Лука Модрич дэлхийн шилдэг хөл бөмбөгчнөөр тодорч Месси, Роналдо нарын ноёрхлыг зогсоолоо
Испаний "Реал Мадрид" клуб болон Хорватын шигшээ багийн тоглогч Лука Модрич жил жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог "Алтан Бөмбөг" буюу "Ballon d'Or" шагналыг хүртсэнээр сүүлийн арваад жилийн турш тус нэр хүндтэй шагналыг ээлжлэн авсаар байсан Кристиано Роналдо, Лионел Месси нарын ноёрхлыг зогсоосон байна.
33 настай Модричийн хувьд энэ жил Аваргуудын лигт гурав дарааллан түрүү авсан болон ДАШТ-ний шигшээ тоглолтод Хорватын шигшээ багаа хөтөлсөн амжилт гаргаснаараа "Алтан Бөмбөг"-ийг хүртэж байна. Харин энэ зун "Реал Мадрид"-аас Италийн "Ювентус" клубт очсон Кристиано Роналдо Модричийг удаалжээ.
Харин энэ жилийн шилдэг эмэгтэй хөл бөмбөгчнөөр Норвегийн тамирчин, Францын "Лион" клубын довтлогч Ада Хегерберг тодорсон байна.
Энэ жилийн шилдэг хөлбөмбөгчдийн эхний 10 байранд: