Монголчуудын мөнгө үрэх тэнэг арга

Монголчуудын мөнгө үрэх тэнэг арга

Бидэнд нэг тэвийн тэнэг зан байгаад байна аа. Тэр нь мөнгө үрэх тэнэг арга. Уг нь "манайхаас өөр оронд" санхүүгийн боловсролыг сургуульд орсон цагаас нь нас насанд нь тааруулаад заагаад явчихдаг, санхүүгийн соёл гэж чухал юм бий. Улсын эдийн засаг хувь хүний эдийн засгаас хамаардаг болохоор тэр л дээ. Гэтэл Бид өнөөдөр мөнгөгүйдээ биш, мөнгө олж чадахгүй байгаадаа биш, мөнгөө хэрэглэж үрж чаддаггүйдээ улсаараа эдийн засгийн асуудалтай байна. 

1. Онц шаардлагагүй зүйлд үрдэг: Төвд байртай, төвд ажилтай 30 минут дотор алхчих газар, Эсвэл автобусны шугам дагуу 5 буудал зайд машин авах гэж зээл тавин, замын түгжрэлд нэмэрлэж, бухимдаж суудаг. Хүүхэд зөөдөггүй, хотоос байнга орж гардаггүй бол машин авах шаардлага байхгүй. Тэгээд ч машины үнэ худалдан авсан мөчөөс унаж эхэлдэг. Ганц бие хүмүүст бүр хэрэггүй хөрөнгө оруулалт.

2. Цалингийн зээл маш их авдаг: Миний найзууд дотор цалингийн зээл авснаа пүүз авчихсан хүн байна. Цалингийн зээлийг хамгийн хэрэггүй зүйлсэд эсвэл ахуйн хэрэглээнд зээлдэг. Зарим нь талх шарагч авах, ханын обойгоо солих жишээний. Гэтэл ирээдүйгээсээ одоо авч хэрэглэснээр өрөө төлөх гэж, маш бага цалингаар ажиллах нь хүнийг ажиллах сонирхолгүй, аз жаргалгүй болгож, авсан эд хогшил, гутал хувцас улам элэгдэн харамсал төрүүлдэг. Хэрэгцээний зээл бүү ав. 

3. Мөнгийг үржүүлэх гэж бус устгах гэж үрдэг: 250 мянгаар сургалтад сууж чаддаггүй хэрнээ 500 мянгын цүнх төрөл төрлөөр нь цуглуулдаг. Баярхах гэж эсвэл баян харагдах гэж мөнгөө үрдэг. Зарим нь түрээсийн байранд амьдардаг байж брэндийн хувцсаар гангарч, үнэтэй машин унаж, бусдад яаж харагдахдаа ач холбогдол өгдөг. Гэтэл жинхэнэ баян хүмүүс маш энгийн амьдарч, цэвэрхэн хувцаслаж, зөв зүйлд хандив өргөн, ашиг олох, хэрэг болох зүйлд хөрөнгө оруулдаг.

10000 төгрөгөөр ч хөрөнгө оруулж болно, өөртөө илтгэх урлагийн ном авахад эргээд 100 нугарна, хамаатны сурлага сайтай хүүхэд гадагшаа явахад 100 доллар аваад өгөхөд тэр хүүхэд шууд өөрт тань биш юмаа гэхэд эргээд эх орондоо хэрэгтэй юм хийнэ, таны хөрөнгө оруулалт. Гэтэл сарын дараа дахиад гарах шинэ пүүз авлаа гээд ямар ашигтай вэ? Нэг МК цүнхний оронд төсөл хэрэгжүүлэх сургалтад суусан бол арай илүү цалинтай гоё албан тушаалд ажиллах ч юм билүү?

Сошиалоор ч, гадуур ч нийгэмд бухимдалтай байгаа хүмүүсийн стресстэх гол шалтгаан нь олсон мөнгө нь хаанаа ч хүрдэггүй болохоор төр засаг юу ч хийхгүй байна, хангалуун амьдарч чадахгүй байна гэсэн гомдол. Гэхдээ бид нарт бас зөндөө асуудал байна.  Ядаж сарын цалингаа юу юунд зарцуулдаг? Юм авахаасаа өмнө зайлшгүй шаардлагатай юу? (өвлийн гутал огт байхгүй бол шаардлагатай, бүтэн гутал байгаа бол шаардлагагүй г.м) гэж анализ хийж сурах хэрэгтэй байна. Мөн зээл авахаасаа өмнө зээлэхгүй яаж болгохов гэдгээ бодох хэрэгтэй.

