Ажиллах л үлдлээ, Ерөнхий сайд аа!

Ажиллах л үлдлээ, Ерөнхий сайд аа!

Ямар ч байсан Засгийн газартайгаа үлдлээ. Ер нь бол иргэн маньд бол Готов нь Ерөнхий сайд хийнэ үү, Шадав нь Засгийн газрыг толгойлно уу, чанарыг ялгаа үгүй. Шинээр томилогдох Ерөнхий сайд цалин тэтгэврийг нэмж, шатахууны үнийг буулгаж, долларын ханшийг нам дарж чадахгүйгээс хойш солиод тусыг үзэхгүй л гэсэн үг. Гагцхүү төр засаг тогтвортой ажиллах нь л чухал. Угаас засаглах хугацаа нь ч их биш.

Монголын төр 14 хоног ажлаа хийсэнгүй. Энэ хугацаанд УИХ-ын гишүүд ажлаа хийгээгүй гэдгээ өөрсдөө амаараа хэлсэн. Байнгын хороодоос эхлээд чуулганы нэгдсэн хуралдаан хүртлээ нам зогссон. Зөвхөн сандал ширээ ярьсан өдөр хоногууд дуусч, төр, засгийн хэмжээнд ажлаа хийх боломж гарлаа. Харин МАН-д юу болох нь маньд падгүй.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “ажил хийлгэхгүй байна, хийх ажил их байна” хэмээн УИХ-ын чуулганы индрээс  хэдэнтээ мэдэгдсэн. Тэгэхээр одоо ажлаа хийх л үлдлээ. Наанадаж л үг хэлэх бүртээ нэрийн хуудсаа болгоод байгаа Төв цэвэрлэх байгууламж, Газрын тос боловсруулах үйлдвэрээ хөл дээр нь босгочих. Энэ хоёр бүтээн байгуулалтыг хийчихвэл танай Засгийн газрын гавьяа тэр болно.  Хангалттай улстөржиж, чамгүй хугацаанд сандал ширээтэй зууралдлаа.

Дээр нь хэнээс ч айхгүйгээр шударга ёсыг тогтооно гэдгээ ажил хэрэг болгоорой. “Хууль бусын пирамид, шударга бусын хана хоолойг эвдэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ. Байр суурин дээрээ хатуу байна” гэсэн үг чинь хий хоосон замхрахгүй байгаасай гэж ард олон хүснэ. “Шударга ёсны төлөө, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө нөхөр Хүрэлсүх насаа дуустал, ясаа цайтал тэмцэх болно” гэсэн үгээ өдөр бүр санаарай. Мэдээж, шударга ёсоо өөрийн танхимаасаа эхлэх ёстой. Өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд зориулах ёстой хөрөнгөнөөс хэдэн арван саяар нь хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан тэрбумын хөрөнгөтэй эрхмүүдээсээ салах хэрэгтэй. Тэгж чадахгүй бол шударга ёсны тухай яриад ч хэрэггүй. Философич С.Молор-Эрдэнийн хэлдгээр шударга ёс гэдэг үгийг Монгол хэлний үгийн сангаас хасч хаях шаардлага гаргахгүй байхыг танаас хүсье.

УИХ-ын 76 ард түмэн гэж аягүй их ярилаа. Бидэнд ийм их хайртай байсныг чинь сонгуулиар бас сандал ширээний тэмцлийн үед л мэдэж авах юм. Үнэндээ та бүхний хайраар хоол хийж идэхгүй, хувцас болгож өмсөхгүй. Тиймээс ардын нэр барьж, хий хоосон лоозогнох хэрэггүй. Зөвхөн нэг ч гэсэн өрхийг орох орон, очих аягатай болгох нөхцөлийг бүрдүүлээд өгчих. Харин идэх хоолныхоо төлөө бид өөрсдөө хөдөлмөрлөнө. Мэдээж, хөдөлмөрийг маань мөлжиж, хөлс дуслуулан байж олсон хэдээс төлсөн татварыг хэдэн арваараа хувааж идэхгүй байхыг бас хүсье. Ард түмний хөрөнгөнөөс идсэн гэж айхтар их цоллоно лээ, та бүхэн өөрсдийгөө. Заримдаа ч та бүхэнтэй хам хэрэгтэн мэт санагдсан шүү.

Ард түмэн таныг бас та бүхнийг хэн нь хэн бэ гэдгийг хангалттай харсан. Харин одоо үлдсэн хугацаанд зүгээр л өмнөх ажлаа хий. Цаг хугацаа бага, хийх ажил их буй. Улс төрийн хэрүүл хийх бус Монголын нийгмийн аж ахуйг эрхлэгч нь та болоод таны сайд нар юм шүү. Ажиллах л үлдлээ, Ерөнхий сайд аа.

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Солонгосоос Монгол руу 5 дахин бага шимтгэлтэй гадаад гуйвуулга хийдэг боллоо

2020-02-22

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан Үндэсний Бүтээлийн 7 Хоног

2020-02-21

“Хүндэтгэлийн аян-2020”-ийн урамшууллын эзэд тодорлоо

2020-02-21

"Бүтэн амьдрал" киног яагаад үзэх ёстой вэ?

