Спорт загасчид тулын 10 хувийг хөнөөдөг

Спорт загасчид тулын 10 хувийг хөнөөдөг

Туул гол тулгүй болжээ. Хүн ам төвлөрсөн, барилга байгууламж олширсон, арьс ширний үйлдвэрүүдийн хаягдал, цэвэрлэх байгууламжийн бохир ихээр орж ирдэг зэрэг нь лусын амьтдад сөргөөр нөлөөлж, устахад хүрээд буйн тод жишээ болов. Үүнээс гадна хулгайгаар агнах явдал ч нөлөөлж буй.

Дэлгүүрийн лангуун дээр тул зарж байгаа явдал (Орхон аймгийн “Энх” худалдааны төвд тул загас зарж байсныг “Өнөөдөр” сонин мэдээлсэн) үүнийг гэрчилнэ. Ямар сайндаа л байгаль хамгаалах “Монголын тул” сангийн гүйцэтгэх захирал Ш.Пүрэвдорж “Бид Эг, Үүрийн сав газар дахь тулын тоог гаргасан. Гэхдээ олон нийтэд зарлачихвал хулгайн анчид хүрээд ирнэ” гэж шогширч суух вэ. Туулын бохирдол усны олон амьтанд сөргөөр нөлөөлсний дотор цэнгэг усны хаан гэгддэг тул загасыг бүрэн устгаж, мөхлийн ирмэгт хүргэжээ. Одоо зөвхөн голын эх орчим цөөн хэд байж магадгүй гэсэн таамаг бий бөгөөд үнэндээ бол яг байгаа, эсэхийг барин тавин нотолсон зүйлгүй. Харин голын эхээс бусад хэсэгт бол бүрэн устсан нь баталгаатай аж.

Ус цэнгэг байгааг илэрхийлэх гол индикатор болох тул Туулыг ийн “хэмжжээ”. Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-нд устаж болзошгүй, Монгол Улсын “Улаан ном”-нд ховор зүйл гэж бүртгэгдсэн тул загас Сэлэнгэ мөрний томоохон цутгал голууд, Дархадын хотгорын зарим нуур, Шишгэд, Хөг, Дэлгэрмөрөн, Эг, Хэнтийн нуруунаас эхтэй Онон, Хэрлэн, Дорнодын Халх гол, Буйр нууранд тархсан гэж “Улаан ном”-нд тэмдэглэжээ. Эдгээрээс аль нь Туулын дараа цэнгэг усны хаангүй болох бол?

Томоохон судалгаануудаас үзэхэд Монгол орон дахь тулын тоо толгой 1985 оноос хойш өдий хүртэл 50 орчим хувиар цөөрчихөөд байгаа аж. Хамгаалахгүй, байдал энэ хэвээр үргэлжилбэл ирэх 20 жилд одоо үлдсэн хэсгийнх нь тоо толгой дахиад 60 орчим хувиар хорогдох магадлалтай гэж эрдэмтэд дүгнэжээ. Иймэрхүү тойм тоо байдаг боловч үнэндээ бол манай оронд өдгөө хэчнээн тул байгааг тоолсон нарийн тооцоо огт үгүй. ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн доктор, загас судлаач Б.Мэндсайханы хэлснээр манай орны хэмжээнд хэчнээн тул байгааг судалж байгаагүй. Том хэмжээний судалгаа хийхэд багагүй хугацаа, хөрөнгө хэрэгтэй гэнэ.

Монгол оронд хийсэн тулын судалгааны түүх угаасаа ч намтар багатай юм байна. Номтой зүйрлэвэл гуравхан хуудастай товхимолтой дүйх нь. Голдуу гадаадын байгууллага, тодорхой төсөл, хөтөлбөрийн дэмжлэгээр манай эрдэмтэд бусад орныхонтой хамтран судалж байжээ. Эхнийх нь Эг, Үүрийн голын сав газрын дагуу Америкийн эрдэмтэд, байгаль хамгаалах “Монголын тул” сангийнхантай хамтарсан судалгаа. Хоёр дахийг нь Германы судлаачид Ерөө голын сав газарт хийжээ.

Харин гурав дахь нь энэ чиглэлээр хийсэн хамгийн сүүлчийн судалгаа гэдгээрээ ялгарч байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан энэ чиглэлээр ажилладаг эрдэмтэдтэй хамтран Онон, Балж голын сав газар дахь тулнуудыг эрэн сурвалжилжээ. Ингээд л дээр дурдсан гурван газраас бусад нь судлагдаагүй үлдсэн байна. Бидний сайн мэдэх Сэлэнгэ мөрөн болон түүний цутгал томоохон голууд, Халх, Нөмрөгийн сав газар дахь тулнууд тооллого хүлээн, хамгаалалт нэхээд “сууж” байгаа гэсэн үг.

