Хятадын тэргүүн Ши ЖиньПин, ард түмний дуучин Пэн ЛиЮань хоёрын хайрын түүх

Хятадын тэргүүн Ши ЖиньПин, ард түмний дуучин Пэн ЛиЮань хоёрын хайрын түүх

Хятад улс удаан хугацааны турш Барууны ертөнцөд хаалттай байсан нь улсынх нь тэргүүн хатагтайн талаар олон хүн мэдэхгүй байх нөхцөлд хүргэсэн байх боломжтой. Мөн тэд ямар ч сонин хэвлэлд ярилцлага өгдөггүй, хүний анхаарал татдаггүй, далд байдаг байсан юм. Харин энэ бүхнийг өнөөгийн удирдагч Ши ЖиньПиний гэргий, бүх ард түмний хайрт, “Хятадын нэрийн хуудас” болсон дуучин Пэн ЛиЮань өөрчилж чадсан юм.

Түүнийг бүр хүүхэд байхаас нь л эцэг эх нь дуучин болгохоор шийдэж хөгжмийн боловсрол олгосон байна.

Үнэхээр ч түүний сапран хоолой анхаарлын төвд байж дуучин бүсгүй тун удалгүй төрөл бүрийн хамтлагуудын урилгад дарагдаж эхэллээ. Ингээд бүсгүй Хятадын армийн эгнээнд элсэж, Шаньдуны цэргийн тойргийн  дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин болов.

Тэдний чуулга улсынхаа хамгийн нэр хүндтэй тайзан дээр тоглож байснаар  Пэн Лиюань тун удалгүй нэр алдарт хүрч баярын нэг ч концертыг алгасалгүй үзүүлбэрээ үзүүлдэг болсон юм. 

Тэрээр урлагийн ертөнцөд нэгэнт орсон тул хувийн амьдралаа орхигдуулж эхэлж байлаа. Улмаар найзууд нь түүнийг хязгаар нутгийн жижигхэн хот Сямэний орлогч дарга байсан Ши ЖиньПинтэй танилцуулахаар зохион байгуулжээ. Эхлээд Пэн ЛиЮань түүнтэй уулзахаас татгалзаж байсан ч сүүлдээ нөхдийнхөө үгэнд автагдан “тэр ер бусын залуу”-г сонирхож эхэлсэн байна.

Ингээд тэрээр анхны уулзалтдаа нэг их бэлтгэж, гоёж гоодсонгүй, зүгээр л цэргийн дүрэмт хувцастайгаа очсон байна. Харин Ши Жиньпин уулзалтынхаа талаар “Би түүнтэй ярилцаад 40 минутын дараа гэхэд л миний ирээдүйн гэргий гэж бодсон” гэсэн байдаг бол Пэн Лиюань энэ уулзалтынхаа тухай хожим нь “Миний зүрх, энэ төгс залуу миний нөхөр юм биш үү хэмээн цохилж байсан” гэжээ.

Ингээд нэг жилийн дараа тэд гэрлэхээр шийджээ.

Гэвч хурим найр нэг их сүртэй болсонгүй. Хосууд хуримын батлах дээрээ гарын үсэг зураад, зураг авахуулж, найз нөхөд, хамт ажиллагсдаа оройн зоогонд уриад л өнгөрсөн юм. Харин зочид тэднийг хуримандд урьсныг, бас тэр үед алдар хүндийн оргилд байсан, ард түмэн “үлгэрийн цээнэ цэцэг” хэмээн хайрладаг гоо бүсгүй Пэн Лиюаньтай гэрлэж байгааг нь хараад ёстой алмайрч орхисон гэдэг.

Залуу хосууд барууныхан шиг бүтэн сараар бал сараа тэмдэглэж аялаагүй бөгөөд ердөө дөрөв хоног л хамт байсан гэнэ. Тэгээд л Пэн Лиюань дахиад концерт, аялан тоглолт гээд явчихдаг байж. Ингээд тэд 1992 онд охинтой болж Ши Минцээ хэмээн нэрлэжээ.

Пэн Лиюанийн амжилт үргэлжилсээр тэр эх орноороо төдийгүй гадаадад аялан тоглолт хийснээр бүр хошууч генерал цолонд хүрсэн юм.

Ши Жиньпин ч энэ хугацаанд бас цаг алдсангүй албан тушаал ахиж, хэд хэдэн нутагт томилогдоод амжсан байна. Түүний улс төрийн карьер ер бусын амжилттай өсөж 2007 он гэхэд таван жилийн дараа очих  ёстой байсан улс орны удирдагчийн албан тушаалд нэр нь дурдагдаж эхэллээ. Үүнд харин гэргий Пэн Лиюань тийм ч дуртай биш байлаа. Мэдээж дуучин бүсгүй тайзан дээрээ үлдэж, өөрөө нөхрийгөө алдаршуулж байхыг хүссэн нь тэр.

2012 оны намар яг л ярьж байснаар Ши Жиньпин ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга болсон бол дараа хавар нь  БНХАУ-ын дарга болсон юм. 

Хятадын удирдагчид өмнө нь гадаадад айлчлахдаа европын албаны хувцас өмсөж, заавал зангиа зүүдэг байсан бол одоо Пэн Лиюанийн санаачилгаар өөрчилж, барууны хэв загварыг хятадын үндэсний хувцасны элементүүдтэй хослуулах болжээ. Амстердамд хааны ордонд болсон хүндэтгэлийн зоог дээр БНХАУ-ын тэргүүн, гэргийтэйгээ хятадын уламжлалт үндэсний хувцастай ирсэн нь нэг их гайхмаар зүйл биш байсан юм.

2014 оны арван нэгдүгээр сард Бээжинд Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудын дээд хэмжээний уулзалт болоход улс орны тэргүүнүүд, тэдний гэргий нарт Пэн Лиюань хятадын үндэсний загварын хувцас бэлтгэсэн байлаа. Өөрөө ч үүндээ сэтгэл хангалуун байсан юм.

Пэн Лиюань тайзан дээр дуулсан хэдэн арван жилдээ олны анхаарлыг хэрхэн татах, яаж итгэлийг нь хүлээх, эрхэмсэг, дэгжин харагдах шинжлэх ухааныг эзэмшсэн байна. Энэ нь ч улс орны тэргүүн хатагтай байхад нь тун зохиж байлаа.

Пэн Люанийн өөрийнх нь өнгө төрх, гадаад байдал, дипломат төлөв нь Хятадын өнгө төрхийг гадаадад бэхжүүлэхэд хувь нэмэр болж улс орныг илүү хүмүүнлэг харагдуулах болсон юм.

36
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417