2020-02-21
7:37

Хятад руу нэвтрэх эрхгүй болсон алдартнууд

2020-02-23
5:29

Тэрбумтнуудаас бидний суралцах ёстой зүйлс

2020-02-21
7:31

Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай аймагт болсон асуудал, Оюутолгойн талаар мэдээлэл хийлээ

2020-02-21

Жүжигчин Ж.Баясгалан Ардчилсан намд элсчээ

2020-02-21

Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

2020-02-16

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

Н.Төгсцогт мэргэжлийн боксын 12 дахь тулаандаа ялагдал хүлээлээ

2020-02-09

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

Засаг чангарч, “Рио Тинто” гэдийх үү?!

2020-02-20

"Мөнгө цаас болоход..." - Түүхэн дэх хамгийн өндөр инфляцийн өсөлтүүд

2020-02-15

“Samsung”-ийн туршлагыг үндэсний үйлдвэрлэгчид хэрэгжүүлээсэй

2020-02-14

Нүүрсний компаниуд экспортоо зогсоосон ч Оюутолгойн зэсийн баяжмал хилээр гарсаар байна

2020-02-13

НАСА-ийнхан "Боинг" онгоцыг дэлбэлсэн нь...

2020-02-23

Усыг олон дахин буцалгах нь эрүүл мэндэд муу эсэх талаар Германы эрдэмтэд хариулт өгчээ

2020-02-20

Амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх вэ?

2020-02-16

Орчин үеийн компанийн соёл бясалгалын өрөөтэй эсэхээр хэмжигдэнэ

2020-02-16

Сар шинийн амралтын өдрүүдээр эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах хуваарь

2020-02-23

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Хариуцлагатай байх ид үе эхэлж байна"

2020-02-23

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: "Азай буурлуудынхаа амар мэндийг эрж, цахимаар золголт хийхийг дахин уриалж байна"

2020-02-23

Хот хоорондын орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг улс даяар бүрэн хязгаарлалаа

2020-02-23

Монголын шилдэг залуусын тархи цэнэглэх 20 подкастыг нэг доороос!

2020-02-21

Ziko's podcast #16 - Битгий төлөвлө, шууд хий!

2020-02-20

Ziko's podcast #15 - Entertainment News!

2020-02-19

Ziko's podcast #14 - Өөрийгөө шүтэх ба бие хүний эмгэг гэж юу вэ?

2020-02-18

Италид коронавирусын халдвараар 2 хүн нас барж, хэд хэдэн хотуудад хөл хорио тогтоожээ

2020-02-23

Эзэн хаандаа төрсөн өдрийн бэлэг болгож Бутан улсын иргэн бүр нэг мод тарьж, нэг нохой тэжээнэ

2020-02-23

Дональд Трамп тодорхой болзолтойгоор Жулиан Ассанжийг өршөөх санал тавьж байсан нь ил болжээ

2020-02-21

ОХУ-ын үндсэн хуульд ерөнхийлөгчийг халдашгүй дархан эрхтэй болгох өөрчлөлт орж магадгүй

2020-02-21

"Мөөг" /өгүүллэг/

2020-02-02

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Хэргийн сэжигтэн үү, хэн нэгний барьцааны хүн үү?!

2020-02-21

Д.Жаргалсайхан: Дундаж давхарга гоожиж байна

2020-02-20

"Covid-19" вирусыг хоол хүнсээр эдгээх боломжтой

2020-02-19

“Дэлхийн нууц товчоо” номын 216 зөгнөлөөс “Монгол улсын 2016 оны” зөгнөлийн тайлал

2020-02-18

"Эхний удаа уушиг, дараагийн удаа зүрх...тэгээд шатаана"

2020-02-23

Коронавирусийг судалж буй эрдэмтний дүгнэлт

2020-02-22

Бэрээ охин шиг хайрлаж яв!

2020-02-22

Р.Эмүжин: Хүйтэн алт хүний аминд хүрэх цаг...МАН тавиулуудаа Алтайгаас татна уу!

2020-02-21

Сэтгэлдээ шашинтай бай, оюун ухаандаа шашингүй бай

2020-02-22

Агаарын чанарын үзүүлэлтээр 100 айл орчмын агаар хамгийн сайн байна

2020-02-20

Манай улсын хүн амын 98 хувь нь Д витамины дутагдалтай

2020-02-17

Гэгээн хайрын өдрөөр сонсох хамгийн сайхан үгтэй дуунууд

2020-02-14

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
45.66%
АНУ
31.67%
Арабын орнууд
6.27%
ОХУ
4.5%
Хойд Солонгос
2.57%
Израиль
2.09%
Иран
1.77%
Бусад
1.45%
Африкийн орнууд
1.13%
Афганистан
0.8%
Энэтхэг
0.64%
Турк
0.64%
Европын Холбооны орнууд
0.48%
Пакистан
0.32%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,363

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,595

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,777

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,483