2019 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд зохиогдохоор боллоо.
Энэ удаагийн тэмцээнийг ОХУ-ын Буриад Улсын гавьяат дасгалжуулагч, Алтангадас одонт Д.Эрдэнэбатын нэрэмжит тэмцээн болгон зохион байгуулж байгаа бөгөөд түүний Монголын жүдо бөхийн спортын хөгжилд оруулсан их хувь нэмрийг Монголын ард түмэнд таниулах, медальт байр эзэлсэн тамирчдыг Үндэсний шигшээ багт нэр дэвшүүлэх, тивийн аварга шалгаруулах тэмцээн, гран-при, их дуулга болон дэлхийн чансааны оноо олгох тэмцээнүүдэд оролцох эрх олгох юм.
Тэмцээнд эрэгтэй -60кг, -66кг, -73кг, -81кг, -90кг, -100кг +100кг, эмэгтэй -49кг, -52кг, -57, -63кг, -70кг, -78кг, +78кг-ийн жинд тус тус өрсөлдөнө.
Бүртгэл ирэх нэгдүгээр сарын 6-ны өдөр Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газар явагдана. Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 6-аас 9-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)