Чойжин ламын сүм музейн сүүлчийн гуйлт

Чойжин ламын сүм музейн сүүлчийн гуйлт

Монголын түүх, монгол хүмүүн мартагдах учиргүй. Учир нь бид дэлхийн долоон сая хүнээс онцгойрох шинж, онгирох түүхтэй ард түмэн. Өөрсдийн түүхээ хайрлан хамгаалж, үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх нь иргэн бүхний үүрэг билээ.

Харин түүх соёл минь хөсөр хаягдаж, монгол соёл минь мөхөл рүү мөлхөж буй олон асуудал нийгэмд байна. Түүний нэг нь Чойжин ламын сүм музейн барилгын асуудал юм. Тус музей өдгөө 110 нас хүрчээ. Гэвч энэ хугацаанд бүрэн сэргээн засварлалт ороогүй гэж музейн захирал Г.Отгонсүрэн ярьж байв. Тус музейд Монголын шашин соёлын үнэт үзмэрүүд хадгалагдаж байгаа юм. Гэвч засвар хийгээгүй удсаны улмаас музейн барилга муудаж, үнэт үзмэрүүд сүйдэхэд хүрээд байна. Зуны цагт дусаал дусч, өвлийн цагт хүйтэн байдаг тухай музейн ажилтнууд ярьж байв. Музейн үе, үеийн удирдлага, албан хаагчид 1950 оноос эхлээд музейгээ сэргээн засварлах ажилд онцгой анхаарч иржээ. Үүний дагуу анх 1957 онд Хятадаас хоёр мэргэжилтэн ирсэн аж. Тэд судалгаагаа хийгээд, 1961 он хүртэл ажилласан байна. Үүнээс хойш хэсэгчилсэн байдлаар засварууд оржээ. Хамгийн сүүлд 2015 онд дээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

 

МУЗЕЙН ҮЗМЭРҮҮДЭД ОНЦГОЙ АЮУЛ УЧИРНА

Музейн захирал Д.Отгонсүрэн “Монголын нэгэн цагийн түүхийг гэрчлэх музейг яаралтай сэргээн засварлах ажлыг эхлэх хэрэгтэй. Хэрэв энэ хэвээр байвал музейн үзмэрүүдэд онцгой оюул учирна. Бид музейн сэргээн засварлалтын зураг төслийг таван жилийн хугацаанд гаргасан. Үүнийгээ ном болгож хэвлүүлээд удаагүй байна” гэсэн юм.  Одоогоор Чойжин ламын сүм музей Захиргаа аж ахуй, сан хөмрөг, эрдэм шинжилгээ гэсэн бүрэлдэхүүнтэй. Музейд түүх шашин, соёл урлагийн үнэт өв болох 6000 гаруй үзмэр хадгалагдаж байна. Музейн захиргаанаас сэргээн засварлалт хийлгэх саналыг удаа дараа гаргасан боловч төдийлэн үр дүнд хүрэхгүй явсаар уджээ. Музей рүү ороход хүйтэн, гэрэл муутай орчин угтсан юм. Зарим будаг нь халцарчээ. Тус музейн ихэнх үзэгчид нь жуулчид аж. Гадны хүн орж ирэхэд ядахдаа л сайхан сэтгэгдэл төрүүлэхүйц орчин дутагдаж байгаа нь үүднээс нь эхлээд ажиглагдаж байв.

Дэлхий нийтээр даган мөрддөг музейн байрны тусгай стандарт гэж бий. Харин тус стандартад нийцсэн байртай музей манайд тун цөөхөн байдаг аж. Тиймээс харъяа яам, төрийн байгууллагууд яаралтай анхаарал хандуулах цаг болжээ. Энэ асуудлыг хөндөхөд Монголд сэргээн засварлалтыг хэрхэн хийдэг, хуулинд юу гэж заасан байдаг тухай хөндөх учиртай.  Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 46-р зүйлд “Соёлын биет өвийг сэргээн засварлах ажлыг судалгаа, шинжилгээний үндсэн дээр боловсруулсан сэргээн засварлах зураг төслийн дагуу соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага, иргэн гэрээгээр гүйцэтгэнэ” гэж заажээ. Тэгвэл сэргээн засварлалт хийдэг мэргэжлийн инженер манайд тун ховор байдаг нь хөндөх асуудлын нэг яах аргагүй мөн билээ.

