Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ИРЭХ ОНООС ингэж ӨӨРЧЛӨГДӨНӨ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 09

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөх шийдвэрийг 2018 оны наймдугаар сард гаргасан. Энэхүү шийдвэрийг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх юм. Гурван талын хэлэлцээгээр 2020 оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмж, 420.000 төгрөг болгохоор тохиролцсон.

Хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам шинэчлэн тогтоохоор заасан байдаг. 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг болгож байсан бол ийнхүү ирэх оны эхний өдрөөс цалингийн доод хэмжээ 320 мянгад хүрнэ. Ингэснээр ажил эрхлэгч иргэн хамгийн багадаа цагийн 1904.7, өдрийн 15.2 мянган төгрөгөөр цалинжих юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өөрчлөлт:

  • 2008.01.01-нээс 108.000 төгрөг
  • 2011.04.05-наас 140.400 төгрөг
  • 2013.09.01-нээс 192.000 төгрөг
  • 2017.01.01-нээс 240.000 төгрөг
  • 2019.01.01-нээс 320.000 төгрөг

 

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN


 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ахмад(202.9.43.92) 2018 оны 12 сарын 10

Дагаад тэтгэвэр нэмэгдэх үү?

0  |  0
Зочин(66.181.161.76) 2018 оны 12 сарын 10

Би280000 төгрөгний тэтгэвэртэй хажуугаар нь амьдралдаа нэмэр болгохоор зээлээр машин авсан Гэтэл нэг өдөр хулгайчид машиныг минь тоночихжээ үнэлгээ хийлгэсэн чинь 310000 төгрөг болов Хуулийн байгууллагад хандсан чинь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320000 төгрөг болсон Таны гомдолыг авч хэлэлцэх боломжгүй байна гэсэн шүү тэгээд би тэр прокурорт наадах хуулиа доор хаяж тэтгэвэр доод хэмжээ болгож болдоггүй юм уу гэсэн хуулиараа л ийм юм гэсэн дээ

0  |  0
Зочин(66.181.161.76) 2018 оны 12 сарын 10

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмлээ гээд цалин нэмэгдэхгүй ээ худлаа тоо Харин засгийн газраас тэтгэвэрийн доод хэмжээг нэмэх хэрэгтэй

0  |  0
Зочин(66.181.161.76) 2018 оны 12 сарын 10

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмснээр амьдрал сайжирна гэсэн ойлголт худлаа Хувийн байгууллага өгдөгөө л өгнө Хэнд ашигтай бэ гэхээр хулгай хийдэг хүмүүст ашигтай байдаг юм билээ .Хулгай хийсэн зүйл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрээгүй учир хуулиар авч хэлэлцэх боломжгүй гэдэг юм билээ Хүндээ наалдахгүй ийм худлаа тоогоор яах юм бэ

0  |  0
иргэн(202.21.108.6) 2018 оны 12 сарын 10

35 жил ажилласан иргэн одоо 300,0 мян.төг-н тэтгэвэр авч байгаа чинь хөрөнгөтний нийгэм мөн биз.Ажиллсан жилээс хамаарч тэтгэвэрийн доод шат шатанд 20 хүртэл,20-30 хүртэл 30аас дээш/ гэх мэтээр тогтоовол арай шудрага болно.Энэ Сайд Чинзоригийг тухайн салбартаа юм хийх болов уу гэж горьдож байсан ч гонгинохоос өөр ид шидгүй нөхөр юм

0  |  0
zochin(103.57.92.80) 2018 оны 12 сарын 09

RASHAANAAR SHINE DELHIIG PIN GEED BUTEEH BOLOMJTOI BOL YAY GEHEV

0  |  0
aa(202.9.44.95) 2018 оны 12 сарын 09

vgvi yaaxaw chadlaarai nemj bga bx texeer v tetgewer dagaj nemegdex vv

0  |  0
Top