Монголын футзалын үндэсний шигшээ, 20 хүртэлх насны футзалын залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир “Бөртэ чоно” наадмаас “Шилдэг дасгалжуулагч” шагналыг хүртлээ.
С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчийн удирдсан 20 хүртэлх насны футзалын шигшээ Азийн чансааны 5-р байрт бичигдэн, зүүн Азийн чансааг тэргүүлсэн билээ. Түүнчлэн футзалын үндэсний шигшээ баг дэлхийн чансааны 101-р байрт бичигдэж арвин их амжилт гаргасан юм.