 

СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТЫН АРХИТЕКТОРЫН ТООГ НЭМЬЕ

Дурсгалт барилгын сэргээн засварлалтын зөвлөх архитектор З.Оюунбилэг “Монгол Улсад 1971 онд Соёлын зүйлийг хамгаалах хууль гэж батлагдсан. Хуулийн дагуу Соёлын яамны харьяа Соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах сэргээн засварлах байгууллага гэж байгуулагдсан боловч 1995 онд хувьчлагдсан. Энэ хугацаанд Монголын нутаг дэвсгэрт байгаа түүхэн дурсгалт газруудыг сэргээн засварлах ажлыг хийсэн байдаг. Харин өнөөдрийн байдал эсрэгээрээ. Энэ мэргэжлээр сурах хүүхэд тун цөөхөн байгаад харамсч байна. Мэргэжлийн архитектор ховордсон” гэсэн юм. Үнэхээр сэргээн засварлах архитектор цөөхөн бол түүхэн дурсгалт барилгууд хэн нэгний гар хүрэлгүй сүйтэх нь дамжиггүй. Тиймээс энэ мэргэжлээр яаралтай боловсон хүчин бэлтгэх шаардлага нийгэмд тулгараад байгаа юм.

ШУТИС-ийг зорьлоо. Тус сургуулийн  архитектурын салбарын багш, мэргэшсэн архи­тек­тор, сэргээн зас­вар­лагч магистр Б.Бизъяасүрэн  “Нийгэмд сэргээн засварлагч мэргэжлийг үнэлдэггүй. Тиймээс энэ мэргэжлийг сонгох хүүхэд бага байна. Сэргээн засварлалтын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд төрийн бодлого үгүйлэгдэж байгааг энэ салбарынхан ярьдаг. Мөн улсын хэмжээнд сэргээн засварлагчийг бэлтгэж байгаа сургууль, олон нийтийн байгууллага, төсөл хөтөлбөр алга. 2018 оноос манай сургууль дурсгалт барилгыг сэргээн засварлах мэргэшсэн архи­текторуудын сур­галт зохион байгуулж эхэл­сэн. Үүнээс өөрөөр мэр­гэжилтэн бэлтгэх чиглэлд хийгдэж байгаа ажил үгүй. Олон улсын жишгээр архитектор мэргэжилтэй хүмүүсийг сэргээн засварлагчаар мэргэшүүлж бэлтгэдэг юм билээ” гэсэн юм. Монголын соёл урлаг, цаашлаад түүхийн дурс­галт барилгын асуудал энэ мэт хөсөр хаягдаад удаж байна. Энэ асуудлын яаралтай шийдэж, нэн даруй мэргэжилтнүүдийг бэлтгэхгүй бол монгол соёл мөхлийн ирмэгт ирээд буйг Чойжин ламын сүм музейн барилгын асуудлаар хөндлөө.

 

Ч.Гантулга

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Цар тахлын үеэр үйл ажиллагаа нь цэцэглэж буй 3 бизнесийн салбар

2020-05-24

Нүүрсний экспорт жигдрэхэд багагүй хугацаа орохоор байна

2020-05-22

Монголбанкнаас зорилтот бүлэгт чиглэсэн ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

2020-05-20

Өрхийн сарын дундаж зарлага өмнөх улирлаас 5.3 хувиар өсжээ

2020-05-20

У.Болдбаатар: Дүүргийн криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчид ачаалал ихтэй ажилладаг

2020-05-25

Нимбэг, зөгийн балтай усыг 365 өглөө уусны дараа…

2020-05-21

Мацаг бол гайхамшиг, гэхдээ битгий шунаарай

2020-05-20

Коронавирусын вакциныг үйлдвэрлэхэд яагаад хугацаа ихээр шаардагдах вэ?

2020-05-17

Хэрхэн тань шиг мундаг "Influencer" болж түүгээрээ мөнгө олох вэ?

2020-05-25

"Уйлдаг", "Хиншүү" С.Ганбаатар та ялсан...

