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг хүргүүлсэн, 59 буюу 3.6 хувь нь шийдвэрлэх шатандаа хяналтад байна. Хүлээн авсан өргөдөл, гомдлын тоог урьд оны мөн үеийнхтэй харьцуулбал,  Хорих ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол 84 буюу 17.9 хувиар,  Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол 77буюу 14.4 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. 

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
shaaaaa(64.119.26.113) 2018 оны 12 сарын 02

hydlaa shaaaaaaa

0  |  0
zochin(66.181.176.168) 2018 оны 12 сарын 02

unen.uu.itgehgui.l.bna.shuu.manai.shuuh.shudarga.bish.

0  |  0
Top