МАХ, ХҮНСНИЙ НОГОО, ӨНДӨГНИЙ ҮНЭ ӨСЧЭЭ


Энэ сарын 12-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 5.4 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 2.9 хувиар өссөн байна.Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сараас 3.8, үхрийн ястай махны үнэ 7.3 хувь, үхрийн цул махны үнэ 9.1 хувь, ямааны ястай махны үнэ 12.2 хувь, адууны ястай махны үнэ 10.4 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 3.4 хувь, үхрийн ястай махны үнэ 7.5 хувь, үхрийн цул махны үнэ 9.1 хувь, ямааны ястай махны үнэ 10.2 хувь, адууны ястай махны үнэ 7.1 хувиар өссөн байна.

Нэг кг хонины /ястай/ мах дунджаар 6680 төгрөг, үхрийн /ястай/ мах 8420 төгрөг, үхрийн цул мах 10210 төгрөг, адууны /ястай/ мах 6450 төгрөг, ямааны /ястай/ мах 5400 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: Гурилын үнэ өмнөх сар болон өмнөх сараас бүх гурилын үнэ 0.6-5.0 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос дээдийн дээд савласан гурилын үнэ 2.0 хувиар өссөн байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сараас 16.4 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сараас болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 3.2 хувиар өссөн бол луувангийн үнэ 2.1 хувь, байцааны үнэ 9.3 хувь, хүрэн манжингийн үнэ 0.5 хувь, сонгины үнэ 0.8 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногоос луувангийн үнэ 3.2 хувиар буурсан бол бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Савласан /1 литрийн/ сүүний үнэ өмнөх сараас 2.9 хувь, элекстер" /0.5 литрийн/ сүүний үнэ 0.4 хувь, задгай сүүний үнэ 5.3 хувиар өссөн байна.

Өмнөх долоо хоногоос элекстер" /0.5 литрийн/ сүүний үнэ 0.4 хувиар буурсан бол бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй харин цөцгийн тосны үнэ өмнөх сараас 2.1 хувиар өссөн бол өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сараас 20.0 хувь, өмнөх 7 хоногоос 3.1 хувиар өссөн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг: Эрсдэлээ зөв тооцоолбол уналт ч зөөлөн байдаг 3 цагийн өмнө
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар сонголоо 3 цагийн өмнө
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогдлоо 3 цагийн өмнө
СЕХ: Сонгогчид төв талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой 3 цагийн өмнө
В ба Д вирусийн хавсарсан халдвартай иргэдэд шаардлагатай эмийн үнийг бууруулна 4 цагийн өмнө
 ТАНИЛЦ: Ирээдүйд өвлөгдөх соёлын салбарын бүтээн байгуулалтууд 6 цагийн өмнө
Эхлээд хүнээ шүтье! 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 9 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай 9 цагийн өмнө
"Харуул алтай" хотхоноос "Да хүрээ" гудамж хүртэлх замыг хаана 9 цагийн өмнө
Б.Уянга: Монгол Улс анхны геопаркаа ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ажиллаж байна Өчигдөр
Нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой СЕХ-ноос мэдэгдэл гаргалаа Өчигдөр
“Цахим эрүүл мэнд” төслөөс хулгайлагдсан мөнгийг Монгол Улсад эргүүлэн төлүүлэхээр боллоо Өчигдөр
“Газар хөдөлж байна гэж бодтол дээд айл даацын ханаа нураачихсан байсан” Өчигдөр
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүсийн анхааралд Өчигдөр
СТАТИСТИК: Өрхийн сарын дундаж мөнгөн орлого, зарлага адилхан ₮2.3 сая байна Өчигдөр
О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй Өчигдөр
“Номын баяр” маргааш нээлтээ хийнэ Өчигдөр
Генерал Т.Бадралыг Сүхбаатарын одонгоор шагналаа Өчигдөр
СУИС-ийн уулзвараас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хаана Өчигдөр