Шинээр мөнгө олох зөв эх үүсвэр яаж бий болгох вэ? Эргээд яаж төлөх вэ? Ямар ямар гэнэтийн зардал гарч болох вэ? Зээлээ төлж чадахгүйд хүрвэл яах вэ гээд сайн тооцоолох хэрэгтэй. 

Өчигдөрхөн 10%-ын зээл аваад өрөнд орчихсон нэг эгч мөнгө зээлээч гээд уйлан ярив. Мөнгө хүүлэгч нар нь дарамтлаад. Уг нь насаараа хийсэн худалдаагаа нэмэгдүүлэх гэж зээл авсан чинь орлого нь санаснаар нэмэгдээгүй юм байх. Хар ухаанаар бодоход л 5 жил хийхэд таныг баяжуулаагүй нэг хэвийн бизнес угаасаа зээл аваад бүүм хийнэ гэж байхгүй. Хүний өдөр тутмын хэрэглээг худалддаг бол тогтмол орлоготой байх нь тодорхой. Дэлгүүрт их талх ирлээ гээд би 1 талх иддэг бол 1-ийг л авна. 

Тэгэхээр илүү дутуу хөнгөн хүсэл, шунал, хийсвэрлэлээ давж зөвлөгөө авдаг, тооцоолол хийдэг, хэмнэдэг, зөв зарцуулдаг болох хэрэгтэй байна аа. Ядаж хүний нүдэнд 10 хувцастай харагдлаа, 5 хувцастай харагдлаа ямар ч ялгаагүй гэдгийг л ойлгочих.

Л.Ану-Үжин

775
таалагдаж байна

83
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Германд зарим ангийн хичээлийг 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлсэн байна

2020-05-14

Испанийн сургуулиуд танхимын сургалтаа есдүгээр сараас эхлүүлнэ

2020-05-12

Ш.Анхмаа: Нийслэлийн бүх сургууль хоёр ээлжид бүрэн шилжлээ

2020-05-12

Дэлхий дээрх хамгийн өндөр цалинтай 10 мэргэжил

2020-05-05

Хиймэл оюун ухаанаар эмгэг бүхий генийг олж илрүүлнэ

2020-05-06

Хиймэл оюун ухаан сэтгэл судлалын салбарт

2020-05-04

Хиймэл оюун хамгийн өргөн ашиглагдаж буй 3 салбар

2020-05-01

Хиймэл оюун ухаанаар хүний бодлыг бичигт хөрвүүлнэ

2020-04-30

Хэрхэн тань шиг мундаг "Influencer" болж түүгээрээ мөнгө олох вэ?

2020-05-25

"Уйлдаг", "Хиншүү" С.Ганбаатар та ялсан...

2020-05-25

Хүний итгэлийг алддаггүй хүмүүс л “итгэмтгий” байдаг

2020-05-25

2 тэрбум жилийн настай Анагаах увдист Шунгит чулуу

2020-05-23
1:08

Салхитын ордын авлигачдыг үйлдэл дээр нь барьж 1.3 сая ам.долларыг хураан авч, улсын орлого болгожээ

2020-05-25

Я.Санжмятав: 100 сая төгрөг бол дэнчин биш,татвар. Буцааж олгохгүй

2020-05-20

ЭМЯ: Дахин дөрвөн халдвар илэрч, Монголд бүртгэгдсэн коронавирусын тохиолдол 140 боллоо

2020-05-18

Д.Нямхүү: Коронавирусийн халдварын үдээс хойших шинжилгээгээр 37 тохиолдол нэмэгдэж, 98 боллоо

