Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн “Оросын цом”-ын нээлттэй тэмцээн Чувашийн Чебоксар хотод болж өндөрлөлөө. "Чебоксар арена"-д болсон тав дахь удаагийн тэмцээнд манай улсын найман тамирчин хүч үзэж, хоёр алт, таван хүрэл медаль тус тус хүртжээ.
Тодруулбал, 57 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 65 кг-д ОУХМ Х.Болортуяа нар алт, 50 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг, 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор, 62 кг-д ОУХМ А.Батцэцэг, 72 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа нар хүрэл медалийн эзэн боллоо
ОУХМ А.Батцэцэг тус тэмцээнд таван удаа зохион байгуулагдахад бүгдэд нь медаль хүртэж ховорхон амжилт үзүүлсэн төдийгүй дөрвөн өөр жинд (53, 55, 57, 62 кг) медаль хүртээд байна. Түүнчлэн гавьяат тамирчин О.Насанбурмаа тус тэмцээнээс гурав (2016, 2017 онд түрүүлсэн), Э.Сумъяа (2017 онд алт), Б.Шоовдор (2015 онд хүрэл) хоёр дахь, Ц.Намуунцэцэг анхны медалиа зүүлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (4)