АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Майкл С.Клеческийг томилох асуудлыг энэ сарын 2-ны өдөр АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим хэлэлцэж, баталгаажуулжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп захиргааны албан тушаалд шинээр томилох хүмүүсийн нэрсийн жагсаалтыг өнгөрөгч наймдугаарсард танилцуулсан. Уг нэрсийн жагсаалтад Монгол Улсад суух Онцгой бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдын албан тушаалд Майкл С.Клеческийн нэр багтсан байна.
Майкл С.Клечески нь 2015 оноос Филиппин улсад суух АНУ-ын Элчин сайдын яамны дэд даргаар ажиллаж байсан туршлагатай. Мөн үүнээс өмнө Казахстан, ОХУ, Ирак, Швейцар, Польш улс дахь АНУ-ын Элчин сайдын яаманд алба хашиж байжээ.
Тэрбээр Жоржтауны их сургуульд Гадаад харилцааны шинжлэх ухааны бакалавр, Колумбын их сургуульд Философийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан, Орос, Польш, Франц, Тагалог хэлээр ярьж чаддаг, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг ажээ.