2020-05-25

Хүний итгэлийг алддаггүй хүмүүс л “итгэмтгий” байдаг

2020-05-25

2 тэрбум жилийн настай Анагаах увдист Шунгит чулуу

2020-05-23

Хятадын геостратеги, тэнгисийн орон зайн төлөөх өрсөлдөөн

2020-05-16

Баабар: Жийргэвч орны зовлон

2020-05-11

Корона хямрал бол ертөнцийн төгсгөл биш харин нэг бүхэл эриний төгсгөл

2020-05-02

Дэлхийн хэвлэлүүд: "Барууны улс төрчдийн коронавирусын эсрэг авсан арга хэмжээ хангалтгүй байлаа"

2020-03-24

Хиймэл оюун ухаанаар эмгэг бүхий генийг олж илрүүлнэ

2020-05-06

Хиймэл оюун ухаан сэтгэл судлалын салбарт

2020-05-04

Хиймэл оюун хамгийн өргөн ашиглагдаж буй 3 салбар

2020-05-01

Хиймэл оюун ухаанаар хүний бодлыг бичигт хөрвүүлнэ

2020-04-30

"ХАСАХ 18" Podcast #01 - Өөрийнхөөрөө "суга" бай

2020-05-20

CAAK PODCAST #24 Р.Булгамаа - Хүүхэд хүчирхийлсэн хүнийг хөнгөлөх хэрэгтэй.

2020-04-29

#27 Ziko's Podcast - Эрэгтэй эмэгтэй сайн найзууд гэж байдаг уу?

2020-04-28

Ziko's podcast #26 - Сэтгэцийн эмгэгтэй байж болзошгүй хүнийг хэрхэн таньж мэдэх вэ?

2020-04-20

Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу эрүүл мэнд, соёл, амралтын орчныг бүрдүүлнэ

2020-05-25

Баавгай малчин айлын үхэр барьжээ

2020-05-25

Хачигт халдвараас сэргийлэх ЗӨВЛӨГӨӨ

2020-05-25

Хөл хориог зургаадугаар сарын 30 хүртэл сунгахаар боллоо

2020-05-25

Германд зарим ангийн хичээлийг 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлсэн байна

2020-05-14

Испанийн сургуулиуд танхимын сургалтаа есдүгээр сараас эхлүүлнэ

2020-05-12

Ш.Анхмаа: Нийслэлийн бүх сургууль хоёр ээлжид бүрэн шилжлээ

2020-05-12

Дэлхий дээрх хамгийн өндөр цалинтай 10 мэргэжил

2020-05-05

+ 39 хэмийн зээлийн хүү

2020-05-25

ХХБанк 500 сая ам.долларын бондоо хугацаанд нь амжилттай төлж, Монгол Улсынхаа нэр хүндийг олон улсын зах зээлд өргөлөө

2020-05-25

Азийн хөгжлийн банкны ажлын байр нэмэгдүүлэх төслийн зээл

2020-05-22

Худалдаа, хөгжлийн банк “ТОП 100 ААН”-д 19 дэх жилдээ шалгарлаа

2020-05-21

Байшинг "3D"-ээр хэвлэдэг болох нь

2020-05-06

Робот хэр их ажлын байрыг төлөөлж байгаа вэ?

2020-05-05

БНХАУ-д хэрхэн Facebook ордог вэ?

2020-05-05

“Apple” компани хямд “iPhone SE” загвар худалдаанд гаргана

2020-04-16

Гадаадад гацсан Монголчууд...

2020-05-25

Хэрхэн гүйх дуртай болох вэ?

2020-05-17

Хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд өөрөө эхлээд тоглож сурах хэрэгтэй

2020-05-07

Зардал багатайгаар хэрхэн аялах вэ? Таньд юу хэрэгтэй вэ?

2020-05-07

Махан хоолтнууд сэтгэл санааны хувьд илүү тогтвортой байдаг

2020-05-13

Уйлахын ач тус

2020-05-12

Зарим хүмүүс яагаад 100 нас хүрсэн ч оюун ухаан нь саруул хэвээрээ байдаг вэ?

2020-05-07

Тусгаарлалтанд дотогшоо хүмүүс илүү зовдог

2020-05-05
1:08

Салхитын ордын авлигачдыг үйлдэл дээр нь барьж 1.3 сая ам.долларыг хураан авч, улсын орлого болгожээ

2020-05-25

Я.Санжмятав: 100 сая төгрөг бол дэнчин биш,татвар. Буцааж олгохгүй

2020-05-20

ЭМЯ: Дахин дөрвөн халдвар илэрч, Монголд бүртгэгдсэн коронавирусын тохиолдол 140 боллоо

2020-05-18

Д.Нямхүү: Коронавирусийн халдварын үдээс хойших шинжилгээгээр 37 тохиолдол нэмэгдэж, 98 боллоо

2020-05-14

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

341 санал өгсөн

51-60
26.98%
41-50
18.18%
31-35
14.08%
36-40
9.97%
25-30
7.62%
13-16
6.45%
21-24
6.45%
17-20
5.87%
65+
4.4%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,246

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,462

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,686

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,029