2020-05-14

Хятадын геостратеги, тэнгисийн орон зайн төлөөх өрсөлдөөн

2020-05-16

Баабар: Жийргэвч орны зовлон

2020-05-11

Корона хямрал бол ертөнцийн төгсгөл биш харин нэг бүхэл эриний төгсгөл

2020-05-02

Дэлхийн хэвлэлүүд: "Барууны улс төрчдийн коронавирусын эсрэг авсан арга хэмжээ хангалтгүй байлаа"

2020-03-24

Цар тахлын үеэр үйл ажиллагаа нь цэцэглэж буй 3 бизнесийн салбар

2020-05-24

Нүүрсний экспорт жигдрэхэд багагүй хугацаа орохоор байна

2020-05-22

Монголбанкнаас зорилтот бүлэгт чиглэсэн ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

2020-05-20

Өрхийн сарын дундаж зарлага өмнөх улирлаас 5.3 хувиар өсжээ

2020-05-20

У.Болдбаатар: Дүүргийн криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчид ачаалал ихтэй ажилладаг

2020-05-25

Нимбэг, зөгийн балтай усыг 365 өглөө уусны дараа…

2020-05-21

Мацаг бол гайхамшиг, гэхдээ битгий шунаарай

2020-05-20

Коронавирусын вакциныг үйлдвэрлэхэд яагаад хугацаа ихээр шаардагдах вэ?

2020-05-17

Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу эрүүл мэнд, соёл, амралтын орчныг бүрдүүлнэ

2020-05-25

Баавгай малчин айлын үхэр барьжээ

2020-05-25

Хачигт халдвараас сэргийлэх ЗӨВЛӨГӨӨ

2020-05-25

Хөл хориог зургаадугаар сарын 30 хүртэл сунгахаар боллоо

2020-05-25

Байшинг "3D"-ээр хэвлэдэг болох нь

2020-05-06

Робот хэр их ажлын байрыг төлөөлж байгаа вэ?

2020-05-05

БНХАУ-д хэрхэн Facebook ордог вэ?

2020-05-05

“Apple” компани хямд “iPhone SE” загвар худалдаанд гаргана

2020-04-16

Махан хоолтнууд сэтгэл санааны хувьд илүү тогтвортой байдаг

2020-05-13

Уйлахын ач тус

2020-05-12

Зарим хүмүүс яагаад 100 нас хүрсэн ч оюун ухаан нь саруул хэвээрээ байдаг вэ?

2020-05-07

Тусгаарлалтанд дотогшоо хүмүүс илүү зовдог

2020-05-05

+ 39 хэмийн зээлийн хүү

2020-05-25

ХХБанк 500 сая ам.долларын бондоо хугацаанд нь амжилттай төлж, Монгол Улсынхаа нэр хүндийг олон улсын зах зээлд өргөлөө

2020-05-25

Азийн хөгжлийн банкны ажлын байр нэмэгдүүлэх төслийн зээл

2020-05-22

Худалдаа, хөгжлийн банк “ТОП 100 ААН”-д 19 дэх жилдээ шалгарлаа

2020-05-21

Гадаадад гацсан Монголчууд...

2020-05-25

Хэрхэн гүйх дуртай болох вэ?

2020-05-17

Хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд өөрөө эхлээд тоглож сурах хэрэгтэй

2020-05-07

Зардал багатайгаар хэрхэн аялах вэ? Таньд юу хэрэгтэй вэ?

2020-05-07

"ХАСАХ 18" Podcast #01 - Өөрийнхөөрөө "суга" бай

2020-05-20

CAAK PODCAST #24 Р.Булгамаа - Хүүхэд хүчирхийлсэн хүнийг хөнгөлөх хэрэгтэй.

2020-04-29

#27 Ziko's Podcast - Эрэгтэй эмэгтэй сайн найзууд гэж байдаг уу?

2020-04-28

Ziko's podcast #26 - Сэтгэцийн эмгэгтэй байж болзошгүй хүнийг хэрхэн таньж мэдэх вэ?

2020-04-20

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

341 санал өгсөн

51-60
26.98%
41-50
18.18%
31-35
14.08%
36-40
9.97%
25-30
7.62%
13-16
6.45%
21-24
6.45%
17-20
5.87%
65+
4.4%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,246

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,462

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,686

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,029