Татварын ерөнхий газраас энэ сарын 25-ны дотор НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн мэдээллийг нягталж, шалгаад бүх тооцооллоо цэгцэлж Сангийн яаманд хүргүүлэх юм. Сангийн яамнаас санхүүжилтийг шийдвэрлэн Монгол банканд шилжүүлнэ. Үүний дараа буюу ирэх долоо хоногоос НӨАТ-ын буцаан олголтыг өгч эхлэх аж. Энэ жил нийт 808 мянган иргэнд 121 орчим тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгохоор болсон нь өнгөрсөн оноос 20 хувиар өссөн үзүүлэлт юм
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна