С.Энх-Ирээдүй: ХААН Банкинд хаалттай цаг байхаа болилоо

С.Энх-Ирээдүй: ХААН Банкинд хаалттай цаг байхаа болилоо

М.Тэргэл: Банк санхүүгийн салбарт техник технологийн хөгжил дэвшил хэрхэн нөлөөлж буйг бид өдөр тутамдаа харж, мэдэрч, үр шимийг нь хүртэж байна. Банк гэсэн ойлголт барилга байшин төдийхнөөр төсөөлөгдөхөө хэдийнэ больж, иргэдийн дунд бэлэн мөнгөний оронд картын хэрэглээ нэвтэрч, тэр ч байтугай гар утастай л байхад банк санхүүгийн бүх хэрэгцээгээ хангах боломжтой болсон. Монгол орон даяар хамгийн өргөн цахим сүлжээтэй ХААН Банк харилцагчдынхаа цаг завыг хэмнэсэн ухаалаг бүтээгдэхүүн үйлчилгээг цаг үргэлж санал болгосоор ирсэн бөгөөд энэ удаа цоо шинэ төхөөрөмж туршилтаар нэвтрүүлээд буй нь өөртөө үйлчлэх банк буюу  Киоскийн машин юм.

 

Харагдах байдлаараа АТМ-тай төстэй боловч маш олон “ид шид”-тэй, иргэдийн цаг завыг хэмнэсэн энэхүү ухаалаг автомат машины талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар ХААН Банкны Цахим банк, АТМ-ын сувгийн газрын захирал С.Энх-Ирээдүйтэй ярилцлаа.

-Юуны өмнө энэ том төслийн ард гарч, Монголын банкны салбарт цоо шинэ технологи нэвтрүүлсэн танай хамт олонд баяр хүргэе. Киоск машины гол давуу тал, онцлог юу вэ?

-Баярлалаа. Аливаа харилцагчид хоёр төрлийн санхүүгийн хэрэгцээ байдаг. Бэлэн болон бэлэн бус гүйлгээ, нөгөөх нь санхүүгийн бус үйлчилгээ юм. Киоскийн төхөөрөмжийн давуу тал нь Монголдоо анх удаа харилцагчид маань санхүүгийн бус хэрэгцээ буюу банкнаас авах шаардлагатай тодорхойлолтууд, дансны хуулга, зээлтэй эсэх лавлагаа зэргийг хэвлэн авах боломжтой боллоо. Мобайл банк, интернэт банк зэрэг бүх төрлийн үйлчилгээнд бүртгүүлэхээс гадна өдрийн аль ч цагт Монгол Улс дотор хүссэн банк руугаа бэлэн бусаар гүйлгээ хийх боломжтой. Яваандаа бид  олон улсын гүйлгээ хийх боломжийг бүрдүүлэхээр хичээж байна. Хамгийн гол онцлог нь видеогоор онлайн туслахтай шууд холбогдож заавар зөвлөгөө авах боломжтой харилцуурыг энэ төхөөрөмжинд суурилуулж өгсөн. Харилцагчид маань Киоск машины камер, харилцуурын тусламжтайгаар яг теллертэй нүүр тулаад ярьж байгаа юм шиг дуу, дүрсний өндөр нягтаршилтайгаар шууд онлайн туслахтай харьцах боломжийг анх удаа нээж өгсөн. Энэ бүх үйлчилгээг цогцоор нь шийдсэнээрээ иргэд заавал банк явах шаардлагагүйгээр 24 цагийн аль ч үед санхүүгийн хэрэгцээгээ авах боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл, ХААН Банкинд хаалттай цаг гэж байхгүй болсон гэсэн үг. Энэ утгаараа жинхэнэ өөрөө өөртөө үйлчлэх банкны үйлчилгээний машин болж чадаж байна.

-Киоскоор үйлчлүүлэхэд ямар бичиг баримт шаардлагатай вэ?

-Тухайн хүн иргэний үнэмлэхээ уншуулаад, хурууны хээгээ таниулснаар үйлчилгээ авах боломжтой. Монгол Улсын хэмжээнд иргэнийг танин баталгаажуулах үйлдлийн хамгийн шалгарсан хувилбар нь тэр хүний хурууны хээ Дата төвд шалгагдаж, регистрийн дугаартай нь таарснаар тухайн хүн мөн эсэх нь баталгааждаг. Киоск машин яг л төрийн үйлчилгээний ТҮЦ машинтай ижил зарчмаар ажиллана. Монголчууд маань ТҮЦ машинаар үйлчлүүлээд сурчихсан тул харьцангуй хүндрэл бага гарах болов уу.

 

 

-Иргэний үнэмлэхээс гадна банкны картаа давхар уншуулах шаардлагатай юу?

-Шаардлагагүй, иргэний үнэмлэхээ уншуулж, хурууны хээгээр баталгаажуулж байгаа учраас карт хэрэггүй. Гүйлгээ хийхдээ код хийх ч шаардлагагүй. Гэхдээ зөвхөн бэлэн бус гүйлгээ хийх боломжтой. Харилцагчдын цаг зав, нэмэлт үйлдлийг хөнгөвчлөх нь л бидний гол зорилго юм.

-Ахмад настнууд болон технологиос хол байдаг зарим хүн АТМ-аар үйлчлүүлэхдээ  түвэгшээдэг тал бий. Киоск машины онлайн туслахтай холбогдоод үйлчилгээгээ одоо саадгүй авах нь ээ?

-Тийм шүү. Орон нутгийн харилцагчид нийслэлийнхнийг бодвол технологиос харьцангуй хол байдаг. Хотын иргэд насны зааг хамаарахгүйгээр өдөр тутам АТМ ашиглаж байна шүү дээ. Эхний ээлжинд хүмүүст сонирхолтой л байх байх. Мэдээж технологиос хол байдаг хүмүүст дасахад хугацаа орно. АТМ-ыг анх нэвтрүүлж байхад хэрэглэж чаддаг хүн цөөхөн байсан. Экспресс банк ч ялгаагүй анх хүмүүс нэг л итгэж өгөхгүй, мөнгөө хийдэггүй байсан. Одоо иргэд хэнээс ч айхгүй тэр төхөөрөмжинд орлогоо хийж, бусад руу мөнгөө шилжүүлж чаддаг болсон шиг Киоск машиныг ч мөн ашигладаг болох байх. Ашиглахад аль болох хялбар болгох үүднээс бид 19 инчийн мэдрэгчтэй дэлгэц суурилуулж, мөн товчлууруудыг хүнд ойлгомжтой меню хэлбэрээр оруулсан. Товчлууруудын хэмжээ нь том учир настай хүн ашиглахад хялбар. Манай багийнхны хувьд тухайн хүн гар утас ашиглаж чаддаг л бол үүнийг ашиглах боломжтой гэсэн бодлого барьж ажилласан. Монголчуудын хувьд харьцангуй шинэ зүйлд дасан зохицох хурд, чадвар өндөртэй шүү дээ. Тэгэхээр технологи талаасаа Киоск машинаас хэрэгцээтэй үйлчилгээгээ авахад илүү амар, хялбар байх болов уу гэж тооцоолж байгаа.

 

 

-ATM-ыг бодвол Киоск машинаар банк хооронд шууд гүйлгээ хийж болдгоороо давуу талтай санагдлаа?

-Тийм шүү. Нэгэнт иргэний үнэмлэхээ уншуулаад, хурууны хээгээ баталгаажуулж байгаа учраас ямар нэгэн лимитгүйгээр банк хооронд гүйлгээ хийх боломжтой. Энэ нь харилцагчдад таатай байх болов уу. Үүнээс гадна хүмүүс гүйлгээ хийсэн бол заавал тамгатай баримт авахыг хүсдэг. Өнөөдөр зайлшгүй байгаа нэг хэрэгцээ бол иргэдийг заавал биет салбараас биет цаас авчрахыг шаарддаг. Бусад байгууллагууд шаарддаг учраас харилцагчид заавал салбар тооцооны төвүүдэд ханддаг. Албан ёсны тамгатай тодорхойлолтыг Киоскоос хэвлэх боломжтой болж байгаа тул харилцагчид заавал банкнаас энэ үйлчилгээг очиж авах  шаардлагагүй болсон. Гэхдээ бас сонголттой. Киоск маань зөвхөн тодорхойлолт хэвлэх биш, анх удаа манай банкнаас гаргаж байгаа албан ёсны баримтыг цахим суваг дээрээс хүссэн газар руу нь илгээх боломжтой. Өөрөөр хэлбэл, дансны хуулгаа та хэвлэж авалгүйгээр илгээх газрынхаа и-мэйл хаягийг оруулаад онлайнаар явуулж болно. Өөрийн и-мэйл хаягаараа авах ч бололцоотой. Энэ утгаараа цаасанд хэмнэлттэй юм.