Онон, Балжийн сав газарт хийсэн судалгааны талаар Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын усны асуудал хариуцсан мэргэжилтэн С.Пүрэвдорж “Бид Онон, Балж голын сав газарт 2013 оноос хойш өдий хүртэл судалгаа хийлээ. Дэлхийн, бүс нутгийн болон үндэсний хэмжээнд ховордсон уг загас Онон, Балж голын сав газарт хэрхэн нүүдэл хийж байгааг, эзэмшил нутаг нь хаана байгааг судалсан юм. Үр дүнд нь нэг тул загас хавар үржлийнхээ үед 17 км нүүдэллэж байхад зун есөн км, өвөл бол хөдөлгөөн нь бүр хумигдаж 1-2 км шилждэгийг тогтоолоо. Зарим нь 44-120 км “аялдгийг” ч харлаа. Нас залуу тул загаснууд илүү хол явж, зөвхөн тухайн голдоо амьдрах биш, цутгал голууд руу нүүдэг нь ажиглагдсан. Үүнээс гадна Онон, Балж голын сав газарт тул хэр их байгааг баримжаалж, багцаа тоо гаргаад байна” гэв.

Онон гол одоогоор томоохон үйлдвэрлэлийн нөлөөнд өртөөгүй, хүн амын төвлөрөл ч бага учир байгалийнхаа үндсэн өнгө төрхийг харьцангуй хадгалж буй. Гэхдээ ямар нэг арга хэмжээ авахгүй бол цаашид хулгайн агнуур, түймэр, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг учраас уг загас ховордож болзошгүй гэнэ. Ойгоор бүрхэгдсэн бүс болохоор магадгүй нэг түймэр гарахад л голын эх орчмын ой шатаж, модны нөлөөгөөр амьдарч, тэжээгдэж байсан гүний усны нөөц шавхагдах магадлалтай гэж муу ёрлож, түүнийхээ дагуу хамгаалалт “босгоход” гэмгүй юм билээ. Гол дагуу Хэнтий аймгийн зургаа, Дорнод аймгийн нэг сум оршдог. Эдгээр сумын хүн ам, мал сүрэг нь тус голоос ундаалдаг нь яваандаа цэнгэг ус төдийгүй хаан нь ховордох шалтгаан болж болзошгүй. Үүнээс гадна сүүлийн үед голын эхэд уул уурхайн үйл ажиллагаа явуулахаар хэд хэдэн аж ахуйн нэгж ирсэн нь Туул гол дахь тулын хувь заяа энд давтагдах цаг хол биш гэдгийг илтгэнэ.

Тэгээд ч Онон голд 30 орчим зүйлийн загас бүртгэгдсэний зургаан хувь нь устаж болзошгүй, гурав нь эмзэг, мөн гурван хувь нь зайлшгүй судлах шаардлагатай, 50 гаруй нь мэдээлэл дутмаг гэж олон улсад үнэлэгдсэн байна. Байгалийнхаа өнгө төрхийг хадгалж буй уг голын сав газарт зөвхөн тул биш, томоохон судалгаа зайлшгүй хийж, нөөцийг нь тогтоох шалтгаан энэ.

Тэгвэл Эг, Үүрийн сав газарт хийсэн судалгаагаар ямар үр дүн гарсныг тодруулахад байгаль хамгаалах “Монголын тул” сангийн гүйцэтгэх захирал Ш.Пүрэвдорж “Бид 2003 оноос Эг, Үүрийн сав газар дахь тул болон бусад загасыг судалж, хамгаалж байна. АНУ, дотоодын эрдэмтэдтэй хамтран уг ажлыг гүйцэтгэж байгаа. Би “Хөвсгөл трейд” компанийн захирлаар ажилладаг. Компанийн аялал жуулчлалын орлого болон гадаадын төсөл, хөтөлбөрүүдийн тусламжаар судлах, хамгаалах ажлаа санхүүжүүлж байна. Бид загас бариад дохиолол зүүдэг. Дохиолол нь долоон жил ажилладаг. Энэ хугацаанд бид зайлшгүй ажиглах, судалгаа хийх шаардлагатай учраас анх тулд “станц” зүүсэн өдрөөс хойш өдий хүртэл ажиглаж ирлээ. Саяхан зүүсэн дохиолол ч бий. Ер нь их нүсэр ажил болж байгаа. Манай судалгааны дүнд Эг, Үүрийн сав газар дахь тулын тоог гаргасан. Гэхдээ зарлачихвал хулгайн загасчид шавчихна. Эг, Үүрийн сав газар дахь тулын тоо толгой өдгөө зохистой хэмжээнд буюу хамгаалсны үр дүнд байх ёстой тоондоо хүрсэн гэж ойлгож болно. 100 хүртэл буюу их урт насалдаг энэ амьтныг уул уурхай, усны бохирдол, хүний үйл ажиллагаанаас хамгаалах хэрэгтэй байна. Тиймээс бид нутгийн иргэдтэй хамтраад хамгаалах арга хэмжээ авч буй” гэж хэлсэн юм.

Спорт загасчлал Монголд нэлээд хөгжиж байгаа нь тул хорогдоход нөлөөлж болзошгүй гэнэ. Тухайлбал, Эг, Үүрт хийсэн судалгаагаар спорт загасчлалаар бариад тавьсан тул загаснуудын 10 орчим хувь нь үхдэг болохыг тогтоосон аж. Дэгээгээр барьж байгаа учраас гэмтдэг, мөн яг хүн шиг, баригдаад айж, бухимдан үхдэг аж. Сүүлийн жилүүдэд Хэнтий аймгийн ИТХ-ын тогтоолоор Онон гол дагуу загас агнуурын есөн бүс нутаг тогтоосон. Энэ хүрээнд холбогдох компаниуд жуулчид авчирч загас бариулах болжээ. Нас бие гүйцсэн тул 70-аас дээш см урттай болж өсдөг байна. Зөвхөн дээрх хэмжээнд хүрч өссөн тулыг л спорт загасчлалд ашиглах ёстой юм байна. Онон, Балж гол дахь тулын 19.8 хувь нь л 70 орчим см урттай байхад жуулчдаар загас бариулах үйл ажиллагааг есөн бүсэд явуулж буй нь хэр зөв бэ гэдгийг эргэн харах шаардлагатай хэмээн судлаач С.Пүрэвдорж онцолсон.

Салбарын яамнаас зөвхөн эрдэм шинжилгээ, судалгааны зорилгоор тул барих зөвшөөрөл олгодог. Тухайлбал, Амьтны тухай хуулийн 9.8.6-д тул загасыг жил бүрийн аравдугаар сарын 30-наас дараа оны зургадугаар сарын 15 хүртэлх хугацаанд судалгаа шинжилгээнээс бусад зорилгоор барихыг хориглосон. Хуулийн энэ заалтыг үл ойшоон, хулгайгаар агнах явдал цөөнгүй, бүр газар авсан ч гэж хэлж болохоор байгааг “Монголын тул” сангийн гүйцэтгэх захирал онцлов. Энэ амьтан ойролцоогоор 35-40 см буюу 5-6 нас хүрч байж, дунджаар 8500 орчим түрс шахдаг байна. Нас ахих тусам шахах түрснийх нь тоо олширч, 30.000 хүрэх тохиолдол ч бий гэнэ. Хэдий ийм олон түрс гаргадаг ч дөнгөж 1-2 нь л амьд үлдэх магадлалтай. Үүнээс үзсэн ч энэ загас устахад маш амархан ажээ.

Аль ч амьтныг хамгаалахын тулд тархац, нөөцийг нь тогтоох, үржлийн нутгийг нь хамгаалах шаардлагатайг мэргэжлийн бус хүн ч мэднэ. Гэтэл “Тул ховор амьтан. Сибирийн тул зөвхөн Монголд үлдсэн” гэж сайрхдаг хэрнээ бид өдий хүртэл энэ баялаг төд байна гэсэн ганц тоо гаргаж чадаагүй л байна.

Төрөөс тэр бүр анхаардаггүй, хөрөнгө мөнгөний туслалцаа ч төдийлөн байдаггүй гэнэ. Товчхондоо, бид тулаа хайрлан хамгаалъя гэж цээжээ дэлддэг хэрнээ дорвитой ажил хийгээгүйг эндээс харж болно. Судлаачид “Гадагш урсгалгүй гол, нуурт нутагшуулах, үржүүлэх газар байгуулах, тархац нутгийг мэргэжлийн болон төрийн бус байгууллагад хариуцуулах, хууль бус агнуурыг хууль тогтоомжийн дагуу таслан зогсоож, хяналтыг чангатгах шаардлага нэгэнт бий болжээ” гэж үзэв. Бид тулаа биш, түүнийг хамгаалах бодлогыг л уургалах хэрэгтэй байна.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417