- Одоогоор хэдэн киоск машин ашиглалтад оруулаад байна вэ?

- ХААН Банк цамхагийн 1-р давхарт байрлах Төв тооцооны төвд хоёр Киоск машин суурилуулж, 11-р сарын 30-наас ашиглалтад  оруулсан. Энэ ондоо багтаад Ард төвлөрсөн тооцооны төв, Баруун хүрээ, Үйлдвэр комбинат байршилд нийтдээ 10 Киоскийн машин байршуулахаар төлөвлөсөн. ХААН Банк цамхагт байгаа киоскийн хоёр төхөөрөмжийг ашиглалтанд оруулснаас хойш 14 хоногийн хугацаанд давтагдсан тоогоор 5332 хүн үйлчлүүлсэн байна. Үүнээс 4894 нь данс, картын мэдээллээ лавласан, 1331 нь дансны тодорхойлолт, хуулга хэвлэж авсан, 175 нь бэлэн бус гүйлгээ хийсэн байна. Киоск суурилуулсан байршлын тухайд бид судалгаан дээр үндэслэж, дээрх тооцооны төвүүдийг сонгосон.

 

 

-Ирэх онд хэдийг нэмж тавих вэ? Орон нутагт бас байршуулах уу?

-Бид ирэх онд 100 орчим Киоскийн төхөөрөмжийг улсын хэмжээнд байршуулах төлөвлөгөөтэй байна. Банкны үйлчилгээ ойр байна гэдэг аль ч газар давуу чанар. Тиймээс бид харилцагчдаа аль болох цахимжуулахыг оролдож байна. Киоскны хувьд бас нэг давуу тал нь Монгол Улсын хаана ч сүлжээтэй газар бид аваачаад тавьчихна. Увс, Баян-Өлгий, Дорноговь хаана ч байсан ялгаагүй төв оффис дээр сууж байгаа онлайн туслахтайхолбогдох боломжийг бий болгож өгч байна. Өөрөөр хэлбэл үйлчилгээний стандартыг орон даяар жигд болгох  боломжийг бүрдүүлнэ. Ер нь энэ ажил маань ашгийн бус зорилготой, банкны үйлчилгээг хүмүүст ойртуулах, цаг завыг нь хэмнэх хийж буй төсөл шүү дээ. Иргэдийн банкинд оочерлох хүлээлгийн дундаж хугацаа 14 минут гэсэн тоо байдаг.  Теллерээс үйлчилгээ авахад нэмээд 3 минут зарцуулна. Тэгвэл энэ 17 минутыг бид Киоскийн тусламжтай 45 секунд л болгох гээд байгаа юм. Энэ бол маш их цагийг гэр бүлдээ, амьдралдаа зарцуулах боломж олгож байгаа хэрэг. Энэ төхөөрөмж маань Энэтхэг, Солонгос, Сингапур зэрэг технологи өндөр хөгжсөн орнуудад сүүлийн ганц хоёр жилийн хугацаанд хөгжиж байгаа шинэ технологи.

- Шинэ технологийн хувьд аюулгүй байдлыг нь хэрхэн хангах вэ гэдэг асуудал дагалддаг?

-Банкны биет салбаруудад тавигддаг бүхий л стандарт шаардлагыг бүрэн хангасан байгаа. Камер, сүлжээний стандарт, хамгаалалтын бусад програмууд зэрэг хамгаалалтын шийдлийг бүрэн хангасан. Мөн төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системд холбогдсоноор харилцагчийн хурууны хээг мэдээллийн сангаас шалгадаг. Энэ мэдээллийг бид бүртгэж авдаггүй, бас хадгалж үлддэггүй. Энэ нь харилцагчийн хувьд өөрийн мэдээллээ алдах вий гэх бүх эрсдэлээс хамгаалагдаж байгаа юм.

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417